Skip to main content

LX570 загварын нэмэлт хамгаалалтууд #Сонирхолтой



Заналхийлэл, түгшүүр танд бодитой байдаг бол эдгээр төхөөрөмжүүдийг сонирхож үзээрэй.
Та тансаг машин гэхээр хамгийн түрүүнд үзэмж энэ тэрийг нь боддог байх, тэгвэл хүний амь насны аюулгүй байдал ямагт хамгийн түрүүнд байх учиртай байх. Тэгвэл дэлхийн баячууд хийн дэртэй, түгжээ гэх ердийн машинуудад байдаг хамгаалалтаас гадна илүү их шаардлагуудыг тавьдаг болсон байна. Жишээ нь бууны сум нэвтрэхгүй гэх мэтээр нэмэлтүүдийг маш ихээр албаны хүмүүс сонирхдог болсон байна. Тиймээ Монголчуудын хамгийн их сонирхон авдаг Lexus 570 машинд нэмж болох хамгаалалтын тоноглолуудыг танилцуулж байна.
image
1. Хамгаалалтын бэхэлгээ машины хаалганд хийж буй нугаснаас эхлэдэг юм байна.
image
2. 800 долларын нэмэлтээр хийгддэг хаалганы бариул, гаднаас нь шууд онгойлгоход хамгаалдаг эд юм байна. Тогтой бөгөөд 160 волтоор цохих аюултай гэж байна.
image
3. Дараагийн хийж болох хамгаалалтын нэг бол машины дээд доод хэсэгт байрлах бөмбөг дэлбэрэлтээс хамгаалах бүрхүүл, дэлбэртээс хамгаалахад зориулагдсан Герман технологиор хийгддэг эд юм байна.
image
4. Энэ бол бараг хүн бүр мэдэхээр эд байна. Машины дугуй хаглагч хадааснуудыг машины ар талд байрлуулдаг аж. Манайханд бол хэрэггүй эд юм уу даа. Үнэ нь 1000 ам доллар гэж байна.
image
5. Энэхүү хамгаалалтын төхөөрөмж нь их хэмжээний цагаан утаа гаргаж араас дагаж буй машины харагдах орчинг байхгүй болгоход зориулагдсан эд юм байна. Үнэ нь 950 доллар
image
6. Дараагийн танилцуулагдаж буй энэ хамгаалалт нь таны машины дотор дэлгэцнээ шөнө дунд ойр хавьцаа хийгдэж буй үйлдлүүдийг мэдрэх боломжтой төхөөрөмжөөр тоноглогдсон эд юм. Энэхүү хамгаалалтыг өөрийнхөө машинд суулгахыг хүсвэл нийт 6500 ам доллар болох юм байна. Манайхан ан хийхээр явахад болон хөдөө явахад нэн тохиромжтой юм шиг санагдлаа.
image
7. Урд хойд талдаа нэмэлт хамгаалалтын төмөр хийлгэж болох юм байна. Үнэ нь 995 ам доллар
image
8. Улаан цэнхэр гэрэлтүүлгийн систем, цагдаа нарын машинд байдаг гэрэл болон чанга чарлагч суулгахад 1500 ам доллар нь дуут сирен, 1200 ам доллар нь гэрэлтүүлэг. Жирийн машинд хийвэл энэ нь манайд хууль бус байх л даа.  Тэгэхдээ энгийн машинууд хийчихсэн явж байхыг хэд хэдэн удаа харсан.
image
9. 44 мм зузаантай сум нэвтрэхгүй машины шил, гаднаас дотор сууж буй хүмүүсийг бүрэн харах боломжтой ч, дайралт хийсэн үед сум нэвтрэхгүйгээс гадна, жолоочийн харагдах орчинг цэвэр байлгаж чадах гайхалтай хамгаалалтай шил юм байна.
image
10. Тусгай хамгаалалтай төмөр материалаар хийгдсэн энэхүү бензины савыг суулгаснаар гал бол сумны аюулаас сэргийлэх боломжтой гэнэ. 4700 ам долларын үнэ бүхий бензины сав.
image
11. Хамгаалалт гэхээр ер нь хамгийн түрүүнд дугуй сайтай байх ёстой, энэ дугуй нь Родгардын бүтээсэн дугуй бөгөөд АНУ-ын Армийн машины дугуйг нийлүүлдэг компани юм байна. Дугуй хагарсан ч явах боломжтойгоор хийгдсэн байна.
Нийтлэлч: Тайван Бадрах   http://moto.mn


Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...