Skip to main content

Samsung GALAXY S-III Монголд хэзээ худалдаалагдах вэ.

Солонгосын Samsung Electronics Co дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч билээ. Тус компани гол өрсөлдөгч  Apple Inc-тэй ширүүн тэмцэлдэж байгаа бөгөөд зах зээлд  Galaxy S цувралаа гаргаж амжилт олоод байгаа. The Galaxy S III нь андройд үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашигласан, дуу хоолой таних програм суулгасан юм байна. Galaxy S III ухаалаг гар утасны жин нь 133 грамм, зузаан нь 8.6 миллиметр, зай нь 2100 миллиампер цаг ажээ. Дөрвөн цөмт 1.4 гигагерцийн Exynos 4 Quard процессортой, 4.8 инчийн Super AMOLED дэлгэцтэй, дэлгэцийн нягтаршил 1280х720 пиксель юм байна. Андройд 4.0 үйлдэлийн системтэй, хоёр ширхэг камертай, нүүрэн талын камер нь 1.9 мегапиксель бол ар талынх нь 8 мегапиксель бөгөөд тус хоёр камер нь хоёулаа HD форматаар бичлэг хийх хүчин чадалтай. Одоогоор цагаан, цэнхэр гэсэн хоёр өнгөний сонголттой.
Галакси цуврал нь Самсунгийг алдарт Нокиаг даван гарахад тусласан билээ. Шинэ загвар нээлтээ хийснээр Самсунгийн хувьцаа +9% өсөж байна. Шинэ утасны өмнөх загвар  Galaxy S II-ын борлуулалт эхний арван сард  20 сая ширхэг байсан билээ. Шинэ хувилбарын хувьд улам боловсронгуй болсон учир илүү бага хугацаа зарцуулна байх гэж найдаж байгаа аж. Уг шинэ загварыг Их Британид тавдугаар сарын сүүлээр гаргах аж. Мөн энэ зуны эцэс гэхэд АНУ, Солонгост худалдаалж эхлэнэ. Мөн Хятад улсад гаргана. OХУ-ын нийслэл Москва хотод 5-р сарын 29-өөс эхлэн худалдаанд гарна. Харин манай улсад Samsung-ийн албан ёсны дистербютэрээр нь "Мобиком корпораци" ажилладаг (энд дарна уу)  бөгөөд Galaxy S III-ийг 6 дугаар сарын 20-диор худалдаанд гаргах төлөвлөгөөтөй байгаа юм байна.
(Лондонд болсон нээлтийн зурагнууд)


pipz

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...