Skip to main content

Та хэдэн жил ЖОЛОО мушгиж байна...

Жолооч бүр Монголын замд шүргэлцээгүй байх нь ховор болов уу:-p учир нь та зүв зүгээр явж байтал өөр хэн нэг нь ирээд л гусчдаг шүү дээ. Иймд жолоо мушгидаг л бол нэг уншчихаарай ... зөвхөн унших биш мөрдлөг болгоод хэвшчихвэл мэдээж танд л хэрэгтэй шүү дээ. 

ХАМГААЛАЛТ #1: АНХААРАЛТАЙ ЖОЛООД

"Ээ золиг гэж. Би яагаад харсангүй вэ?" Энэ бол автын осол тохойлдсоны дарааx жолооч нарт хамгийн түгээмэл хэлэгддэг хэллэг. Ерөнхийдөө ихэнх ослын гол шалтгаан жолоочийн анхаарал алдагдсанаас үүcэлтэй байдаг. Анхааралгүй байдал бий болох нь гиюүрэх, огт өөр юм гэнэт бодож эхлэх, нойрмоглох, ядрах, шулуун зам дээр хэт удаан явах, яриандаа халуурахаас үүддэг. Машин жолоодох гэдэг бол бидний хийдэг хамгийн эрсдэлтэй зүйл. Тиймээс та оюун санаагаа машин барьж байхдаа 100% төлөврүүлж сурахыг заншил мэт болгох хэрэгтэй.

ХАМГААЛАЛТ #2: ЗАМ ТАВИАД ӨГӨӨД ҮЗ

"Зам тавьж өгснөөр хэн ч хэзээд машинаа мөргүүлж байгаагүй." Та бодоод үз. Хэрэв уулзвар дээр ирчээд хэн нь түрүүлж явах вэ гээд та эргэлзэж байгаа бол зүгээр зам тавиад өгөөд үз. Хэн түрүүлж уулзвар нэвтрэх нь энгийн ойлголт мэт санагдавч таньд заримдаа эргэлзэх мөчүүд ирнэ. Эсрэг хүнээ хүндлээд эхлээд гаргачих. Аюлгүй жолоодоход байнга дүрмээ барих биш харин үр дагавар нь чухал гэдгийг бүү март.

ХАМГААЛАЛТ #3: БҮҮ ХУРДАЛ

Зохих хурднаас хэтрүүлэн давхих нь таныг хоёр эрсдэлт хүргэнэ: арга хэмжээ авах хором тань багасна, мөн та илүү их энергийг хуримтлуулдаг. Хүн дунджаар 0,75-1,5 секүндийг арга хэмжээ авах хормондоо зарцуулдаг. Урдах машин зогсох эсвэл гэнэт урдуур тань хүн гүйхэд та 2 секунд хоцорсон бол дууслаа л гэсэн үг. Та хурдтай давхиж байх үедээ илүүдэл инэрци хуримтлуулснаар тоормос гишгэхэд 50 метрт яваад зогсдог замд 60 метр явж (шарваж) зогсоно гэдгийг мартаж болохгүй. Тиймээс та бүү яар. Хурдаа барьж аажуу яв.

ХАМГААЛАЛТ #4: СОГТОЖ МАНСУУРСАН ҮЕДЭЭ МАШИНАА АСААХ ГЭЖ БОДСОНЫ Ч ХЭРЭГГҮЙ

Архи болон бусад согтууруулах ундаа нь таны арга хэмжээ авах чадгварыг удаашруулдаг. Тиймээс та амссан үедээ машиндаа түлхүүрээ хийх гэж бодсоны ч хэрэггүй. Такси дууд. Анд нөхрөөсөө гэртээ хүргэж өгөхийг гуй. Согтуугаар жолоодох нь эрсдэл ихтэй.
Бид жолооны курст сурагчидад бас нэгэн гол зүйлийг зааж өгдөг. Энэ бол "Би машин барих чадвартай юу?" гэсэн асуулт юм. "Би ядарсан байна уу?", "Би хангалттай нойр авч чадсан уу?", "Намайг ядраадаг/ мансууруулдаг эм би хэрэглэсэн үү?", "Би харааныхаа шилийг авч гарсан бил үү?" Хэрэв та эдгээрт бүгдэнд нь "Тийм" гэж хариулсан бол та машин барих чадвартай мөн эрхтэйд өөрийгөө тооц..

ХАМГААЛАЛТ #5: СУУДЛЫН БҮСЭЭ ЗҮҮ

Суудлын бүс таны аюулгүй байдлыг хангах хамгийн чухал ололт гэдэгтэй маргах хэрэггүй. Таныг осолд ороход бүс мөргөлтөөс биейиг тань хамгаална, бас машинаас гадагш шидэгдэхээс сэргийлдэг. Хамгийн чухал нь таныг суудал дээр тогтоож ослоос бага бэртэлтэй гаргах зорилго юм. Тиймээс та "миний хувцас үрчийчихнэ, надад эвгүй байна, би зүс зүүж дасаагүй" гэж гомдоллох хэрэггүй. Машин жолоодохдоо бүс зүүж явахыг зуршил болго.

Дүгнэж хэлэхэд бид танд таван үнэтэй зөвлөгөөг өглөө. Эдгээр нь анхааралтай жолоодох, зам тавьж өгч сурах, хурдаа тохируулж явж байх, согтуурсан үедээ машин жолоодохгүй байх, суудлын даруулга бүсээ байнга зүүж явах явдал юм.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...