Skip to main content

Posts

Жолооч та тээврийн хэрэгслийн татвараа төлсөн үү.

ТАТВАР ТӨЛӨӨГҮЙ АВТОМАШИНЫГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХГҮЙ Замын цагдаагийн газраас явуулж буй автомашины тооллого, үзлэг оношлогоо ирэх зургадугаар сарын нэгэн хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар нийт үзлэгт хамрагдах ёстой автомашины 80 гаруй хувь нь үзлэгт орсон байна. Жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байд­­­лыг шалгуулж, стан­дар­тын шаардлага хангасан бол хөдөлгөөнд оролцох  эрхийн гэрчилгээ “2012″-ыг авах ёстой. Хэрвээ хан­гаагүй бол хөдөлгөөнд орол­цохыг хориглох юм байна. Үзлэг оношлогооны хураамжид том оврын автомашин 15000, суудлын автомашин 10000, мотоцикль 5000 төг­рөг төлнө. Хэрэв жолооч нар тогтсон хугацаанд ав­то онош­­логоо болон татвараа тө­лөхгүй бол Замын цагдаагийн газраас ирэх зургадугаар сарын нэгнээс автомашиныг замын хөдөл­­гөөнд оруулахгүй аж.                                 замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Автотээврийн болон өөрөө явагч хэрэ...

Таны хамгийн сайн мэдэх БРЭНД-ийн нэр юу вэ

Маш сонирхолтой байдлаар нэрлэгдсэн дэлхийд алдартай бидний мэдэх олон брэнд байдаг байна. Та эдгээр брэндүүдийн нэр ямар утгатай, яагаад ийм нэртэй болсон юм бол гэж та бодож байсан уу? Та үүнийг мэдэх үү? Мерседес Энэ нь үнэндээ санхүүгийн албаны даргын охиных нь нэр байжээ. Adobe Энэхүү нэр нь үүсгэн байгуулагч Жон Варнокын гэрийн хойгуур урсдаг байсан Адобь Крээг нэртэй голын нэрээс санаа авсан юм байна. Apple Computers Энэ нь үүсгэн байгуулагч Стив Жоббсын хамгийн дуртай жимсээс санаа авчээ. Тэрээр компанийнхаа нэрийг 3 сарын дараа  албан ёсоор бүртгүүлжээ. Тиймээс тэр хамтран ажиллагчдыгаа 5 цагаас өмнө гэхэд илүү дээр брэндийн нэрний санаа санал болгохгүй бол компаний энэхүү нэрээр нэрлэнэ гэж шийдвэртэй хэлсэн байна. CISCO Энэ нь хүмүүсийн боддог шиг олон утга учиртай үгийн товчилсон үсгүүд биш юм. Энэ бол Сан Франциско гэсэн үгийн товчлол Циско гэсэн утгатай ажээ. Compaq Энэхүү нэр нь КОМ буюу компьютер гэсэн ү...

2005 оны 2 сарын 14-ны өдөр Youtube.com гэсэн домэйн үүсжээ.

Та бидний сайн мэдэх өдөр бүр шахам ашигладаг Youtube сайтны сонирхолтой баримтууд Youtube.com гэсэн домэйн нэрийг анх 2005 оны гэгээн хайрын баярын өдрөөр авсан байдаг байна. Хамгийн анхны видео нь үүсэн байгуулагч Jawed  Karim-ийн “Me at the Zoo” гэсэн бичлэг байдаг байна. Энэхүү бичлэг нь 2005оны 08 сарын 23 өдөр тус сайтад орсон байна. Google 2006 оны 11 сард тус сайтыг 1.65 тэрбум доллараар худалдан авчээ Хамгийн урт видео нь 48 цаг буюу 2 өдөр үргэлжилдэг байна Хамгийн эрэлттэй катигор нь How буюу яаж хэрхэн гэсэн катигор байдаг байна. Одоогийн байдлаар 490 сая хэрэглэгчтэй Сард дунджаар тус сайтад нэг хэрэглэгч 14 удаа ордог байна. Нэг хэрэглэгч дунджаар 25 минут орчим тус сайтад байдаг байна. Нийт хандалтын 70-с дээш хувь нь Америкийн нэгдсэн улсаас гадуур ирдэг байна. Одоогийн байдлаар 10.000 гаруй зар сурталчилгааны түнш байгууллагуудтай. Үүнд: Disney, Turner, Univision and Channel 4 and Channel 5 Бүх бичлэгийн ердөө 10% нь л HD форматаар ба...

Зайрмагны борлуулагчаас nestle-гийн захирал хүртэл

1944 онд Австрийн Виллах хотод төрсөн Петер-Брабек Летмате Веннын Олон улсын худалдааны их сургуулийн эдийн засгийн ангийг  төгсчээ. 1968 онд “Nestle” компанид борлуулагчаар орж, удалгүй шинэ бүтээгдэхүүн боловсруулагчийн албан тушаалд дэвшжээ. Тэрбээр Чили улсад компанийнхаа борлуулалтын менежерээр 10-аад жил,1981 онд Эквадор дахь компанийнхаа захирлаар,  1983 онд Венесуэл дэх захирлаар тус тус ажилласан байна. Түүний хувьд албан тушаал байнга өсч явсаар 1997 онд компанийнхаа гүйцэтгэх захирлаар сонгогдсон юм. Летмате 2008 оныг хүртэл энэхүү албыг хашаад эдүгээ “Nestle”-гийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байна. Түүний шаргуу дайчин, хөдөлмөрч чанар, мөн ажилдаа сэтгэлээсээ дуртай байдал нь өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн гэж үздэг. Шүлс асгаруулам амттай зайрмагийг өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл борлуулж, өөрийн бизнесийн бяцхан амжилтдаа хөөрөн баярлаж явсан Петер-Брабек Летмате тухайн үедээ дэлхийд алдартай том компанийг удирдан чиглүүлэгч болно гэж төсөөлж явсан болов у...

Samsung GALAXY S-III Монголд хэзээ худалдаалагдах вэ.

Солонгосын Samsung Electronics Co дэлхийн хамгийн том гар утас үйлдвэрлэгч билээ. Тус компани гол өрсөлдөгч  Apple Inc-тэй ширүүн тэмцэлдэж байгаа бөгөөд зах зээлд  Galaxy S цувралаа гаргаж амжилт олоод байгаа. The Galaxy S III нь андройд үйлдлийн системийн хамгийн сүүлийн үеийн хувилбарыг ашигласан, дуу хоолой таних програм суулгасан юм байна.  Galaxy S III ухаалаг гар утасны жин нь 133 грамм, зузаан нь 8.6 миллиметр, зай нь 2100 миллиампер цаг ажээ. Дөрвөн цөмт 1.4 гигагерцийн Exynos 4 Quard процессортой, 4.8 инчийн Super AMOLED дэлгэцтэй, дэлгэцийн нягтаршил 1280х720 пиксель юм байна. Андройд 4.0 үйлдэлийн системтэй, хоёр ширхэг камертай, нүүрэн талын камер нь 1.9 мегапиксель бол ар талынх нь 8 мегапиксель бөгөөд тус хоёр камер нь хоёулаа HD форматаар бичлэг хийх хүчин чадалтай. Одоогоор цагаан, цэнхэр гэсэн хоёр өнгөний сонголттой. Галакси цуврал нь Самсунгийг алдарт Нокиаг даван гарахад тусласан билээ. Шинэ загвар нээлтээ хийснээр Самсунгийн хувьцаа +9% өсөж...

ХЭНИЙ ЭСРЭГ ХЭН БЭ, СОНГУУЛЬ-2012

  Би ямар улс төр судлаач ч биш, Өвөөг дагаж цагийн хүрд л үздэг хүүхэд байлаа. Харин одоо ч найз нөхөд нам намд л байна. энэ удаагийн сунгаанд ХЭНИЙ ЭСРЭГ ХЭН БЭ гэж энэ оноолтыг харахлаар зарим тойрог нь нэг нэгэндээ бэлэн өгөөш бэлдсэн, зохиомол бэлэн хоол ч юм шиг л харагдах юм. Өмнө нь хийгээгүй байж, одоо л би хийнэ гэж байгаа хүмүүс, өмнө нь шороодон шороодон зүтгэгсдийг ойлгоход бэрх л юм. Тэд ардын амьдралын төлөө юм бол бусад жирийн үедээ яагаад ард түмнийхээ төлөө, нутаг орныхоо төлөө юм хийж болдоггүйм бол...  МАН, АН -аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн нэрс тодорлоо   УИХ-ын сонгууль болоход нэг сар 24 хоногийн хугацаа үлдлээ. Энэ өдрүүдэд удтал намын доод шатны нэгжүүдэд явагдсан судалгааны ажлууд дуусаж, дүгнэлтээ гаргаж эхэллээ. МАН, АН-ын судалгааны төвөөс гаргасан мэдээллээр 2012 оны сонгуульд дэвших магадлал өндөртэй, намын үүр дээрээ хамгийн рейтинг өндөр байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалтыг хүргэж байна. Архангай аймаг МАН 1....