МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЁГТ ҮР ДАГАВАР: Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь Др. Л. Мөнх-Эрдэнэ (Австрийн ШУА) Удиртгал Монгол улсыг сэргээн байгуулагчдын нэг үндсэн зорилго нь Монголчуудын үндсийг хамгаалах явдал байсан билээ. Монголчууд “язгуурын нэгэн өвөг овгийн” (Очир, Пүрвээ 1982: 279, 142), “нэгэн угсааны яс махны төрөл”, “нэгэн үндэсний тул” “зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” (Магсаржав 1994: 41-2, 55) гэж тэд үзэж байжээi. Тэдний хувьд Монголчууд бусдаас ангид “сургаал, шашин, хэл бичиг, үсэгтэй” (Магсаржав 1994: 41, 19) байлаа.ii Гэвч хорь хүрэхгүй жилийн дараахны Монголын эрх баригчдын хувьд зөвхөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсад (БНМАУ) өөр өөр үндэс угсааны 30 шахам бага ястан оршиж байсан төдийгүй Монголын төр засгаас тэдгээр бага ястны тус тусын үндэс угсаа, хэл соёл, аж ахуй, боловсон хүчнийг хөгжүүлэхийг эрмэлзэн “үндэс угсааны бодлого” буюу “бага ястны тухай бодлого” хэмээх кампа...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ