Skip to main content

Таны хамгийн сайн мэдэх БРЭНД-ийн нэр юу вэ

Маш сонирхолтой байдлаар нэрлэгдсэн дэлхийд алдартай бидний мэдэх олон брэнд байдаг байна. Та эдгээр брэндүүдийн нэр ямар утгатай, яагаад ийм нэртэй болсон юм бол гэж та бодож байсан уу? Та үүнийг мэдэх үү?

Мерседес
Энэ нь үнэндээ санхүүгийн албаны даргын охиных нь нэр байжээ.

Adobe
Энэхүү нэр нь үүсгэн байгуулагч Жон Варнокын гэрийн хойгуур урсдаг байсан Адобь Крээг нэртэй голын нэрээс санаа авсан юм байна.

Apple Computers
Энэ нь үүсгэн байгуулагч Стив Жоббсын хамгийн дуртай жимсээс санаа авчээ. Тэрээр компанийнхаа нэрийг 3 сарын дараа  албан ёсоор бүртгүүлжээ. Тиймээс тэр хамтран ажиллагчдыгаа 5 цагаас өмнө гэхэд илүү дээр брэндийн нэрний санаа санал болгохгүй бол компаний энэхүү нэрээр нэрлэнэ гэж шийдвэртэй хэлсэн байна.

CISCO
Энэ нь хүмүүсийн боддог шиг олон утга учиртай үгийн товчилсон үсгүүд биш юм. Энэ бол Сан Франциско гэсэн үгийн товчлол Циско гэсэн утгатай ажээ.

Compaq
Энэхүү нэр нь КОМ буюу компьютер гэсэн үгийн товчлол мөн Пак буюу жижиг хэсгийг нийлүүлэх гэсэн утгатай үгнүүдийн нийлбэр юм.

Corel
Үүсгэн байгуулагч, Др.Майкл Ковпландын нэрнээс үүсэлтэй. Ковпландын Ко дээр Research Laboratory буюу судалгааны лаборатори гэсэн үгийг нийлүүлсэн байна.

Google
Нэр нь эхлээд тоглоом шоглоом маягаар өгөгджээ. Гэхдээ хайлтын системийг сэтгэшгүй тооны өгөгдлөөс хэрэгтэй мэдээллээ олж авч чадахаар хүчтэй гэсэн утгыг илтгэхийг тулд энэхүү нэрийг сонгосон байна. Яг үнэндээ бол “Гоогол” буюу нэгийн араас нэг зуун тэг гэсэн тоог дагасан бичиглэлтэйгээр нэрлэгдсэн хэдий ч Станфордын төгсөгч үүсгэн байгуулагч Сергей Брин ба Ларри Пэйж нар нь анхны хөрөнгө оруулалтынхаа эх үүсвэрийг нэгэн саятангаас чекээр авахад дээр нь “Гүүгль” гэж хаяглагдсан байжээ.

Hewlett Packard
Үүсгэн байгуулагчид болох Билл Хэввлэт болон Дэйв Пакард нь компаний Хэввлэт-Пакард гэж нэрлэх үү, эсвэл Пакард- Хэввлэт гэж нэрлэх үү гэдгээ зоос шидэж шийджээ.

Intel
Боб Ноёс болон Гордог Мүүр нар нь өөрсдийн нэрээр компаний нэрлэхийг хүсэж байсан гэнэ. Гэвч тэдний хүссэн “Мүүр Ноёс” нэр нь аль хэдийн нэгэн зочид буудлын сүлжээний нэрээр олонд танигдсан байсан байна. Тиймээс тэд Интегретэд Элэктроникс гэсэн үгүүдийг нийлүүлж Интел гэсэн нэрийг өгчээ.

Microsoft
Үүсгэн байгуулагч Билл Гэйтс компаниа анх танилцуулахдаа Микрокомпьютер болон Софтвэйр буюу программ хангамж гэсэн үгнүүдээс нийлүүлэн Микро-Софт гэсэн нэрийг бүтээсэн гэж тайлбарлаж байсан байна. Харин дараа нь “-“ тэмдэглэгээ алга болжээ.

Motorola
 Үүсгэн байгуулагч Пйул Галвин компанийн анхны бүтээгдэхүүн болох машинд зориулсан радиогоо анх борлуулалтанд гаргахаар төлөвлөж байхдаа өгсөн байна. Тэр үед хамгийн алдартай радионы компани Виктрола нэртэй байжээ.

Sony
It originated from the Latin word ‘sonus’ meaning sound, and ‘sonny’ a slang used! by Americans to refer to a bright youngster. Энэхүү нэр нь латин “Сонус” буюу дуу чимээ, болон америчуудын хар ярианы үг болох идэвхитэй залуу гэсэн утгатай “Сонни” гэсэн үгнүүдээс санаа авч нэрлэгдсэн байна.
 
Yahoo!
 Үүсгэн байгуулагчид нь Жоннатан Свифтын алдартай бүтээл болох “Гулливерийн аялал” номон дээр гарах “Яахоо” хүн буюу гадаад төрхөндөө ч, дотоод зан чанар нь ч их хүч эрмэлзэлтэй, яахаас ч буцахгүй зоригтой хүмүүсийг дүрсэлсэн баатраас санаа авч компаний нэрийджээ. Тэд өөрсдийгөө “Яахоо” хүмүүс гэж ярих дуртай байсан гэнэ.

Dysan.net

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...