Skip to main content

Жолооч та тээврийн хэрэгслийн татвараа төлсөн үү.


ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ АВТОМАШИНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ
Замын цагдаагийн газраас явуулж буй автомашины тооллого, үзлэг оношлогоо ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар нийт үзлэгт хамрагдах ёстой автомашины 80 гаруй хувь нь үзлэгт орсон байна.
Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байд­­­лыг шалгуулж, стан­дар­тын шаардлага хангасан бол хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ “2012″-ыг авах ёстой. Хэрвээ хан­гаагүй бол хөдөлгөөнд орол­цохыг хориглох юм байна.
Үзлэг оношлогооны хураамжид том оврын автомашин 15000, суудлын автомашин 10000, мотоцикль 5000 төг­рөг төлнө.
Хэрэв жолооч нар тогтсон хугацаанд ав­то онош­­логоо болон татвараа тө­лөхгүй бол Замын цагдаагийн газраас ирэх зургадугаар сарын нэгнээс автомашиныг замын хөдөл­­гөөнд оруулахгүй аж.                                
замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөх нөхцөл бололцоог бүрдүүлэн өгч төрийн үйлчилгээг иргэдэд  нэг цэгээс үзүүлэх, татвар төлөгчдийг шинэчлэн бүртгэх, татварын бааз суурийг нэмэгдүүлэх үндсэн дээр нийслэлийн  замын санг  бүрдүүлэх  зорилготой.
Энэхүү арга хэмжээг Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 01 –ны өдрийн 894 тоот захирамж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан А-63/67 тоот тушаалын дагуу зохион байгуулж байна.
    АТБӨЯХАТ -ын хуулийн 7 дугаар зүйл 7.1-д зааснаар иргэд автотээврийн хэрэгслийн албан татвараа жилд нэг удаа 6 дугаар сарын 1-ний дотор 
    “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн 9 дүгээр зүйл 9.3 –д зааснаар  “Төлбөр төлөгч нь Автотээврийн болон  өөрөө явагч хэрэгсэлд ногдох жилийн төлбөрийг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харъяалах татварын албандаа төлөх”–өөр зохицуулагдсан байна.
    Агаарын бохирдлын төлбөрийн хэмжээг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас хамааруулан тогтооно.
 
Хугацаа, цагийн хуваарь
Албан татвар, төлбөр хураах ажлыг нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хоёр шаттайгаар зохион байгуулна. Үүнд:
•    1 дүгээр шат - албан татвар, төлбөр хураах ажил, 2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 31-ны хооронд, 
•    2 дугаар шат - хяналтын үзлэг, шалгалт 2012 оны 6 дугаар сарын 04-нөөс 6 дугаар сарын 18-ныг хүртэл
     2012 оны 01 дүгээр сарын 01-нээс 5 дугаар сарын 31-ийг хүртэл хугацаанд үдээс өмнө 08.00 – 12.00, үдээс хойш 13.00 - 17.00 цагаар ажиллана. Амралтын өдрүүд болон хяналтын үзлэг, шалгалтын хуваарийг жич тогтооно. 
                                                                        Бүрэлдэхүүн
Албан татвар, төлбөр  хураах ажлыг дүүргүүдийн салбар комисс, хороодын ажлын хэсэг, оношлогооны төвүүд, Улаанбаатар хотын банкны салбарууд хамтран зохион байгуулна.   
Хяналтын үзлэг, шалгалтыг Замын цагдаагийн газар, Нийслэлийн татварын газар, Улаанбаатар банк хамтран зохион байгуулна.
                                                                            Байршил
•    Баянгол дүүрэг
БГД-ийн  1-р дүгээр хороо, Татварын хэлтсийн байр /Хуучнаар хотын гаалийн байр/
•    Баянзүрх дүүрэг 
 БЗД-ийн 13 дугаар хороо,  Татварын хэлтсийн байр 
•    Сүхбаатар дүүрэг
ЧД-ийн  4-р хороо, Самбуугийн гудамж  Тод тамгын байранд 
            Татварын хэлтсийн байр    
•    Сонгинорхайрхан дүүрэг
СХД-ийн 18 дүгээр хороо Татварын хэлтсийн  байр
•    Хан-Уул дүүрэг
ХУД-ийн  3 дүгээр хороо Чингисийн өргөн чөлөө, ЗДТГ-ын хажууд  Татварын  
хэлтсийн  байр
•    Чингэлтэй дүүрэг
ЧУД-ийн 4 дүгээр хороо Ж.Самбуугийн гудамж  ЗДТГ-ын байр “Нэг   цонхны   
үйлчилгээний танхим”  
•    Налайх дүүрэгт – Татварын хэлтсийн  байранд
•    Багахангай дүүрэгт – Дүүргийн захиргааны байранд
•    Багануур дүүрэгт - Татварын хэлтсийн байранд 
Оношлогооны төвүүд
•    БЗД-ийн 8 дугаар хороо Автовокзал
•    БГД-ийн 20 дугаар хороо Хөсөг трейд ХХК-ийн хашаанд
•    СХД-ийн 20 дугаар хороо Автобус-2 ХК-ий хойд талд тус тус байрлаж байна.
                                                                 Бүрдүүлэх материал
Та бүхэн Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татвар, Агаарын бохирдлын төлбөрөө төлөхдөө  дараахи материалыг бүрдүүлж ирнэ үү. Үүнд:
      Иргэн:
•    Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
•    АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
•    Иргэний үнэмлэх
       ААНБ:
•    Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
•    АТБӨЯХАТ төлөгчийн гэрчилгээ
•    Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй жагсаалт
•    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
•    Албан татвар, төлбөр төлсөн  баримт
•    Хасалт хийх тээврийн хэрэгслийн жагсаалт /албан бичгээр/
                                             Албан татвар, төлбөр хураах ажлын зохион байгуулалт
Албан татвар, төлбөр хураах ажлыг төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд хөнгөн шуурхай хүргэх зарчмын дагуу нэг цэгийн үйлчилгээний хэлбэрээр зохион байгуулж, нутаг дэвсгэрийн зарчмаар  явуулна. 
Татварын хэлтсүүд өөрийн байран дахь нэг цэгийн  үйлчилгээгээр дамжуулан албан татвар, төлбөр хураах ажиллагааг нийтийн дунд нээлттэй явуулна. 
Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогооны суурин төвүүд болон явуулын цэгүүд дээр НТГ, Автотээврийн газраас томилсон ажилтнууд албан татвар, төлбөр хураах ажлыг зохион байгуулна.
Иргэд, ААНБ, хуулийн этгээдүүд  Улаанбаатар хотод бүртгэлтэй өөрийн нэр дээр байдаг хөдөө орон нутагт байгаа бүх төрлийн автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрийг харьяалах татварын албаны дансанд төлөхийг мэдэгдэж байна.
Албан татвар, төлбөрөө хуульд заасан хугацаанд төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч, гурвалжин наалт наагаагүй тээврийн хэрэгсэлд Замын цагдаагийн газартай хамтран хяналт тавих болно.  
                                                
                                                                              Төв комисс
  “АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙГ ХУРААХ” нэгдсэн арга хэмжээ Татварын ерөнхий газрын даргын 2012 оны 158 дугаар тушаалаар батлагдсан удирдамжын дагуу 03 дугаар сарын 10-ны өдрөөс улс орон даяар  эхэлж байна.
Монгол улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд тухайн тээврийн хэрэгслийг ашиглаж байгаа эсэхээс үл хамааран харьяалах аймаг, дүүргийн татварын албанд батлагдсан  хувь хэмжээгээр  албан татвараа төлнө.
Хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй.
Хуулийн этгээдийн хувьд эхний хагас жилээр албан татварыг төлөх ба  жилийн албан татварыг урьдчилан төлөх боломжтой.
Монгол улсын “Агаарын бохирдлын төлбөрийн тухай” хуулийн дагуу автотээврийн хэрэгсэл эзэмшигч хувь хүн, хуулийн этгээд нь агаарын бохирдлын төлбөрийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн хэмжээ, хөдөлгүүрийн багтаамжаас нь хамааруулан тогтоосон ангиллаас хамаарч жилд нэг удаа тухайн жилийн 06 дугаар сарын 01-ны дотор төлөхөөр хуульчлагдсан.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөрөө төлсөн татвар төлөгчдөд  дээрх татвар, төлбөрийг төлснийг гэрчлэх наалт тэмдгийг харьяалагдах татварын албанаас олгоно.
“АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАР, АГААРЫН БОХИРДЛЫН ТӨЛБӨРИЙГ ХУРААХ” нэгдсэн арга хэмжээ 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Батлагдсан хууль, журмын хүрээнд тогтоосон хугацаанд албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглохоор заагдсан байдаг  тул тээврийн хэрэгсэл эзэмшигч та бүхнийг  хуульд заасан үүргээ хэрэгжүүлэн нэгдсэн арга хэмжээнд идэвхийлэн оролцохыг уриалж байна.
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөртэй холбоотой шаардлагатай мэдээллийг харьяа аймаг, дүүргийн татварын хэлтсээс болон Нийслэлийн Татварын Газрын 70110705, Татварын ерөнхий газрын “Утсаар зөвлөгөө өгөх төвийн 1288 утсуудаар авах боломжтой.
                                                                      
                                                                            ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 




Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...