ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ АВТОМАШИНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ Замын цагдаагийн газраас явуулж буй автомашины тооллого, үзлэг оношлогоо ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар нийт үзлэгт хамрагдах ёстой автомашины 80 гаруй хувь нь үзлэгт орсон байна. Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгуулж, стандартын шаардлага хангасан бол хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ “2012″-ыг авах ёстой. Хэрвээ хангаагүй бол хөдөлгөөнд оролцохыг хориглох юм байна. Үзлэг оношлогооны хураамжид том оврын автомашин 15000, суудлын автомашин 10000, мотоцикль 5000 төгрөг төлнө. Хэрэв жолооч нар тогтсон хугацаанд авто оношлогоо болон татвараа төлөхгүй бол Замын цагдаагийн газраас ирэх зургадугаар сарын нэгнээс автомашиныг замын хөдөлгөөнд оруулахгүй аж. замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэ...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ