LEADERSHIP буюу манлайлал, манлайлагчын талаархи эргэцүүлэл Докторант С.Санасэр Twitter id: @ssanaser Та өмнө нь хүмүүсийг, байгууллагыг удирдаж байсан уу? Хэрэв тийм бол бизнесийн болон байгууллагын сая сая удирдагчдад байнга тулгарч байдаг дараахи асуудлууд танд мөн тулгарч байсан байх. Байгууллагыг удирдахад тухайн удирдагчдад ямар нэг онцгой ур чадвар хэрэгтэй юу? Удирдагч хүний хийх ёстой хамгийн чухал зүйлс ер нь юу вэ? Яаж тааруу гүйцэтгэлтэй алба, хэлтэс, компанийг өөрчилж сайжруулах вэ? Удирдагч өөрийнхөө онцлог, зан чанараа тухайн нөхцөл байдал эсвэл ажилчдын онцлогт тохируулах шаардлагатай юу? Яагаад миний хэлж ярьж буй зүйлс хүмүүсийг идэвхжүүлэхгүй байна вэ? гэх мэт. Дээрхи асуудлуудад менежментийн шинжлэх ухааны үүднээс зөв хариулт өгөхийн тулд удирдлага манлайлалын талаархи онолын судалгааны олон урсгал, чиглэл гарч ирсэн байдаг. Ялангуяа хувийн өмч давамгайлсан зах зээлийн нөхцөлд эзэд, байгууллагын удирдагч нарт энэ асуудлыг судлах нь эрэлт х...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ