Skip to main content

Шөнийн ЖОЛООДЛОГО



Гэрэл муутай нөхцөлд өнгө мэдрэх чадвар алдагддаг. Учир нь энэ професс нь бүдэг хараанд оролцдоггүй лонхонцрын үүрэгтэй холбоотой. 


Нүдний мэдрэмтгий чанар нь гэрэлтүүлгийн хүчнээс хамаарч өргөн хүрээгээр өөрчлөгдөж болно. Гэрэлтүүлэг багасах тутам нүдний мэдрэмтгий чанар нэмэгдэх ба гэрэлтүүлэг ихсэхэд буурна. Харанхуйд нүд дасах процесст нүдний гэрэл мэдрэмтгий чанар 200000 дахин ихэсч болно. Хурц гэрлээс харанхуйд шилжихэд хүн эхлээд юу ч харахгүй, зөвхөн хэсэг хугацаа өнгөрсний дараа харанхуйд байгаа зүйлийг ялгаж эхэлдэг. Харанхуйд нүд зохилдох процессыг харанхуйд дасах гэнэ. Харанхуйд удаан байсны дараа нүд гэрэлд зохилдох эсрэг үзэгдлийг гэрэлд дасах гэнэ. Харанхуй туннелээс гэрэлтэй замд гарч ирэхэд нүд ингэж гялбаж болно. 



Урдаас ирж яваа машины гэрэл жолоочийн нүдэнд тусч гялбуулах нь аюултай байдаг. Ийм тохиолдолд савханцрын харааны пурпур эвдрэх бөгөөд дараа нь эргэж хэвийн байдалд ороход нилээд хугацаа шаардана. Харанхуйд дасах хугацаа нь гэрэлд дасах хугацааг бодвол нилээд удаан байна.  




Нүдний гялбах хэмжээ нь юуны өмнө угтан ирж яваа машины их гэрлийн хүчнээс хамаарна. Угтан ирж яваа машины их гэрлийн хүч 2000 лаа хүрэхэд жолоочийн харах чадал барагцаалбал 50% буурна. 10000 лааны гэрлийн хүчний үед ердийнхөөс 30% хүртэл буурна. Гялбах хугацаа нь гэрлийн эх үүсвэрийн хүч, гэрэлтүүлгийн нөхцөл, хүний нүдний онцлогоос хамаарч 10 секундээс дээш буюу заримдаа 4 мин хүртэл үргэлжилнэ. Гэнэт гялбах тохиолдолд жолоочийн хараа бараг бүхлээрээ юм харахаа болих ба нилээд удаан хугацаагаар үргэлжлэнэ. Гялбах нь голдуу 10 секундын дотор өнгөрнө. Энэ хугацаанд автомашин замын нилээд хэсгийг явж өнгөрөх ба (50 км/цаг-ийн хурдтай явсан автомашин 139 метр, цагт 70 км-ийн хурдтай явсан автомашин 194 м)  энэ хугацаанд голдуу зам тээврийн осол гардаг.  





Жолооч болгон өөрийн нүдний гэрлээс харанхуйд дасах хугацааг ойролцоогоор мэдсэн байвал зохилтой. Хэрэв та гэрлийн гялбаанд орсон бол нэн даруй хурдаа хасаж, бүр зогсоох арга хэмжээ авсанаар та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадна. 






Эх сурвалж: Механик инжинерийн сургууль А.Эрдэнэтуяа http://moto.mn   

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...