Skip to main content

"ЭРДМИЙН ИНДЭР-15 ЖИЛ"

 


Энэхүү эхлүүлсэн санаачлага минь олны дэмээр, эрдэмтэн багш нар, үе үеийн клубын манлайлагчдын ачаар энэхүү оюутны ширээнээс үүссэн санаачлага өртөөлөн өртөөлөн олон нийтэд үйлчлэх төрийн бус болтлоо өргөжин дэвжиж явна...


2005 оноос эдүгээ 15 жилийг үдэж байна...


Дурсамжын хуудсыг өртөөчлөн бичилцсэн үе үеийн тэргүүлэгч нөхөддөө баярын мэнд хүргэе.

удахгүй эргэн уулзаж, оюутан залуустаа гэгээ нэмсэн үйл ажиллагаагаар эргэн уулзах бодолтой энэхүү бичвэрээ тэрлэж сууна... 



*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-

Sbr Nyak is thinking about Оюунлаг Хүний Үгийг Оюутан Бүрт...

2005 онд ийм албан тоот нисгээд сууж байж ээ. . #ОюутанЦаг
-------------------------------------------------------------------------------
Он цаг нисэх мэт алсрах,,, Утас дин дон... ШУТИС-түүхт 60 жилийн ой тохиож буй тул төгсөгчийн хувиар, Оюутны өөрөө удирдах ЭРДМИЙН ИНДЭР клубыг үүсгэн санаачлагчийн хувиар материал зэхэж өгөөч гэв.. Саяхан л 50 жилийн ой гээд мэдээлэл зэхэж сууснаа санахуй дор нэгэн арваныг элээж ээ.

сургуулиараа бахархаж, төгсөгчийн хувиар амь нэгтэй байдгийн хувьд багш нарынхаа захиасыг биелэл болгож буйн хувьд шавь нь хичээж л явна.

Харилцаа Холбооны Менежмент мэргэжлийнхээ үр шимийг хүртэж, маркетингийн ухаанд суралцаж, энэ салбарыг хөгжүүлэх үйлсэд урам дүүрэн зүтгэж л явна даа..

Эрдмийн индэрийн залгамж халаа өнөөдөр ч үргэлжилсээр... ШУТИС-н шилдэг клубээр дахин дахин шалгарсаар ... илүү хүчирхэг болж хөгжлийн буухиаг тээсээр явааг дуулгахдаа үнэхээр бахдалтай байна...

Erdenekhuu Norinpel GBayarmaa GBayarmaa Buyankhishig Zundui Ariunaa Tsogbadrakh Эрдмийн Индэр Клуб | Эрдмийн индэр клуб | Эрдмийн Индэр Клуб | Эрдмийн Индэр Клуб |Baatarkhuu Tsend | Mlctraining Mlc




#MXTCchallenge
"Би Мэдээлэл холбооны технологийн сургуулиа ингэж дурсдаг" анхны Дуудлага-Challenge-д GBayarmaa GBayarmaa багшийнхаа дуудлагаар нэгдлээ. Энэ Challenge-д нэгдэхдээ үүнийг хуулж, "Би сургуульдаа хайртай" гэж бичээд өөрт хамгийн сайхан санагддаг 1-2 дурсамжаа бичиж, зураг оруулна. Мөн өөрийн 10 найзыг энэхүү ДУУДЛАГА-д уриална.
"Би сургуульдаа хайртай"
Миний тус сургуультай холбоотой дурсамж 2003/09/1-с эхэлсэн. Бүр гүн гүнзгий дурсамжууд "Оюутны өөрөө удирдах байгууллага" ЭРДМИЙН ИНДЭР клубыг үүсгэн байгуулснаар эхэлсэн гэж хэлж болно. Тухайн үеийн сургуулийн удирдлагууд, Эрхэм хүмүүн Цогоо багш, Сүхбаатар багш, Дамдинсүрэн захирал, Буянхишиг багш Buyankhishig Zundui, Ариунаа багш Ariunaa Tsogbadrakh, Эрдэнэхүү , Osor Baldangombo Балдангомбо, Нарантуяа, Баярмаа зэрэг олон олон багш нарынхаа дэм дэмжлэгээр оюутан цагаа дурсамж дүүрэн өнгөрүүлжээ.
- Холбооны сургуулийн түүхэнд тод үлдэх 4-н жилийг ОЮУНЛАГ хүний үгийг ОЮУТАН бүрд
уриатай "ЭРДМИЙН ИНДЭР"ийн залуустайгаа хамтдаа бүтээж, Оюутан залуустаа хэрэгтэй төрөл бүрийн арга хэмжээг, төр нийгмийн болон урлаг соёлын гээд бүхий л нэр нөлөөт эрхмүүдийг 7 хоног бүр сургуульдаа урьж, сургуулийн нээлт, хонхны баяр, эрдэм шинжилгээний хурал, шинэ жил гэх мэт оролцдоггүй ажил гэж байхгүй шахуу тийм л оюутан байж билээ.

- Эхлүүлж байсан клуб маань одоо ч оршиж, ШУТИС-Харилцаа Холбооны Менежментийн ангийнханы дэргэд хамт ажилласаар байгаад их баяртай байдаг.
- 2007 Онд сургуулиа төгсөхдөө зохион байгуулж байсан "АМЖИЛТТАЙ ОЮУТАН ИРЭЭДҮЙН МАНЛАЙЛАЛ" сэдэвт лекцээрээ сургуулийнхаа дүү нартай хэд хэдэн удаа уулзсан. их сайхан санагдаж байж билээ.

Хожим бодохнээ би одоо ч эдгээр ажлаа илүү өргөн хүрээнд хийж, олон улсын арга хэмжээнүүд, салбарын томоохон үзэсгэлэн яармагийг зохион байгуулсаар л явна.. Угтаа би ХОЛБООЧИН хүн юм байгаан. хэ хэ

Миний #MXTCchallenge -д дуудах хүмүүс бол:
Сургуулийн цайны газарт анх танилцаж, саналаа хэлж нөхөрлөж явсан андууд одоо ч бат сайхан нөхөрлэж байна. эдгээр залуус аа дуудлагад дуудсуу би, Khuyagaa Kh Lkhavuu LJ Tungalag Choijiljav Meggi Yo Uranchimeg Urna Doogii Enkhbayar Bayanbat Surenjav , Мөн ангийн андууд болох Oyunbaatar Altangerel Bayaraa So Zorigtbayar Ganbaatar Tserenjargal Gankhuyag Solo Solongo нарыгаа дуудсу би...






Оюутны “Эрдмийн Индэр” Клуб


ШУТИС-ийн харьяа Мэдээлэл Холбооны Технологийн Сургууль


Оюутны “Эрдмийн Индэр” Клуб


“Монголын Лектор төв”-ийн дэргэдэх анхны клуб болох оюутны “Эрдмийн Индэр” клуб нь 2005 оны 2 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан. Байгуулагдсан цагаас хойш үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар ирсэн.

Бидний эрхэм зорилго: 

ШУТИС-ийн MXТС-ийн эрхэм зорилгыг дээдэлж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон, олон талын мэдлэг боловсролтой, оюуны өндөр чадавхитай шилдэг залуусыг бэлтгэхэд тус нэмрээ оруулахад оршино.


Бидний уриа: Оюунлаг Үгийг Оюутан бүрт...

Клубын үйл ажиллагааны үндсэн чиглэл: 

• Өөрийгөө хөгжүүлэх, бусдаас шинэ сонин мэдээлэл авах, олсон мэдлэгээ хуваалцах сонирхолтой оюутан залуусыг дэмжиж хамтран ажиллах.
• Оюутнуудынхаа нийгмийн амьдрал, суралцах нөхцөлд нь тулгамдаж буй асуудалд судалгаа хийсний үндсэн дээр туслах.
• Оюутан залуусын дунд оюуны төрөл бүрийн тэмцээн, уралдаан зохион явуулах.
• Сургуулийн нийт оюутнуудад ёс зүйн болоод эрх зүйн хүмүүжлийг олгох арга хэмжээг зохион байгуулах.
• Сургуулийн нийт багш ажилчид, оюутан залууст зориулж шинэ сонирхолтой, мэргэжлийн ном хэвлэл, сэтгүүлийг тогтмол танилцуулах, мэдээлэл өгөх.

Клубын бүтэц зохион байгуулалт:

“Эрдмийн Индэр” клубээс
Оюутан залуусын дунд зохион явуулж байсан зарим ажлууд


Эх сурвалж: http://erdmiin-inder.blogspot.com/ 

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...