Титэм үгсийн эзэн МУ-н 2 дахь ерөнхийлөгч Н.Багабандийн залууст хандаж хэлсэн илтгэл:
Та бүхний амрыг эрье. Нэгдсэн үндэсний байгууллага жил бүрийн 12 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бүтэн сайн өдрийг “Дэлхийн хүүхдийн нэвтрүүлгийн өдөр” болгон зарлаж, тэр өдөр дэлхийн улс орнууд хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, төр засгийн удирдлагууд нь үгээ хэлж, бүх анхаарлыг хүүхэд дээр төвлөрүүлдэг байсан. Одоо энэ хугацаа өөрчлөгдөж 3 дугаар сарын II долоо хоногийн бүтэнсайн өдөр болсон гэж би сонслоо.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр би бас нэгэн шинэ ном хүлээж авлаа. “Эзэнт гүрний тууль” гэсэн хар хавтастай, зузаан ном. Мөн л сонсдог номтой бөгөөд төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам гуай уншсан, сайхан бүтээл байсан. С.Эрдэнэболд хүүхэд байхаасаа манлайлагч байж, одоо Монгол улсын Ерөнхийлөгчийн тамгын газар ажиллаж, цаг заваараа уран бүтээл туурвиж, мөн Монголын ирээдүйн манлайлагчдыг тодруулах энэхүү өрсөлдөөнт ажлын модератор хийж байна.
Энэ мэтчилэн Монголын сайн ирээдүйг бүтээх зорилго тэмүүлэлтэй, мөрөөдөлтэй шижигнэсэн сайхан залуусыг би сэтгэл бахдан харж байна. Их сэтгэгч, үл гүйцэх үзэлтэн Сен Симон өглөө болгон “Ноёнтоон таныг аугаа их үйл хэрэг хүлээж байна” гэж хэлүүлж өөрийгөө сэрээлгэдэг байжээ. Монголын залуусыг аугаа их үйл хэрэг хүлээж байна. Тэр аугаа их үйл хэргийг гүйцэлдүүлэх ажлын магнайд монголын манлайлагч залуус явах болно.
Зорилгынхоо төлөө чин үнэнчээр тууштай тэмүүлэх хэрэгтэй
Би залуучуудтай уулзахдаа юуны түрүүнд залуу хүн амьдралдаа тодорхой зорилготой байх ёстой гэж хэлдэг. Миний хэлэх гэж байгаа үгийн хамгийн эхний зүйл нь зорилго. Алсыг харж номонд тэмүүлж буй манлайлагч залуу хүн том зорилго тавих ёстой. Том зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй чармайн зүтгэж, нойроо хугаслан, хичээн зүтгэх учиртай юм. Зорилгогүй бол юу ч хийхгүй, өчүүхэн зорилгоор ихийг хийж чадахгүй.
19-р зууны эхэнд Английн нэгэн хотноо туйлын ядуу нэгэн хүү 10 настайдаа дөнгөж дөрөвдүгээр ангийн хүүхдийн боловсрол эзэмшээд амьдрахын эрхээр ажил хайж эхэлжээ. Аав нь өрөнд баригдаад шоронд явж, харин хүү ажил хайсаар будгийн шилэн саванд шошго наадаг нэгэн хэвийн уйтгартай ажлыг зооринд хийж суудаг болжээ. Хүү ядуучуудын хорооллоос ирсэн үе тэнгийн хоёр хүүтэй хамт дээврийн хонгилд хоног төөрүүлдэг байж. Хэдийгээр нөхцөл байдал хэцүү байсан ч хүү өөрийн зорилго тэмүүлэлтэй байжээ.
Амьдралын зорилго нь амьдралдаа амжилт гаргах, зохиолч болох байсан. Өлбөрч үхэхгүйн тулд шилэнд шошго наах уйтгарт ажлаа хийн, зав л гарвал зохиол бүтээлээ бичдэг байлаа. Бичсэн зохиолуудаа хэвлэлийн газарт шөнө дөлөөр хүргэдэг байж. Яагаад заавал шөнөөр хүргэдэг байсан бэ гэхээр хүн харчихвал шоолно эмээдэг байлаа. Зохиолыг нь хэвлэх хэвлэлийн газар олдсонгүй, гэхдээ тэр зорилгоосоо ухралгүй бичсээр л байлаа.
Нэгэн өдөр хэвлэлийн газраас “Чиний бичсэн өгүүллэг надад таалагдлаа, зохиолыг чинь хэвлэе” гэсэн зөвшөөрлийг өгчээ. Зохиолыг нь хэвлэх үнэ хөлс төлсөнгүй зөвхөн “Чиний зохиол надад таалагдлаа” гэсэн урмын үг түүнд жигүүр өгчээ. Зохиолоо хэвлэх болсондоо баярлаж бүтэн өдрийн турш гудамжинд хөөрцөглөн явсан гэдэг.
Түүнээс хойш хүү зохиолоо бичсээр, зохиол нь чамбайрсаар, зохиолыг нь хэвлэх хэвлэлийн газрууд нэмэгдсээр эцэст нь нэртэй зохиолч болж чадсан байна. Энэ бол XIX д зууны суутнуудын нэг Английн зохиолч Чарльз Дикенс.
Түүний бичсэн олон зохиолыг Монголын уншигчид аль хэдийн мэдэх билээ. Бидний үеийнхэн зохиолыг нь уншиж, зохиолын амтанд орж байсан түүх бий. Өөрийнхөө зорилгод хөтлөгдөн мөнхийн бүтээлийг энэ хүн туурвиж чаджээ. Зорилгынхоо төлөө тууштай тэмцэх хэрэгтэй, уйгагүй явах ёстой, унасан ч дахин босоод үргэлжлүүлэх шаардлагатай.
АНУ-ын Абрахам Линкольн гэх хүний тухай та бүхэн мэдэх байх. Арван настайд нь ээж,эгчтаалал төгсөж, ядуу, бичиг үсэг мэдэхгүй гэр бүлд өссөн тэрбээр амьдрахын эрхээр байрны талбайд ажиллаж, мөн модны туслах ажилтан хийж байжээ. Ажиллаад олсон хэдэн мөнгөөрөө ном худалдан авна. Гэхдээ дандаа янз бүрийн салбарт амжилт гаргасан алдартнуудын түүхийг өгүүлсэн ном авдаг байж.
Тэр номоо зав л гарвал уншина.21 насандаа ажлаасаа гарч, 25 насанд нь дөрвөн хүүхдийх нь гурав нь нас барж, 34 насандаа парламентад өрсөлдсөн.Дараа нь 36 насандаа парламентад, 38 насандаа мужийн хурлын сонгуульд, 45 насандаа хурлын сонгуульд, 47 насандаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд, 49 насандаа эрдмийн зөвлөлийн хурлын сонгуульд дахин тус тус өрсөлдөжялагджээ. Гэвч тэр амжилтад хүрэхийн тулд улс төрд манлайлагч байх өөрийн зорилгоосоо хэзээ ч ухарсангүй.
Тийм ч учраас 52 насандаа АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Абрахам Линкольн боолчлолын эсрэг тууштай тэмцэгч байсан. 1809 онд төрж 1865 онд харамсалтайгаар амиа алдсан энэ ерөнхийлөгч өнөөдрийг хүртэл Америкийн эх оронч хувьсгалчдын нэр төр болж мандсан хэвээрээ байна.
Зорилгынхоо төлөө ухарч няцалгүй, тууштай, унасан ч босч тэмцсээр ирсэн хүн амжилтад хүрдэг байх нь ээ. Жинхэнэ ёсоор ямар нэг зорилго өөд тэмүүлж байгаа хүн амжилтад хүрч тэр ажлынхаа талыг хийлээ гэсэн үг байх нь. Тэгэхээр зорилгынхоо төлөө чин үнэнчээр тууштай тэмүүлэх хэрэгтэй.
Мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүлцгээ
Залуу хүн бүр мөрөөдөлтэй байх ёстой. Энэ бол миний ярих дараагийн сэдэв бол энэ юм. Тэнгэр бурхан огторгуйн уудамд илэн халин нисэхийн тулд шувуудад даль жигүүр хайрласан. Өөрийнхөө мөрөөдөлд хязгааргүйн уудамд оюун ухаанаа чилээн мөрөөдөхийн тулд хүнд мөрөөдөл хайрласан.
Байгальдаа дураараа нисч буй шувуудад хэн ч саад болж чаддаггүй. Хаашаа нисэхийг, хаана буухыг, хэр өндөрт нисэхийг шувууд өөрөө мэддэг. Түүнтэй адил хүний мөрөөдлийг хэн ч захирч, хориглож чадахгүй. Алсыг зорьж, томд тэмүүлж байгаа хүн бүр том мөрөөдөлтэй байх ёстой.
Том мөрөөдлөөр том үйл хэргийг бүтээх боломжтой. Америкийн нэгэн хотод дунд сургуулийн бяцхан хүү орой хичээлээсээ ирээд цүхнээ орон дээрээ шидэж цаашаа харан уйлж эхэлжээ. Ээж нь орж ирээд яав хэмээн асуухад“Би сургуулийнхаа сагсан бөмбөгийн шигшээ багт орох гээд чадсангүй. Би мөрөөдлөө биелүүлж чадахгүй байна” хэмээж.
Ээж нь “Хүү минь чиний нас бага байна, гэхдээ чиний мөрөөдөл хэвээрээ байгаа шүү дээ. Чи аугаа их сагсчин болж чадна” гэлээ. Ээжийнхээ зөвлөгөөг сонссон хүүгийн ухаан бодол, дотоод сэтгэлд нь нэгэн хүчтэй сэтгэгдэл, маш их эрч хүч цусаар нь гүйх мэт болж. Ингээд хүү маргааш өглөөнөөс нь эхлэн бэлтгэлийн талбайд бие дааж сагс тоглож эхлэв. Бүтэн жил уйгагүй хөдөлмөрлөж, мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүлсээр ирэх жил нь сургуулийн шигшээ багийн шалгаруулалт болж тэрбээр тэнцжээ. Түүний ур чадвар нь улам дээшилж олон хүн сагсчинг сонирхох болсон байна.
Энэ залуу бол Америкийн Чигаго хотын “Чигагогийн бухнууд”клубын алдартай тамирчин, “нисдэг” Майкл Жордан байлаа. Хүн мөрөөдөлдөө үнэнч бөгөөд түүнийхээ хойноос мөшгин тэмүүлсээр байх аваас энэ хүүгийн адил хүн төрөлхтөнд нэрээ дуурсгасан тухайн салбарынхаа манлайлагч байж, хэзээд чаддаг гэдгийг харуулахын тулд би энэ түүхийг ярилаа.
Хоосон мөрөөдлөөр хий хоосон цаг өнгөрөөж болохгүй. Хий хоосон мөрөөдөгчид дэлхийгээр нэг байна. Тэдний нэг болохыг хүсэхгүй байгаа биздээ? “Хэрэв хоосон мөрөөдлөөр бизнес эрхлэж болдог байсан бол хүн болгон тэрбумтан болчих байсан” гэж тэрбумтан Жорж Сорос Шварц залуучуудад анхааруулж хэлсэн. Мөрөөдлийнхөө хойноос мөшгин тэмүүлцгээ.
Хэн ч үгүйсгэж чадахгүй зэвсэг бол мэдлэг, боловсрол, чадвар
Зорилгоо хэрэгжүүлэх, том мөрөөдөлдөө хүрэхэд та нарын барих хамгийн хүчтэй, хэн ч булааж авч чадахгүй, хэн ч үгүйсгэж чадахгүй зэвсэг бол мэдлэг, боловсрол, чадвар юм. Тэнгэр бурхан хүний дээдийг бүтээгээгүй, хүний доодыг бүтээгээгүй. Эхээс төрсөн хүн бүхэн адил эрх тэгш.
Гэтэл ертөнцөд баян ядуу, ноён харц, дээд доод гээд сүлжилдэн амьдарч байна. “Хүмүүн сонсохгүй бол ухаан үгүй, ухаан үгүй бол булайт түгнэ” хэмээн эртний сударт бичжээ. Ухаантай хүн, тэнэг хүн хоёрын ялгаа нь юунд байдаг вэ? гэвэл сурсан, эс сурсан хоёр байдаг байна.
Би 1980-1984 онд Төв аймагт ажилласан юм. Уугуул нутаг нь Завхан аймаг, улс төрийн нутаг нь Төв аймаг гэж манай Төв аймгийн иргэд намайг хэлдэг байсан. Манайхыг Төв аймагт амьдарч байхад сумын нэг ядарсан хүн тэмээн тэргээр ус зөөж, айлуудад хүргэнэ. Өвлийн хүйтэнд дээлийх нь хормой дэрийтэл хөлдчихсөн, хацар нь хайрагдсан ч гэлээ усаа зөөгөөд л явна.Тэр хүн тоо мэдэхгүй, аравтын дэвсгэр өгөхөөр уурлана, нэгтийн дэвсгэр 10 ширхгийг өгөхөөр баярлана, олон мөнгө өглөө гэж бодсондоо тэр.
Гэхдээ тэр хүн ус түгээх ажлаа маш сайн хийдэг, чандмань эрдэнэ болсон усыг хүмүүс хэрэглэхэд түгээж өгдөг буянтай ажилтай. Тийм болохоор Төв аймгийн иргэд бүгд тэр хүнд хайртай. Хэдэн жилийн өмнө хотын ус, дулаан хангамжийг боловсронгуй болгох төсөл хэрэгжүүлсэн хоёр инженер төрийн шагнал хүртсэн юм. Төрийн шагналыг оюуны сод бүтээл туурвисан хүмүүст олгодог. Энэ хүмүүс оюуны сод бүтээл туурвиж төрийн шагнал хүртсэн юм.
Хөдөө нутагт тэмээн тэрэгтэй ус түрээд явж байсан хүн, төрийн шагнал хүртэж байгаа инженер залуугийн хоорондын ялгаа тэнгэр газар шиг. Боловсрол, чадвар, амьдралын хэмнэл аж төрөхүйн орчин нөхцөлийн ялгаатай. Тэр хоёр инженер боловсролтой, мэдлэгтэй, бас сэтгэдэг, шинийг эрэлхийлдэг, нийгмийг манлайлдаг залуучууд байсан учраас төрийн өндөр хишгийг хүртсэн хүмүүс. Хүн зөвхөн танхимд суугаад эрдэм боловсролыг эзэмшдэггүй юм. Та бүхэн бүгдээрээ их дээд сургууль төгссөн дээд боловсролтой хүмүүс. Дөрөв, таван жил сураад 40, 50 жил хэрэглэх эрдэм мэдлэгийнхээ нөөцийг бэлдэж авсан хүмүүс байгаа. Хүмүүс ганцхан их сургуулийн танхимд эрдэм боловсролыг эзэмшдэг хэрэг биш.
Үйлдвэрийн цехед, тариалангийн талбайд, малчны хотонд, ажлын хамт олны дунд, үйлдвэрт, үзвэрийн газарт, дэлгүүр хоршоонд, гудамжинд гээд хаа явсан газраа суралцаж байдаг. Ийм боловсролыг Германы их зохиолч, жүжгийн зохиолч Фридрих фон Шиллер гэдэг хүн төрөлхтөний боловсрол гэж нэрлэсэн. Бид бүхэл бүтэн хүн төрөлхтөний боловсролоос шимтэн суралцаж байдаг байна. Нэгэн мэргэн сурган хүмүүжүүлэгч “Энэ хорвоод айлган цочроох нэгэн зүйл бий. Тэр нь юу вэ гэхээр төрөлхийн авьяас билэг заяагаагүй хүүхэд өөрийн хөдөлмөр хичээл зүтгэлээр уйгагүй зүтгэсний эцэст өөртөө боловсрол хүртээж байгааг харах нь үнэхээр гайхамшигтай юм. Ийм хүүхдийн өмнө бид малгайгаа аван мэхийн ёслоход бэлэн байдаг” гэж хэлсэн.
Хэдийгээр билэг авьяас заяагаагүй ч гэсэн өөрөө хичээж, уйгагүй хөдөлмөрлөж, хүн төрөлхтөний боловсролаас сурсаар байх аваас хэн ч гэсэн эрдэм мэдлэгийн оройд дөхөж ойртож чадах юм. “Сурсан бүхэн эрдэм, сураагүй бүхэн эмгэнэл” гэж бидний өвөг дээдэс сургасан.Би эхээс эрдэм мэдлэгтэй, төгс төрөөгүй. Эртний соёлд шимтэн суралцаж, эрдмийг эрлээр олсон хүн хэмээн дэлхийн шилдэг 10 эрдэмтний нэг хэлсэн байдаг. Хэн ч гэсэн эцэг эхээс эрдэм мэдлэгтэй төрдөггүй юм.
Эрдмийг эрлээр олдог, тийм учраас насны бага цусны шингэн цаг бололцоотой байгаа дээрээ эрдэм боловсролын зүг зүтгэх хэрэгтэй. Сурах мэдэхийн төлөө шатаж яваа залуу хүнд ямар ч хаалт саад болж чадахгүй. Та нар гадаад оронд яваад өндөр цалингийн нөхцөл болзолуудад дуудагдана. Дэлхийн хамгийн үнэтэй, өндөр зэрэглэлийн сүлжээ зочид буудал байдаг. Түүний эзэн нь Ритц Цезарь. Энэ Цезарь онцлогтой хүн. Цезарь дунд сургуульд байхдаа сургуулиасаа гараад зочид буудалд зөөгчөөр ажилд орсон.
Зочид буудлын бүх шат дамжлагыг дамжиж, өөрөө эзэмшиж аваад, хүн төрөлхтөний боловсролоор өөрийгөө боловсруулж аваад зочид буудлын менежер, зочид буудлын захирал, зочид буудлын эзэн, дараа нь зочид буудлын сүлжээний эзэн болсон. “Хүмүүс ажилдаа 20 минут хоцорч ирдэг бол би 20 минутын өмнө заавал ажлаа эхэлдэг. Ажилдаа ирсэн хүмүүс санаагаа ярьж, цай кофе ууж, гэр бүлдээ тохиолдсон адал явдлыг ярьж бүтэн цаг орчмыг хий дэмий өнгөрүүлж байхад би 1 цаг 20 минутын ажлаа хийчихсэн байдаг. Би хүмүүсийн сайнаас нь бас саараас нь сурдаг. Сайныг нь авдаг, саарыг нь хаядаг.
Би хүмүүсээс сурч энэ оргилд хүрч чадсан юм” гэж Цезарь хэлсэн. Хүн төрөлхтөний боловсролоос шимтэн суралцаж байна. Эрдэм номын оргилд гарахад чинь туслах гарын дор байгаа хамгийн сайн хэрэглэгдэхүүн бол ном. Ухаан далай номоос эхтэй гэдэг. Номын утга нь тэнгэр мэт агуу, дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номын утга нь тэнгэрт нисэж, дэлхийг тойрч, далайг туулах мэт уудам гэж Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай хэлсэн байдаг.
Шекспир “Ном надад хаан ширээнээс ч илүү үнэтэй” гэж хэлсэн байдаг. Номын тухай би олон зүйл ярьшгүй. Номыг уншихад гурван янд байдаг гэнэ. Үүнд: 1.Номыг уншаад үл ойлголт авагч 2.Номыг уншаад ойлгодог хүмүүс 3.Номыг уншаад ойлгохоос гадна номонд бичигдээгүйг ухаж ойлгон, сэтгэж байдаг хүмүүс. Би Монголын манлайлагч болсон залуучууд та нарыг ном уншаад ойлгох төдийгүй бичигдээгүй бүхнийг ухаж ойлгодог тийм хүмүүс байгаасай гэж хүсэж байна.
Хичээл зүтгэл бол амжилтын үндэс
Хичээл зүтгэл. Хичээл зүтгэл бол амжилтын үндэс. Залуу тариачны хүү Исаак Ньютон дунд сургуульд байхдаа сурлагаараа хойноосоо хоёрт ордог байжээ. Нэг өдөр ангийх нь сурлага сайтай хүүхэд дээрэлхэж гэнэ.
Өөрөө угийн шазруун зантай хүүхэд байсан учраас тэр хүүхэдтэй нэг сэдвээр маргалдаж бут цохигджээ. Тэгээд эхний зорилгоо “Би яадаг ч байсан мэтгэлцээнээр хүний дор орохгүй болно” гэж өөртөө амлаад өөрийгөө дайчлан хичээн зүтгэжээ.
Ийнхүү өөрөө суралцан хичээсээр өнөөх хүүхдээсээ илүү гарч улмаар яван явсаар хүн төрөлхтөний түүхэнд нэрээ алтан үсгээр мөнхөлсөн аугаа их эрдэмтэн, гайхамшигт нээлтийн эзэн болж чадсан байна. Нэгэн зураач өөрийн шавь нарыг ташуураар ороолгодог байжээ. Хэрвээ чи билэг авъяастай бол тэртээ тэргүй түүнийг чинь зохицуулж өгнө, хэрвээ чи билэг авъяасгүй төрсөн бол хичээл зүтгэл түүнийг чинь аврах болно. Би яадаг ч байсан хичээн зүтгээд үзье гэж бодсон юм.
Яагаад гэвэл би билэг авьяасгүй төрсөн гэдгээ түмэнтэй мэддэг байсан учаас төрмөл билэг авьяасыг орлож чаддаг хичээл зүтгэл хэмээх тэр аугаа зүйлийг та бүхэн өөрийн гарын хэрэгсэл болгоосой гэж хүсч байна. Хичээл зүтгэлтэй, оролдлого сайтай хүн оройд нь гарч чаддаг байна.
Уйгагүй хичээн зүтгэж, махран хөдөлмөрлөсний үр дүнд гражид хоёр хүнтэй эхлүүлсэн компани маань таван жилийн дараагаар хоёр тэрбум долларын үнэтэй, 4000 ажилчинтай том компани болтлоо өсөж чадсан юм гэж сүүлийн үед та бүхний чихэнд хоногшиж байгаа Стив Жобс хэлсэн байна. Тэр өөрийн хичээл зүтгэлээр тэр өндөрлөгт гарч чадсан хүн.
Цагийг хамгийн үр бүтээлтэй ашигладагхүн манлайлагч байж чадна
Цаг намайг хүлээхгүй, нар чамайг хүлээхгүй. Цаг хожвол бүхнийг хожно. Цаг мөчийн тухай ийм үгийг хичнээн арваар нь хэлж болно. Баян ядуу, дарга цэрэг хэнд ч байсан цаг хугацаа үнэтэй, туйлын шударга зүйл юм. Нэг нь амьсгалах агаад нөгөөх нь ашгийг гацаадаг. Харамсалтай нь ашиглах цаг хязгаартай.
Хоногт 24 цаг байдаг. Энэ цагийг хамгийн үр бүтээлтэй ашиглаж байж хүн амжилтад хүрнэ, хүн манлайлагч байж чадна. Цаг ашиглах олон арга бий. Нэгэн алдартай шинжээч “Миний амжилтад хүрсэн нь авьяас гол зүйл биш, өдөр бүр өчүүхэн бага цагийг ч болов үр ашигтай өнгөрүүлсэнийх юм” гэж хэлсэн байдаг.
Энэ хүн өөрийн амьдралаа залгуулахын тулд өдөрт нь үйлдвэрт ажиллаад бусад цагт нь хэл үзсээр эртний болон тухайн үеийн нийлээд 18 хэл, Европын 18 аялгыг төгс эзэмшсэн хэл шинжээч байсан юм. Цагийг үр бүтээлтэй ашиглахын тулд өдөр бүр өчүүхэн бага цагийг өөртөө хэрэгтэй зүйлд зориулж чадвал ийм амжилтад хүрч болдог юм байна. Бас нэгэн хэл шинжээч өөрийн шавьдаа мориор очиж ном заахаар явахдаа морин дэл дээр хоёр гадаад хэлийг төгс эзэмшсэн ийм түүх бий.
Амжилтад хүрсэн нэгэн эрхмээс “Таны амжилтын нууц юунд байна вэ?” гэж асуухад “Өнөөдөр хийх ажлаа маргааш гэж хойш тавьдаггүй байсны ач юм” гэж хариулж. Цагийг үр бүтээлтэй ашиглаж бага цагт ихийг хийж сурахын тулд хувь хүн чадвар суух,туршлага хуримтлуулах ёстой.
Аяндаа бага цагт ихийг хийж чадах тийм чадварыг хүн олж авч чадна. Аугаа их Николон Жиорогоор нэгэн алдартан цээж барималаа бүтээлгэхийг хүсчээ. Тэрбээр 10 хоногт цээж барималыг нь бүтээлгэж дуусаад “Та надад тавин алтан зоос өгнө үү” гэжээ. Гэтэл язгууртан “Аравхан хоногт хийсэн ажлын төлөө тавин алтан зоос төлнө гэдэг байж боломгүй зүйл” хэмээн дургүйцжээ.
Харин барималчин хариуд нь “Эрхэмээ, та нэг зүйлийг ойлгохгүй байна уу, эсвэл андуураад байна уу. Би аравхан хоногт хүний цээж барималыг ийм төгс төгөлдөр хийдэг болохын тулд гучин жилийг залцуулсан юм шүү дээ” гэжээ. Үүнээс харахад бага цагт их зүйл хийж сурахын тулд туршлага хуримтлуулах ёстой, хичээн зүтгэх ёстой, мэрийх хэрэгтэй, чадвараа сайжруулах шаардлагатай. Нэгэн залуу зураач алдартай зураачид хандан өөрийн бүтээлийн скизүүдээ харуулжээ.
Алдартай зураач зургийн скизүүдийг үзээд ихэд таашаан, ингээд зураад байх хэрэгтэй хэмээн урам хайрлажээ. Гэтэл залуу зураач “Багш минь би цаашид зураг зурж чадахгүй байх. Би өглөөний арван цагаас оройн 18.00 цаг хүртэл ажил хийх хэрэгтэй байна” гэхэд багш нь “Чи тэгвэл өглөөний дөрвөн цагаас арван цаг хүртэл юу хйиж байна вэ?” гэхэд залуу “Мэдээж хэрэг би унтаж байна шүү дээ” гэлээ. Харин багш хариуд нь “Тэгвэл чи зураач болох тавилангүй юм байна, тэр цаг бол миний хувьд зураг зурах цаг юм. Хэрэв чи зураач болъё гэж хүсэж байгаа бол өглөөний зургаан цагаас арван цаг хүртэл зураг зурах гээд үз” хэмээн зөвлөжээ.
Залуу багшийнхаа зөвлөсний дагуу сэтгэл гарган тэр цагт зураг зурсаар байгаад алдартай зураач болсон гэх нэгэн түүхийг сургамж болгон хэлье. Өглөөний цагийг ашиглаж сурах хэрэгтэй. Би залуучуудад нэг үгийг хэлдэг “Нойрыг унтаж бардаггүй, нойрыг сэрж бардаг” гэж.
Байгалийн шинжлэлээр нэрд гарсан нэгэн эрдэмтэн байжээ. Олон арван нээлтийг хийн хүн төрөлхтөнд үлдээсэн. Гэхдээ тэрээр амьдралын нэг л дутагдалтай хүн байсан байна. Тэр нь ердөө л өглөө босч чаддаггүй. Хэрвээ тэрээр өглөө эрт босдог байсан бол маш олон зүйлийг амжуулж болох байсан. Иймд тэрбээр өөрийн үйлчлэгчтэй нэгэн тохиролцоог хийжээ.
“Чи өглөө бүр намайг дуудаж сэрээж бай. Би чамд дуудаж сэрээсний чинь тоолонд мөнгө өгье” гэжээ. Ингээд үйлчлэгч нь өглөө сэрээхээр дуудахад “Битгий хашгираад бай, битгий хүн сэрээгээд бай, би жаахан унтмаар байна” хэмээн хэлдэг байсан ч үйлчлэгч эзэнтэнг сэрээхийн тулд олон аргыг хэрэглэсээр байлаа. Нэг удаа эзэнтэнг босохгүй болохоор нь орноос нь татаж унагаад хүйтэн ус цацчижээ.
Хэдэн өглөө энэ үйлдлээ давтсаны эцэст эрдэмтэн өглөө эрт босдог болж. Хожим нь байгалийн шинжээч эрдэмтэн “Миний бичсэн ихэнх бүтээлүүдийн чанарын ихэнх хувьд манай үйлчлэгчийн гавьяа бий” хэмээн хэлсэн байна. Би та бүхэнд хэлэх гэсэн дараагийн санаагаа хэллээ.
Хурд гэдэг үгийг өөрийнхөө ажил амьдралын хэмнэл болгох хэрэгтэй
Манлайлагч болох хүн хурд гэдэг үгийг өөрийнхөө ажил амьдралын хэмнэл болгох хэрэгтэй. Америкийн тэрбумтан Дональд Трампын номыг та бүхэн уншсан байх.
Монгол хэл дээр хэвлэгдэн гарсан. Их хямралын үед Америкийн барилгын бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлээд өндөр амжилтад хүрсэн нэгэн иргэн Трампын очсонзоогийн газар буланд ганцаараа, гиюүрэн зогсож байж.
Трамп түүнд дөхөж очоод “Таны ажил явдал тааруухан байгаа сураг дуулдах юм. Яагаав?”гэж асуужээ. Трамп минь, надад хурд байхгүй болсон гэж хариулжээ. Одоо цагт бүх зүйлд хурд хэрэгтэй. Хэлэхдээ хурдан байх хэрэгтэй. Хийхдээ хурдан байх хэрэгтэй. Гүйхдээ хурдан байх хэрэгтэй.
Францын Ерөнхийлөгч Бонапарт Напелеоны гэгээн Еленагийн арал дээрнас барсан тухай мэдээ Парист олон долоо хоногийн дараа ирж байсан гэдэг. Тэр үеийн хамгийн хурдан шуурхай мэдээлэл энэ. Гэтэл одоо дэлхийн нөгөө өнцөгт болж байгаа үйл явдлын талаар хэдхэн секундын дараа хэн ч олж сонсох боломжтой болжээ. Ийм их хурдтай нийгэмд амьдарч байгаа учраас манлайлагч хүн өөрөө хурдтай байх шаардлагатай юм шүү.
Манлайлагч хүн эрсдэл хийх чадвартай байх ёстой
Манлайлагч хүн эрсдэл хийх чадвартай байх ёстой. Эрсдэлээс айдаг бэргэсэн, хулчийсан, эрсдэл хийж чаддаггүй хүн өөрчлөгч шинэчлэгч байж чаддаггүй. Манлайлагч хүн шинэчлэгч байх ёстой. Өөрчлөгч сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Тэр өөрчлөгч шинэчлэгч сэтгэлгээ нь хүний төлөө, бусдын сайн сайхны төлөө байх учиртай юм.Манлайлагч гэж хэн юм бэ? Та нар нэрийг нь сонссон байх.
Майн Франклигэж. Тэр хүнөөрөө аяндаа үүсч бий болохгүй ирээдүйг улс төрч зориулан бүтээхийг манлайлал гэж байгаа юм. Олон хүний амьдралыг өөрчлөх оролдлогыг манлайлал гэж хэлнэ гэж бас өөр хүнбичсэн байна. Би та бүхэн анх энэ манлайллын өрсөлдөөндоролцохдоо “Надад шийдэл байна”нэртэй эсээ бичсэн. Тэгэхээр та бүхэн ямар нэг зүйлийг хүний тусын тулд өөрчлөх шийдэлтэй байсан хүмүүс.Өөрөөр сэтгэдэг, улс төрийг өөрөөр хардаг, шинэчлэгч, өөрчлөгч,санал болгох шийдэлтэй хүмүүс манлайлагч байж чаддаг.
Одоогийн та бидний өдөр тутмын хэрэглээ болоод байгаа, заримдаа алтан цагаас тань хомслон авч байгаа Facebook гэдэг“ноёнтон”гарч ирсэн. Үүнийг үндэслэгч Дастин Московиз,Марк Цукерберг гээд хоёр залуу бий. Энэхоёр залуу нөгөө алдарт Харвардын Их Сургуульд суралцан хоёрдугаар курс төгсөхдөө энэчиглэлээрээ давхар ажил хийдэг байж.
Цахиурын хөндий гэж сонссон байх, та бүхэн. Тэгээд цахиурын хөндий рүү зуны амралтаараа очжээ. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийг мэддэг байсан учраассурах уу, эсвэл энэ ажлаа хийх үү гэдэг өөрсдийнсонголтыг хийх болжээ. Ингээд ХарвардынИх Сургуулийг орхиж, өөрсдийн мөрөөдөл болсон ажлаа эхлүүлжээ. Одоогоос арван жилийн өмнө 2004 онд энэ ажлаа эхлүүлээд 2010 он гэхэд Facebook амьдрал дээр гарч ирсэн. Энэ үед Дастин Московизийн өөрийнх нь орлогохоёр тэрбум хүрсэн байжээ.
Түүнээс өмнө Марк Цукербергийн орлоготэрбум даваад хол явсан байсан учраас дэлхийн хамгийн залуухантэрбумтан гэж нэрлэгдэж байсан юм. 2010 онд Дастин Московизийнорлого хоёр тэрбум доллар хүрээд Марк Цукербергээс найм хоногоордүү байсан учраас дэлхийн хамгийн залуу тэрбумтан гэж нэрлэгдэх болсон.
Харвардын Их Сургуулийг орхино гэдэг бол том эрсдэл. Би амжилтад хүрэх үү, үгүй юу гэдэг сонголтоо хийж байгаа бол том эрсдэл юм. Ийм том эрсдлийг хийж байж хүн тийм том амжилтад хүрдэг байх нь.
Дастин, Марк хоёр өглөгийн тангараг гэдэг тангарагийн бичигт гарын үсэг зурсан. Энэ бол дэлхийн хамгийн баян хүмүүс болох Билл Гейтс, Уорен Баффетхоёрын байгуулсан хүмүүнлэгийн сандөрийнхөө хувийг оруулах тангарагт гарын үсэг зурж байгаа хэрэг.
Энэ хоёр хүн жилийн жилд дэлхийн тэрбумтануудын жагсаалтыг ээлжлэн эзлэж байдгийг та бүхэн мэднэ. Одоо Дастин Московиз, Марк Цукерберг хоёрхүн төрөлхтөний сайн сайхны төлөө өглөгийн тангарагтаа гарын үсэг зурсныхаа дагуу тэрбумаар нь хүмүүнлэгийн ажилд хандив өргөж байна. Та нарын үе тэнгийнхэн ийм амжилтад хүрчээ. Ийм болохын төлөө зүтгэх боломж, бололцоо та бүхэнд нээлттэй байгаа.
Түүнийгээ ашиглах хэрэгтэй. Амжилтад хүрэхийн тулд хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг чөлөөлөх хэрэгтэй. Ямар нэгэн юманд баригдсан, ямар нэг юмнаас айсан, эрсдэл хийх чадваргүй бэмбийсэн, бэргэсэн хүн амжилтад хүрч чаддаггүй.
Тиймээс дотоод сэтгэлээ чөлөөлөх хэрэгтэй. Дотоод сэтгэл нь чөлөөтэйхүн хөл нь гинжтэй ч бүжиглэж, толгой нь дөнгөтэй ч дуулж чадна. Тэр үед хөлийнх нь гинж хөгжим болж, толгойных нь дөнгө чимэг болон гялалздаг юм гэж үг бий. Хүн бүр амжилтад хүрэхийн төлөө хичээцгээе.
Хүн яаж амжилтад хүрдэг вэ?Хүн өөрийнхөө дуртай ажлыг хийж байж л амжилтад хүрдэг. Дургүй ажлаа хийгээд амжилтад хүрсэн ганц ч хүн байхгүй. Мөн залхуу хүн амжилтад хүрсэн түүх энэ орчлонд үгүй. Залхуурал бол залуу хүний дайсан юм. Залхуурлыгялж чадаж байж тэр хүн амжилтад хүрдэг юм.
Өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй
Өөрийнхөө хүчинд итгэх хэрэгтэй залуусаа! Та нарт асар их боломж, чадал, нөөц бололцоо бий. Хүн өөрийнхөө хүчинд итгэж байгаа тэр газартаа амжилтад хүрдэг юм. Миний түрүүн нэрийг нь дурдаад өнгөрсөн АНУ-ын 17 дахь ЕрөнхийлөгчАвраам Линкольн “Амжилт гэдэг алдаанаас алдааны хоорондурам зоригоо алдахгүй ажиллах явдлаас эхтэй байдаг юм шүү ”гэж хэлсэн байдаг.
Хүн алдаж байхаар бүтээгдсэн. Хүн алдаанаас ангид биш. Гэхдээ алдаанаасаа суралцаж, нэг бүдэрсэн гадсандаа дахин бүдрэхгүй, бусдын алдааг хараад өөрөө алдахгүй байх тийм сэрэмжийг авч чаддаг мэдрэмжтэй хүн амжилтад хүрдэг.
Хүн алдаж болно. Гэхдээ хоёр алдааны хооронд урам зоригоор мохохгүй, унасан ч гэсэн хөл дээрээ босоод ирэх чадалтай байжхүн амжилтад хүрэх үүд хаалгаа нээдэг юм шүү. Аливаа сайн үйлийг бүтээхэд замд чинь элдэв саад бэрхшээл хөндөлсөн зогсно. Бэрхшээлгүй бүтдэг зүйл гэж хаана ч, хэзээ ч байгаагүй.
Том зорилтын өмнө том бэрхшээл байдаг юм. Том бэрхшээлийг давж чаддаг хүн том амжилтад хүрдэг юм. Бэрхшээл хүнийг сөхрүүлэхийн тулд бус давахын тулд байдаг юм шүү гэсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар, УИХ-ын гишүүн асан, Ц.Намхайнямбуу хэлсэн байдаг. Бэрхшээл хүний өмнө сөхрүүлэхийн тулд бий болдоггүй. Та бүхэн учирсан брэхшээлийг өмнө нь сөхрөх биш түүнийг давахын тулд хичээн ажиллах хэрэгтэй.
Тэнгэр бурхан баялгийг хүнд нь бус хөдөлмөрт нь хайрласан байдаг юм. Хэн хөдөлмөрлөж байна, хэн ажиллаж байна, хэн уйгагүй байна тэр хүн баялгийн нэр төртэй эзэн байх болно. Аливаа ажлыг хийхдээ, аливаа хөдөлмөрт зүтгэхдээ зайлшгүй санаж явах ёстой нэгэн зүйл бий.
Энэ бол сэтгэл. Сэтгэл дутсан бүхэнд амжилт дутуу. Сэтгэл дутсан бүх юмны сүнс дутуу.Сэтгэл дутсан юмс төгс төгөлдөрхэзээд байдаггүй. Нэгэн султан байжээ. Тэр султан хажуудаа нэгэн боолыг байнга авч явдаг байжээ. Түүнд амин голоосоо хайртай, боолдоо гучин хүнийцалин төлдөг байжээ.Султаны хажууд байгаа түшмэдүүд нь түүнд маш их дургүйцэн атаархаж, нэгэн өдөр султанаасаа асууж гэнэ. Та яагаад энэ боолд ийм их хайртай байдаг юм бэ?
Яагаад гучин хүний цалин түүнд өгдөг юм бэ? гэжээ. Султан би энэ хүний гадна харагдах царайнд хайртай байдаг юм бишээ. Энэхүний зөв хүмүүжил, сэтгэл хоёрт нь хайртай байдаг. Нэг өдөр султан түшмэл дагалдагсдынхаа хамт анд явж байжээ. Нэг жижигхэн аман дээр ирсэн ачаатай тэмээ хальтираад оочсон байв. Ачиж явсан ачаанаас нь дүүрэн сувдтай хайрцаг хага үсрэн газраар дүүрэн сувд асгарсан байжээ. Энэ бол дээрмийн сувд байна.
Дээрмийн сувд учраас хэрэгцээтэйгээ та нар хамж авцгаа гэж зарлиг буулгажээ. Тэнд байсан бүх хүмүүс тэр сувд руу дайрч гэнэ. Ганцхан өөрийнх нь дэргэд байдаг боолтэр сувднаас ганцыг ч авсангүй. Султан асууж гэнэ. Чи яагаад энэхишигнээс авсангүй вэ? гэжээ. Боол хариуд нь Султан минь би тэр сувднаас авах юм бол танд үйлчлэх үүрэг минь хаачих билээ. Тийм учраас би тэр олз руу шунан дайраагүй юм гэжээ. Анд цааш явж байтал тэмээн жингийн цуваа таарч гэнэ.
Нэг түшмэлээ явуулаад энэ тэмээн жингийн цуваа хаанаас явж байгааг мэдээд ир гэжээ. Нөгөө түшмэл ирээднэгэн хотоос явж байна гэж айлтгажээ. Хаа хүрч яваа жингийн цуваа юм бэ гэж гэнэ. Нөгөө түшмэл хэлж мэдсэнгүй. Дахиад нэг түшмэл явуулж гэнэ.
Тэр цуваа хаа хүрч яваа юм бэ гэж, тэр газар хүрч яваа гэж мэдэж иржээ.Хичнээн тэмээ байна даа гэтэл түшмэл мэдсэнгүй. Ингээд гучин түшмэл явуулаадсултаны асуусан асуултадгучуулаа дараалан гүйцэд хариулж чадсангүй. Ингээд эцэст нь өөрийнхөө итгэлт боолыг тэр жингийн цуваа хаанаас гараад хаа хүрч явааг мэдээд ир гэж явуулжээ.
Боол очоод тэр жингийн цуваа хаанаас хаа хүрч яваа болон тэмээний тоо, ачиж яваа бараа, дагаж яваа морьтой хүний тоо, буутай зэвсэгтэй хүний тоо гээд Султаны асуусан бүх асуултад бүрэн гүйцэд хариулжээ. Үүнийг харсан султан түшмэлүүддээ ханданхарж байна уу яагаад энэ хүнд гучин хүнийцалин төлдгийг та нар ойлгов уу гэжээ.
Монголын залуучууд маш их үнэтэй болсон. Бинэлээн чадварлаг бизнес эрхлэгч залуустай уулзаж ярилцаад монголын залуус үнэтэй болж байна гэж ойлгосон. Үнэтэй болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр нэг хүнд таван хүний цалин, нэг хүнд арван хүний цалин өгч байж ажил хийлгэж байна гэсэн үг юм.
Тийм манлайлагч залуучууд бийболж байгаа учраас тэдний чадварыг үнэлж цалин хөлс нь өсч байна. Яагаад гучин хүний цалинг нэгэн боолд өгдөг байсныг та бүхэн ухаж ойлгосныг би мэдэрлээ. Залуус та бүхэн үргэлж урагш тэмүүлж байх хэрэгтэй. Урагшаа алхахгүй байгаа хүн арагшаа ухарч байдаг юм. Яагаад гэвэл орчлонд тогтонги юм гэж байхгүй.
Хэрэв чи нисч чадахгүй бол гүй. Гүйж чадахгүй бол алх, алхаж чадахгүй байгаа бол мөлх. Яадаг ч гэсэн чиурагшлах хэрэгтэй. Энэ бол Америкийн хүний эрхийн төлөө тэмцэгч Мартин ЛютерКингийн залуучуудад хандсан хамгийн алдартай, сургамжтай үгнүүдийн нэг. Та бүхэн алхаж чадахгүй бол мөлхөн урагшлахёстой, тэгж байж амжилтад хүрнэ. Тэгж байж манлайлагчдынмагнайд гишгэх болно.
Илтгэх чадварыг эзэмшсэн бол хэнд ч давагдашгүй болно
Манлайлагч байхын тулд залуус илтгэх чадварыг эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай. Хамаатан садан тань хаяж, найз нөхөд тань урваж, албаны шатнаас унагаачихсан ччи илтгэх чадварыг эзэмшсэн л бол хэнд ч давагдашгүй хэвээр байх болно.
Энэ бол Английн Ерөнхий сайд Нобелийн шагналт Уинстон Чөрчиллийн илтгэх урлагийг тодорхойлж хэлсэн үг юм. Илтгэх, хүнд өөрийгөө ойлгуулах хүмүүсийг араасаа дагуулах чадвартай байж манлайлагч болно. Манлайлагч хүн өөрийнхөө чадварыг олон түмэнд ил байж харуулах ёстой.Тэгэхдээнэр төр гэдэг олоход бэрх, хугалахад амархан байдаг юм шүү. Үүнийг санаж явах ёстой.
Манлайлагч хүн даруухан, даруулгатай байх ёстой
Манлайлагч хүн даруухан байх ёстой. Даруулгатай байх хэрэгтэй. Аугаа их Сократ“Би юу ч мэдэхгүйгээ мэднэ” гэдэг үгийг ахин дахин давтан хэлдэг байсан. Аугаа эрдэмтэн Исаак Ньютон “Нүдний минь өмнө үнэний онгон байгаль далай мэт цалгилж, би түүний эрэг хавийн дун хясаагцуглуулахаас цааш хэтэрсэнгүй”гэж өөрийнхөө амжилтыг маш даруухнаар үнэлэн дүгнэсэн.
Та бүхэн эртний Грекийн алдарт уран илтгэгч Демосфенгэдэг хүний нэрийг сонссон байх. Демосфен алдартай уран илтгэгч байгаагүй. Уран илтгэгч болохын тулд өөрийгөө бэлтгэжээ. Түүнийг ярихадзүүн мөр нь үргэлждээш доош хөдөлдөг байсан гэдэг. Энэ гажигаа засч хүний инээд хүргэхгүйн тулд, мөр хөдөлгөхийн дээд түвшинд тааруулжгадас зоогоод ярьж эхэлсэн байна.
Нэг хатгуулаад, хоёр хатгуулаад түүнээс хойш мөр нь дээш хөдөлж хүний инээд хүргэхээ больсон байна. Тэрбээр угаасаа тультраа хэлтэй байсан. Далайн бөөрөнхий чулуу хүлхэж чангаар ярьсаар энэ алдаагаа ч мөн зассан байна. Угийн сул дуутай хүн байсан бөгөөд далайн элгэн хадыг цохин давалгаалахэрэгт очиж түүний чимээнээс чанга ярьсаар өөрийнхөө дууны сулыг зассан түүхтэй. Амьсгаагаа задлахын тулд өндөр уул өөд өгсөн гүйж, өгсч явахдаа цээжилж байсан шүлэг найраглалаасаа уншиж амьсгаагаа задалсаар уран илтгэгч болсон гэдэг.
ГэхдээДемосфензөвхөн гажигаа засч, уран илтгэгч болоогүй юм. Өөрийнхөө болон өмнөх үе, Сократ гээдагуу их суутнуудын зохиолуудыг бүгдийг цээжлэхийг нь цээжилж, уншихыг нь уншиж, анхаарахыг нь анхаарч,тэмдэглэхийг нь тэмдэглэж асар их өргөн мэдлэг цуглуулж авсан учраасолон түмнийг манлайлагч болсон түүхтэй. Илтгэх чадвар эзэмшихгүйгээр олон түмнийг араасаа дагуулах тухай бодохын ч хэрэг байхгүй. Амжилтыг хүн чанар арав дахин өсгөж чадна.
Туршлага мөн амжилтыг арав дахин өсгөж чадна. Энэ бүхэн байхгүй бол хэдий чинээ их мөрөөдөлтэй байгаад хэдий чинээ их хүсэлтэй байгаад үр дүн нь тэгтэй тэнцэнэ. Хүн өдөр болгон хүн байж чадна. Тийм ажилсаг, ухаантай, бүтээлч маш өндөр бичгийн чадвартай хүн гэж хамт ажиллаж байсан хүмүүс нь бахархан дурсан ярьдаг. Энэ хүний ийнхүү амжилтад хүрсэн нууц ньөөрийнхөөажил амьдралд дэглэм тогтоон хувийн зохион байгуулалттай байсны ач гэж ярьдаг юм билээ. Хүн шиг хүн байцгаагаарай. Баярлалаа.
2014 оны 10-р сарын 24
эх сурвалж: http://www.bataar.mn/10028323
эх сурвалж: http://www.bataar.mn/10028323
Comments