Skip to main content

Олимпийн медальтнууд эгэлгүй даруухан зантаймаа...


Эх орныхоо нэрийг өндөрт өргөж, хөлс хүчээ их спортод урсгаж түүнийхээ үр шимийг хүртсэн залуустай өнөөдөр нөхөрсөг, энгийн нээлттэй ярилцлаа. Монголын хамгийн залуу гавъяат тамирчин, Олимпийн хамгийн залуу медальтан  Н.Төгсцогт /УЛААНфейсбүүкчин, миний адил гэх үү дээ кк/ , Олимпийн медалийн буухиаг эхлүүлсэн булган сүүлтэй С.Ням-Очир, Монгол охидын ур ухаан, хүч чадлыг дэлхийд тамгалсан С.Батцэцэг, Монгол эр хүний дайчин, эрэмгий чанараараа 3-дахь олимпдоо оролцож, Мөнгөн медаль хүртсэн У.Мөнх-Эрдэнэ гээд "БИДНИЙ ХАЙРТАЙ" бахархалт залуусынхаа амьдралд хамгийн сайн, сайхан бүхнийг хүсье.


Амьдралын амтлаг өнгөлөг бүхэн тэдний минь амьдралыг чимж, ард түмэн, элэг нэгт ахан дүүсийнхээ хайр хүндэтгэлийг даан ИХ СПОРТдоо ОД болон гялалзаарай залуус минь. 


Газрынхаа захиралын хамт...
 "Би Эх Орондоо Хайртай" картын сонин содон мэдээллээс...
Зөндөө л юм яримаар, хэлмээр байлаа. #Joke
Photo by Mr.Nyak
БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ
Бид ГУРАВ
Photo by STUDI3
 Илүү ихийг мэдмээр байвал доорхи мэдээнд анхаарлаа хандуулаарай. 


Мобиком корпораци ард түмнийхээ тэмүүлэл, хүсэл мөрөөдлийг тээн Лондонгийн олимпд оролцсон Монголын баг тамирчиддаа амжилт хүсэн “Би эх орондоо хайртай” тусгай картуудыг худалдаанд гаргасан билээ.  

Цэнхэр гараг дээрх хүн төрөлхтний итгэл үнэмшил, эв найрамдлын илэрхийлэл “Лондон 2012” зуны олимпийн ХХХ наадамд оролцож эх орон элэг нэгт Монголчуудынхаа бахархал болсон Монгол улсын анхны олимпийн хос медальт, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа, Медалийн буухиаг эхлүүлсэн С.Ням-Очир, С.Батцэцэг, Н.Төгсцогт, У.Мөнх-Эрдэнэ нарт Мобиком корпораци нийт хэрэглэгчдийнхээ өмнөөс хүндэтгэл үзүүлж, хүлээн авч гарын бэлэг гардууллаа.  

Тамирчиддаа амжилтын түүхээ бичих “Есөөр дэгжиж дөрвөөр батажсан 9411-****” алтан дугаарыг PlatinumUNLIMITED, GoldUNLIMITED шинэ үйлчилгээний эрх, шинэ дэвшилтэт технологийн гайхамшиг “GALAXY SIII” гар утасны хамт өргөн барилаа. 


Монголын баг тамирчид эх орныхоо нэрийг дэлхийн сонорт дуурсгаж, медаль хүртэх торгон эгшин бүрт “БИ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ” картаар цэнэглэсэн хэрэглэгч бүртээ медалийн хишиг 5000 төгрөгийн ярианы эрх түгээн, Монгол бахархалаа Мобикомын 1.3 сая хэрэглэгчидтэй хуваалцах ховорхон боломжийг олгосон. Мөн Теди төвд “OLYMP SHOWROOM” нээн, тамирчиддаа сэтгэлийн тэнхээ хайрлаж, дээлийн захыг нь мушгиж суугаа түмэнтэйгээ хамтдаа баярлаж байлаа.  

                                                                                     Таны тэмүүлэл биднийг хөтөлнө

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...