Skip to main content

Босс гарын үсэгтэй болох ЖОР



Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая. 




[useg1.jpg]

Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм.


Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг дахин ажигла. Хэрвээ таны гарын үсэг ингэж өөдөө төгссөн зураасгүй бол та ийм зураасыг чинээлэг амьдралын азыг олохын тулд нэмэн зурж болно.
 Гарын үсэг А: Энд үзүүлсэн 4 гарын үсгээс хамгийн ээлтэй нь юм. Энэ гарын үсэг нь өөдөө эхлэн өөдөө яван төгсөж буйг ажигла. Энэ нь ямарч төсөл ажил үүрэг гүйцэтгэсэн тэр нь амжилттай эхэлж бас амжилттай төгсөхийн шинж юм. Фэнг Шүй-д хэрвээ та энэ маягийн гарын үсгийг өөрийн хүсэл мөрөөдлийн жагсаалтан дээрээ 49 удаа 49 өдөр зурвал таны мөрөөдөл чинь биелэх болно гэж байдаг байна.
Гарын үсэг В: Энэ гарын үсэг нь зөвхөн нэг хэсэг газраа л зөв байгаа. Энэ нь жигд өөдөө явсан зураасаар эхэлсэн боловч жигд доошоо уруудсан зураасаар төгссөн байна. Доошоо ба хойшоо төгсгөлтэй гарын үсэг нь хөнөөлтэй байдаг ба энэ нь гунигтай төгсгөлийг илэрхийлдэг байна. 

Гарын үсэг D: Энэ гарын үсэг нь үл мэдэгдэхүйц уруудан замхарч байна. Түүнчлэн энэ нь ээлтэй бишээ. Хэрвээ таны гарын үсэг иймэрхүү маягтай бол өөрчлөн өөдөө явсан зураастай болгоорой.  Хүний гарын үсэг гэдэг бол өөрийг нь ямар хүн бэ гэдгийг хэлээд өгдөг гэж ярьдаг. Ер нь үсэг, бичгийн хэв бол бас тэр хүнийг илэрхийлэх нэг зүйл гарцаагүй мөн нь мөн. Амьдрал дээр найгүй бичигтэй ч ёстой хүн шиг хүн байж л байдаг, харин аятайхан бичдэг мөртлөө жинхэнэ хогийн шаар бас зөндөө. Тийм учраас муухай бичигтэй бол муу хүн, сайхан бичвэл сайн хүн гэж дүгнэж болохгүй ч бас ч гэж энд тэнд сайн муу янз бүрийн юман дээр гарын үсэг зурдаг хүн гарын үсгээ аятайхан байх талаас бодмоор юм билээ. Мунхаг манийгаа удирддаг гэх энэ хүмүүсийн гарын үсгийг нэг шинжиж үзвэл энд нээрээ олигтой гарын үсэг нэг алга аа. Отгонбаяр сайдынх арай дөнгүүр юм уу даа. Ер нь гарын үсэг хайш яайш зүйл бас биш юм. Тийм учраас залуугаасаа гарын үсгээ зурж сурахдаа маш бодож зурж, сурч дасах хэрэгтэй шиг санагддаг. Яс юман дээр хүний гарын үсэг бол давтагдахгүй шинж чанараараа ямар ч нарийн хийсэн тамга тэмдэгнээс нарийн эд. Тийм учраас албан бичиг баримт, банкны данс гээд бүхий л зүйлд гарын үсгээр баталгаа болгодог. Монголчууд аливаа зүйлийн сайн сайхны бэлгэдлийг их боддог улс. Доошоо татаж төгсгөсөн зурлагатай гарын үсэг унаж уруудахыг ёрлодог бол, дээш өөдөө татлагатай гарын үсэг өсөж дэвжихийн сайн утга бэлгэддэг ч гэж ярьдаг. Хамгийн наад зах нь иймэрхүү зүйлээс нь эхлээд бодууштай юм билээ. Гадны томчуудын гарын үсэг бол нээрээ ТОМ юм билээ шүү. Зураас зурлага бүхэн нэгийг илэрхийлсү. 



-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-

2012 Онд бичиж байсан тэмдэглэлдээ дахин нэмэлт мэдээлэл itoim.mn сайтанд 2015 онд нийтлэгдсэн мэдээллээс иш татан нийтлэв. 

Таны, миний гарын үсэг ямар үнэтэй вэ... Үнэгүй байж болох ч үнэ цэнтэй зүйл бол би хувьдаа гарын минь үсэг, таныг төлөөлөх нэр төрийн баталгаа гэж боддог.../ДАраа эргэн энэ тухай дэлгэрүүлэн сийрүүлэх болно. /2020 10 29 00:28 мин/




Алдартнуудын гарын үсэг юу илэрхийлдэг вэ

Хүн бүхэн өөрийн гарын үсэгтэй. Ямар ч хүн гарын үсгээ аль болох бусад хүн дуурайж чадахгүй байхаар бичих гэж хичээдэг. Үүгээрээ гарын үсэг гэдэг маш өвөрмөц дотоод сэтгэлийн илэрхийлэл юм. Тэр ч бүү хэл, гарын үсэг нь тухайн хүний сэтгэлийн толь хэмээх нь ч бий. Яагаад гэвэл гарын үсэг нь эзнийхээ тухай маш их зүйлийг өгүүлдэг.  Ерөнхийдөө гарын үсэг бол амьдралын хэв маяг, тухайн хүний үзэл бодлыг илэрхийлж, төлөөлж чадах хэмжээний хүчирхэг бэлгэ тэмдэг байдаг  гэж болно. Амжилттай яваа, алдар нэртэй хүмүүсийн гарын үсэг ихэнхдээ өвөрмөц байдаг аж. 

Дэлхийн 50 алдартныг гарын үсгээр нь шинжихүй:

Дэлхийн алдартнууд дундаас хамгийн гайхалтай гарын үсэгтэй нь Жон Хэнкок юм. Түүний гарын үсгийн төгсгөлийн “к” үсгийн дор тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг зураастай байдаг. Тэрээр АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд анх гарын үсэг зурж, баталгаажуулж байсан хүний нэг юм. 

Наполеон Бонапарт залуу байхдаа буюу 1791 онд дэд дэслэгч байхдаа гарын үсгээ тодорхой, гаргацтай бичдэг байсан гэнэ. Харин түүний амжилтын оргил үед гарын үсэг нь товчхон, гаргацгүй болж эхэлсэн нь түүнийг хүнд дарамтанд, сэтгэл санаа нь тогтворгүй болж эхэлснийг илтгэж байдаг.   

АНУ-ын тэрбумтан Доналд Трампын гарын үсэг босоо, шулуун, давтамжийн хувьд нэг ижил байдаг. Энэ нь түүнийг шулуун шударга зантай, нэг зүйлийн төлөө тууштай тэмцэж чаддагийг харуулж байгаа юм. Ерөнхийдөө шулуун, босоо байдлаар гарын үсгээ бичдэг хүн сайн төвлөрч чаддаг, нэг зүйлд тууштай байдаг  аж. Трампын гарын үсэгт ямар нэг дугуй дүрслэл байхгүй дан шулуун зурааснаас бүрдсэн байгаа нь түүнийг сэтгэл зөөлөнтэй хүн биш гэдгийг илэрхийлж байгаа юм. Ерөнхийдөө гарын үсэг, бичгийн хэв нь дугуй дүрслэл ихтэй байвал зөөлөн, аливаад түргэн буулт хийдэг хүмүүс байдаг гэнэ. Харин шулуун зураас ихтэй бол түргэн ууртай, ааштай байдаг аж.

АНУ-ын Ерөнхийлөгч асан Харри Труман нэгэн удаа "Би хүмүүст муу муухай зүйл хүргэхийг хүсдэггүй. Би хүмүүст зөвхөн үнэнийг л хэлдэг. Гэхдээ тэд үүнийг муу зүйл гэж боддог бололтой" гэж байжээ. Түүнийг энэ үгнээс нь, мөн гарын үсгээр нь ямар хүн байсныг дүгнэж болох юм. Тэрээр Трампаас тэс өөр буюу гарын үсгээ дугуй, тойрог ихтэй бичдэг байсан нь сэтгэл санааны хувьд зөөлөн, бусдыг ойлгодог , буулт хийх чадвартайг харуулж байна. 

Гарын үсгийн хэв тухайн хүний бүтээлч байдал, ур чадварыг ч мөн илтгэж байдаг.  Тухайлбал, урлагийн нарийн мэдрэмжтэй хүмүүс гарын үсгээ бичихээсээ илүү зурдаг аж.  Пабло Пикассо, Да Винчигийн гарын үсгээс үүнийг харж болно. 

Сергей Бриний гарын үсэг залхуудуу, дөнгөж бичиг сурч байгаа хүүхдийнх шиг харагддаг ч ийм төрлийн гарын үсэгтэй хүмүүс хувийн амьдралын хувьд аз жаргалтай, баялаг амьдралтай нэгэн байдаг аж. Харин Стив Жобс нэрнийхээ бүх үсгийг гаргацтай, тэгш хэмд биш бага зэрэг дээш хазайсан байдалтай бичдэг байсан нь төгс төгөлдөрийг эрхэмлэдэг байсныг харуулж байна. Мөн аливаад хариуцлагатай ханддаг, яардаггүй нэгэн байжээ.

Моцартын гарын үсгийн хувьд аялгуулаг, хөгжмийн авьяастай нэгэн байсныг илтгэж байна. Мэрилин Монрогийн гарын үсэг түүний гоо сайхан байдлыг шууд илтгэж байна. Түүнчлэн нууцлаг, бүтээлч сэтгэхүйтэйг нь илэрхийлж байгаа юм.

                                                   Гарын үсгээр тольдохуй:

-Гарын үсгээ зурахдаа нэрээ бүтнээр нь бичсэн байвал уг хүн аливаад яардаггүй, бүх зүйлд хариуцлагатай ханддагийг илэрхийлдэг байна. Ийм гарын үсэгтэй хүмүүс нямбай, зорьсондоо хүрж чаддаг хүмүүс байдаг аж. 

-Гарын үсгэндээ нэрнийхээ хоёр гуравхан үсгийг бичдэг бол  ямагт шинийг сэдэж явдаг нэгэн аж. Гэхдээ түүнийгээ ажил хэрэг болгож чаддаггүй. Түүнчлэн ийм төрлийн гарын үсэгтэй хүмүүс тэвчээр муутай, хурц зантай байдаг аж. 

-Гарын үсгээ зурахдаа нэрнийхээ эхний үсгийг бусад үсгээс том бичдэг бол аливаа зүйлээс ямагт өө сэв хайж явдаг аж. 

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа ороож муруйлган гоёмсог байдлаар бичдэг. Ийм хүн их хөгжилтэй,  бусдыг хөгжөөхдөө гарамгай. 

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа сунжруулан таталдаг. Ийм хүн өгөөмөр сэтгэлтэй. 

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа хамгийн төгсгөлд нь урт зураас татдаг. Ийм хүмүүс өөрийнхөөрөө зүтгэдэг, шүүмжлэл хүлээн авах чадваргүй нэгэн байдаг аж. 

-Зарим хүн гарын үсгээ бичихдээ дээрээс нь элдэв янзын зураас тэмдэг нэмж зурдаг . Ийм хүмүүс албан тушаал ахих магадлалтай, азтай, бусдад хүндлүүлж чаддаг нэгэн байдаг аж. 

-Гарын үсгээ нэгэнт зурчихаад доод талаар нь урт зураас татдаг бол  эрх мэдэлд дуртай нэгэн байдаг. Тэд өөрийнхөө давуу болон сул талаа маш сайн мэдэрч чаддаг.

-Гарын үсгээ зурахдаа дээрээс нь хэд хэдэн ойлгомжгүй зураас нэмж татдаг бол  тун ажилсаг бөгөөд өөртөө маш өндөр шаардлага тавьж ажилладаг байна. 

-Гарын үсгээ биччихсэн хойноо тойруулан дугуй хүрээ татдаг бол  шаардлага тавихдаа муу, хэзээ ч дарга болохгүй байх магадлалтай.

-Зарим хүн гарын үсгээ зурахдаа, нэрнийхээ сүүлд нь цэг тавьдаг.  Ийм хүн сахилга батыг маш сайн сахидаг, дэг журамтай нэгэн байдаг.





Bayanaa Tatar  update 2025.03.24  https://www.facebook.com/photo.php?fbid=10160784787623853&id=585283852&set=a.10151408618748853&locale=bs_BA 

ГАРЫН ҮСЭГ
Би ийм нэртэй нэг юм бичиж байсан байх. Энэ Групп рүү тавил уу яалаа. Мартжээ.
Эрт урьд цагт ТВ-гээр гарын үсэг цуглуулах Хоббитой нэг нөхөр гарч байв. Том зузаан хатуу хавтастай дэвтэр үүсгээд дотор нь алдартай ба энгийн хүмүүсийн гарын үсгийг цуглуулсан байсан юм.
1997 оны үед Тэр нөхөр С.Зоригийн гарын үсгийг үзүүлээд Их богинохон ганц эрчлээстэй гарын үсэг байна.
Энэ хүн Гялс гээд харваад одох Гялбаа, Дүрс гээд унтрах чүдэнз шиг их богино тод мөр үлдээх хүн байх гэж байв.
Тэр үед нь би энэ нөхөр сайхан шааж байна даа гэж бодож байлаа.
Гэтэл 1998.10.02-нд С.Зориг алагдаж, тэрний хэлсэн батлагдав.
Би тэрнээс хойш гарын үсэг дотор үнэт мэдээлэл байдаг юм байна гэж итгэх болжээ.
Өөрийнхөө гарын үсгийг зурахдаа нэрээ бүтнээр нь бичдэг болсон ба аль болохоор л гоё бичихийг хичээдэг юм.
За энэ ч яахав.
Хожим нь би МУИС дээр баримт бүрдүүлэх ажлаар Тойрох хуудас маягийн юман дээр 20-оод хүнээр гарын үсэг зуруулав.
Тэгээд нөгөө гарын үсгүүдийг шинжлэж өрөөний хүмүүсдээ хэлж байлаа.
Тэр гарын үсгүүд дотроос
4 хүний гарын үсгийг онцлон үзүүлж, энэ 4 гарын үсэг онцгой муу гарын үсэг болохыг нь хэлж байлаа.
Ням-Очир гэж нэг залуугийн гарын үсэг их муу богино байсан.
Орлох гуайн гарын үсэг ч бас муу гарын үсэг байв.
Алтансүх гуайн гарын үсэг бас муу сул эрч хүчгүй гарын үсэг байв.
Мөнхсайханы гарын үсэг бас муу гарын үсэг байв.
Тэгээд 60 хоноогүй байхад Ням-очир нь хорт хавдар гэдэг оноштой өнгөрсөн.
Орлох гуай бас л удаагүй Цус харвах гэдэг оношоор өнгөрсөн.
Алтансүх гуай 2 жилийн дараа цус харваад одоо саажилттай болсон.
Мөнхсайхан нь одоогоор хэвийн ажлаа хийж яваа. Гэвч Мөнхсайхан нь их тарган жин ихтэй хүн тул яавч эрүүл биш.
Энэ тухай би ойр зуур ярьж байсан чинь Баасанбат гэгч залуу надаар гарын үсгээ шинжлүүлж, хэд наслахаа асууж байдаг шүү. ккк
Ийм нэг юм болж билээ.
Гарын үсэг дотор тухайн хүний их мэдээлэл агуулагдаж байдаг бололтой.
Гүүглээр гарын үсэг гэж эрэхэд ийм нэг зураг олдож байх юм. ккк.
Энэ гарын үсэгүүд дотор онцгой сайн гарын үсэг алга.
Ерөнхийдөө тааруу гарын үсгүүд байх аж.
Г.Очирбат гуайн карьеар харьцангуй богино цаг хугацаанд идэвхтэй өрнөх хүн бололтой байна.
Даш-ёндон гуай Залуу цагтаа амжилт ихтэй хүн боловч нас ахих тусам байгаа байхгүй нь мэдэгдэхгүй алга болох хүн бололтой.
Багабанди чамгүй урт наслах боловч, эрч хүч султай хүн гэдэг нь харагдана.
Мие.Энхболд гарын үсгийн шинжээрээ урт удаан наслах боловч эрч хүчгүй сулавтар хүн болох нь харагдана.
С.Баярын амжилт богино хугацаатай гэдэг нь харагдана.
С.Батболд бас л Богино карьеартай хүн бололтой.
Идэвхтэн гуай дармалдаж бичсэн тул мэдээлэл нь хаагдсан байна. Гэвч уруудах чиглэлтэй бичсэн тул эцэстээ доошоо явсаар мартагдах хүн ажээ. ккк
Ё.Отгонбаяр Эхлэл төгсгөл нь гайгүй. гэвч Карьер нь урт биш ажээ. ккк
У.Хүрэлсүхийн Гарын үсгийг харахад томоос цаашгүй. Ямар ч эрч хүчгүй хүн гэдэг нь харагдана


Улс төрчдийн гарын үсэг юу өгүүлж байна вэ?

 2014 оны 12 сарын 11

Бичгийн хэв тэр дундаа гарын үсэг эзнийхээ тухай олон зүйлийг хэлж чадна. Өөрөөр хэлбэл хүний гарын үсэг нь тухайн хүний зан чанарын онцлогийг илтгэсэн нэрийн хуудас болдог байна.  Үүнийг судалдаг шинжлэх ухааныг графологи буюу бичгийн хэвээр нь хүний сэтгэл зүйг таних хэмээдэг. Тэгвэл дэлхий олон орныг жолоодон чиглүүлэгч улс төрчдийн гарын үсэг юу өгүүлэх бол?

https://www.arslan.mn/world/news/13683.shtml

Эвхэж товчлоогүй гарын үсэг хүний соёл ба сонирхлын гэрч болдог. Иймэрхүү энгийн байдал олонх зохиогч ба эрдэмтэд илэрдэг  байна. Гарын үсгийг гүйцээсэн шулуун эвхсэн зураас, хүний эрч хүчтэй шинж, түүний шийдэмгий ба зоригтой шинжийг заадаг бол долгиолон эвхсэн бичиг дипломатч шинж, төвөгтэй нөхцөл байдлаас гарах чадвартайг харуулна.

Гарын үсгийн онцолсон зурлага өөрийн сайн талыг мэдэрсэн байдлыг илтгэдэг юм. Дээш өгссөн, эсвэл заримдаа төвөөс зугатаасан гарын үсэг нь хүний нэр алдарт дурлах шинжийг илэрхийлдэг аж. Зарим гарын үсэг цэгээр төгссөн байдаг нь өөртөө дүн шинжилгээ хийх чадвартай бөгөөд ажлаа дуустал хийдэг, төгсгөлийн шийдвэр гаргах чадвартайг заадаг гэнэ.

Зураастай дагалдсан цэг өөртөө итгэлтэй байдал, болгоомжлол, бүр биеэ чагнах байдалтайн шинж.

Урагш налсан бичиг найрсаг, сэтгэлийн хөдөлгөөнтэйн илрэл гэдэг. Хэрэв гарын үсэг налуу багатай эсвэл буцаад хөмөрсөн бол өөрийн дотоод мөн чанараа нуудаг болохыг харуулна. Тэр хүн өөрийн уян зөөлөн дулаан шинжийг хүйтэн, илүү бардам зан байдлын цаана нуухыг хичээдэг. Гарын үсэг урагш налсан , харин уг хүн бичихдээ буцсан налуу байх тохиолдол бий. Энэ тохиолдолд мөн уг хүний хоёрдмол шинж гарч ирнэ. Түүнд нэг талаас эргэцүүлэн боддог, бардам, бие даасан , нөгөө талаас найрсаг бөгөөд дулаан шинж зонхилох зэрэг хоёр тал зэрэг илэрдэг.

Жижиг бичиг тогтвортой, нууцлаг, худал бардамнал байдаггүйг гэрчилнэ. Сийрүүлсэн таталган бичиг нь эр зоригтой, бардам, өргөн цар хүрээтэй байдаг байна. Хэрэв гарын үсэг харьцангүй том үсгүүдээс бүрдэж байвал хүрээлэн буй хүмүүст өөрийн талаар хуурмаг сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг, гэвч энэ нь нүдэнд амархан тусдаг ажээ.

 Хүчтэй даралттай бол материаллаг баялагт тэмүүлсэн, хүндлэл хүлээсэн болохыг харуулна. Маш хүчтэй даралт бусад тохиолдлуудын адилаар маш их түрэмгийллийн шинжтэй байдаг. Зарим хүмүүс өөрийн гарын үсгийг ер бусын загвартай бичих нь бий. Ихэвчлэн ийм гарын үсэг жирийн бус хүмүүст илрэх ба бусад бичгийн адилаар эвхэн товчилсон бичгийн ер бусын байдал ховор чухал зан чанартай холбоотой.


Тоон гарын үсэг гэж юу вэ? + Хэрэглэж эхлэх 3 шалтгаан

Технологийн эрин зуунд нийгмийн харилцааны бүхий л шат дамжлага цахим хэлбэрт шилжиж, бидний амьдралын алхам бүр илүү хялбар, бас хурдтай болсоор байна. Цаг хугацааг хялбарчлах, илүү бүтээмжийг дагуулах технологийн шийдэл асар олон асуудлыг шийдвэрлэж байгаа нь хувь хүмүүст төдийгүй нийгмийн амьдралд эерэг нөлөө үзүүлсээр байгаа билээ. Techworm энэ удаад тэдгээр шийдлүүдийн нэг болох тоон гарын үсгийн технологийг танилцуулахаар бэлдлээ.

Тоон гарын үсгийн тухай

Цахим баримтад зурагдсан гарын үсэг буюу тоон гарын үсэг нь хэвлэмэл материалд үзгээр зурсан гарын үсэгтэй ижил үүрэг, зорилготой баталгаажуулалтын нэг арга, хэлбэр бөгөөд дараах хоёр зүйлийг баталгаажуулдаг мэдээлэл юм. Үүнд, цахим баримт буюу файлд гарын үсэг зурсан этгээд буюу эзэн, хариуцагч нь хэн бэ гэдгийг, тухайн файлд гарын үсэг зурагдсанаас хойш санаатай болон санамсаргүй байдлаар ямар нэгэн өөрчлөлт ороогүй эсвэл эвдрээгүй гэдгийг. Энгийн үгээр, цахим орчинд таныг бодит хүн гэдгийг баталгаажуулж буй гэрчилгээ бол тоон гарын үсэг юм.

Хүртээмжтэй, үр дүнтэй харилцаа

Мэдээллийн үнэ цэн өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа энэ цаг үед тогтсон хэв маяг болох тамга, гарын үсэгтэй цаасан баримт бичгээс хэт хамаарах нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмж буурах, үр ашиггүй цаг үрэх нөхцөл болж байна. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр чухам энэ асуудлыг шийдвэрлэж, хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжтой болох учиртай.

Төрийн болон хувийн байгууллагын бүхий л албан харилцаа цаасаар явагдсаар байгаа нь нийгмийн өрсөлдөх чадварыг бууруулж байгаа талаар судалгаа ч бий. Бичиг баримт баталгаажуулах, холбогдох хүмүүсээс баталгаа авах, шаардлагатай мэдээллийг цуглуулах нь дундаж оффисын ажилтны ажлын цагаас "хороож", бүтээмжийг нь бууруулдаг.

Тоон гарын үсэг маш найдвартай учир ажил хэргийн харилцаанд орогсдын хооронд итгэлцэл тогтож, цаг, мөнгө, хөдөлмөр зэрэг үнэт нөөцийг үрдэг, биет харилцааг халах, цаашлаад онлайн орчинд гэрээ байгуулах, цахим гүйлгээ, төлбөр тооцоо зэргийг хийх боломжтой. Манай улсын хувьд одоогийн байдлаар Улсын бүртгэлийн газрын бүх үйлчилгээг тоон гарын үсгээрээ авах нөхцөл бүрдээд буй. Цаашлаад, банк санхүү, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

хялбар - хэмнэлттэй үйл ажиллагаа

Тоон гарын үсгийг хэрэглэх маш хялбар. Хэдий цаана нь маш өндөр нууцлал бүхий, нарийн технологийн суурь бүтэц ажиллаж байгаа ч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэн нь давуу тал. Олон улсад түгээмэл хэрэглэгдэж буй жишгээр тоон гарын үсгийг эзэмшигч болохын тулд флаш дискний хэмжээтэй тээгч эсвэл сим карттай байх хэрэгтэй болно. Уг тээгчид зөвхөн танд зориулан бүтээгдсэн дахин давтагдашгүй, 2048 тэмдэгтээс бүрдэх түлхүүрийг хадгалах учиртай юм. Хэрэглэгч өөрөө тусгай ПИН код үүсгэх ба шаардлагатай үед хаана ч, хэзээ ч ашиглана.

Нөгөө талаас тоон гарын үсгийн хэрэглээ нь маш олон төрлийн зардлыг хэмнэх учиртай. Эхнийх нь цаасгүй харилцаа. Бүх төрлийн харилцаанд асар их цаас хэрэглэгдэж, түүнийг дагаад хадгалах, арчлах зардал үүсдэг. Албан байгууллагууд тоон гарын үсэгтэй болсноор албан хэрэг хөтлөлт, баримт бичиг боловсруулалт, тайлан өргөдөл гаргалт зэрэг үйл явцыг байгууллагын үйл ажиллагаагаа бүрэн цахим хэлбэрт шилжүүлэх боломжтой болох билээ.

Сангийн яамны мэдээлснээр Монгол улсын төрийн байгууллагууд зөвхөн цаас, хор, шуудангийн зардалд жил бүр 50 - 60 тэрбум төгрөг зарцуулдаг гэнэ. Харин Европын Холбоо 2009 оноос тоон гарын үсгийг нэвтрүүлснээр жил бүр 280 тэрбум евро, 8 тонн цаас хэмнэх болсноо тайлагнажээ. Энэ бол тоон гарын үсгийн нийгэмд үзүүлэх эерэг нөлөөний зөвхөн нэг жишээ.

хуулиар баталгаажсан, аюулгүй хэрэглээ

Монгол Улс 2011 онд "Цахим гарын үсгийн тухай хууль"-ийг баталсан нь цахим шилжилтийг орон даяар хийх, ялангуяа төрийн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлэхэд онцгой нөлөө үзүүлэх алхам болжээ. 2016 онд цахим гарын үсгийн систем ашиглалтад орсон бөгөөд энэхүү дэд бүтцийг ашиглан, банк, санхүүгийн байгууллагууд дотоод системдээ шууд ашиглах боломж бүрдсэн юм. Үүнээс гадна Монголбанкны дотоод системүүд, төлбөр тооцооны бүх систем, банк болон банк бус байгууллагаас зээлийн мэдээллийн санд хандахад, төв банкны үнэт цаас болон валютын арилжаа, банк хоорондын цахим арилжааны системүүдэд ашиглахаар бэлтгэж байгаа гэнэ.

Дижитал шилжилтийн нөлөөгөөр бидний өдөр тутмын хэрэглээ улам бүр цахимжиж байгаа энэ үед хувь хүний мэдээллийн аюулгүй байдал зайлшгүй анхаарах сэдэв болоод байгаа билээ. Цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн байдаг учир хамгийн баталгаатай бас найдвартай хэрэгсэл аж. Ийм ч учраас баримт бичгээ баталгаажуулах, онлайнаар материал илгээх, гэрээ байгуулах зэрэгт таныг болон танай байгууллагыг "мөн" эсэхийг тоон гарын үсэг найдвартай батална.

Гар утсанд суурилсан тоон гарын үсгийн тухай

"Мобиком" корпораци болон “Тридум Кэй” компани хамтран өнгөрсөн жил гар утсанд суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг "MSign" нэртэйгээр нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг мэдэрсэн явдал болсон юм.

Гар утсанд суурилсан, тоон гарын үсгийн үйлчилгээний одоо ашиглагдаж буй болон шинээр нэвтрүүлэхээр хүлээгдэж буй хэрэглээ, ашиглалтын талаар мэдээллийг хүргэе. Үүнд:

Финтек үйлчилгээ: Хамгийн анх Monpay апп ашиглан “Зээл, зээлийн эрх нээх гэрээ" болон "Цахим мөнгөний гэрээ" байгуулах боломжийг нээсэн.

Банкны үйлчилгээ: "Голомт" банкны интернэт банкаар дамжуулан хадгаламж барьцаалсан зээл болон дижитал зээлийн үйлчилгээ авах боломжтой болсон.

Төрийн үйлчилгээ: E-Mongolia аппликэйшнд өөрийгөө таниулан нэвтэрч, олон төрлийн лавлагаа үйлчилгээ авах боломж удахгүй нээгдэнэ.

Хэрэглэгч өндөр нууцлал бүхий тоон гарын үсгийн сим картыг эзэмшсэнээр энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллагаас үйлчилгээ авах, шинээр гишүүнчлэл үүсгэж бүртгүүлэх зэрэгтээ тухайн байгууллагад биечлэн очих шаардлагагүй болох юм. Хэрэглэгч байгаа газраасаа өөрийгөө таниулан, гэрээнд гарын үсэг зуран хүчин төгөлдөр гэрээ үйлдэх боломжтой. Тоон гарын үсгийн үйлчилгээ мэдээллийн өндөр нууцлалтай, хуулиар баталгаажсан байдгаараа маш том давуу талтай. (Update 2025.03.24)


Гарын үсэг-хүсэл, бодол, мэдрэмж

 2007-12-11
 0
Гарын үсэг-хүсэл, бодол, мэдрэмж

Москвагийн их сургуулийн багш, профессор, сэтгэл зүйч Лев Филонов 40 жил хүний бичгийн хэв, гарын үсэг судалж байгаа нэгэн. Тэрбээр хэн нэгний бичгийн хэвийг харуутаа тухайн хүнд бараг бүх төрлийн тодорхойлолт өт чаддаг гэнэ. Профессорт нэгэн текстийг үзүүлэхэд "Эртнээс төлөвлөсөн, бусдын сэтгэлд нийцүүлэх гэж бичсэн" гэж тодорхойлсон байна. Эл бичиг ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр дахиа сонгогдсон Владимир Путиний тангараг өргөх ёслолын ажиллагаан дээр бэлдэхээр зэхсэн үг байжээ. Энэ нь В.Путиний зан чанарт хэр таарч байгааг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ Лев Филонов өөрийн тодорхойлолтоо олон удаа нотолж байсан гэдэг.

Саяхан Америкийн “Тайм" сэтгүүл Израилийн тагнуулынхан мэргэжилтнүүдэд Саддам Хусейны бичсэн текстийг шинжлүүлэхээр өгөхөд "мөрдөгн, дарангуйлах дуртай, эзэрхэг" гэж тодорхойлжээ. Саддам Хусейныг дэлхийн бараг хүн бүхэн мэдэх ч тэрбээр нэг бус удаа манай эринээс өмнө 587 онд амьдарч байсан, Иерусалимыг сүйтгэсэн Вавилоны хааныг шүтэн биширдэг гэж ярьж байсан билээ.

Нас явах тусам бичгийн хэв өөрчлөгддөг
Цаг хугацааны эрхээр хүний амьдралд хандах хандлага өөрчлөгддөгтэй адил бичгийн хэв ч өөр болдог. ЭнэньФранцын алдартжанжин Наполеон Бонапартын янз бүрийн үед олон хүнд бичиж өгсөн захидал, бичгээс тод харагддагаж. Бонапарт 1793 онд их бууны ангийн ахмад болохоос өмнө зурсан анхны гарын үсэг. Нэр алдар горилогч, өөртөө итгэлтэй өөр ямар нэг онцгой зүйлгүй гэж мэргэжилтнүүд дүгнэсэн бол хоёр дахь гарын үсэг 1804 оных. Эзэн хааны нэлээд хүчирхэг. Гурав дахьнь 1805 он. Аустерлицийгэзлэн авсны дараа. Өргөн цар хүрээтэй төлөвлөгөөтэй түүнийгээ биелүүлэх итгэл төгс.

Дөрөв дэх нь Москвагийн дэргэд ялагдсаны дараа. Нэрийнх нь эхний үсэг "N" анзаарагдам томорч хэмжээлшгүй эрх мэдэл, өөртөө итгэх итгэл, нэрэлхүү занг түүний эл гарын үсгээс харж болно. Зургаа дахь нь 1813 онд Лайпцигийн тулалдааны дараа. Бичгийн хэв эвдэрсэн гэж болохоор. Гарын үсгээ доош нь татаж зурсан нь ээлжит ялагдлын дүн мэт. Сүүлчийн гарын үсэг Гэгээн Еленагийн арал дээр. Мэргэжилтнүүд эл хэвийг эрс хөгширсөн хүний бичиг гэж тодорхойлсон байдаг.

Хуруу мэдрэмжээр хөдөлдөг
Үнэхээр ганцхан гарын үсгээр хүнийг бүхэлд тодорхойлж болно гэж үү. Мэргэжилтнүүд бидний гарыг төв мэдрэлийн систем, тархи удирддаг. Тиймээс ч бичгийн хэв темпараментад хүний ген ямар нэг хэмжээгээр үлддэг аж. Энэ нь бичгийн хэв, зан характерийн холбоог судалсан эрдэмтдийн олон жилийн туршилтаар нотлогджээ. Түүнээс гадна бидний гараар бичиж цаасан дээр буулгаж байгаа хэв маань тархинд боловсорч байгаа бодол санааг маш өндөр мэдэрдэг байна. Шинжээчид хэн нэгний бичсэн хэдэн үгтэй захидлаар алуурчинг илрүүлсэн бодит түүхийг дурдья. Байрны 12 давхраас унасан бүсгүйн хэргийг мөрдөх явцад мөрдөгчид нэгэн захидал иржээ. Захидалд бүсгүйн нөхөр түлхэн унагахыг харсан гэж бичсэн байв.

Юуны өмнө захидлыг 60-аас дээш насны эрэгтэй хүн бичсэнийг тогтоожээ. Тэд ямар нэг шалтгаан олж эсрэг талын байрны тэтгэврийн насны бүх хүний гарын үсгийг цуглуулж захидлын эзэнг илрүүлж хэргийг нотолж чадсан байна.

Сүүлийн үед шинжээчид алдарт тамирчин, тагнуулч, бизнесмэний бичгийн хэвийг судлан өндөр амжилтынх нь шалтгааныг тогтоох ажилд ханцуй шамлан орж байгаа гэнэ. Мэргэжилтнүүд зарим нэг үг, үсэг, сул үгийг хэрхэн бичдэгээр нь хүний хөрөг гаргах гэж оролдож байгаа аж.

Дайчин "р"
Ямар ч хүний гарын үсгэнд амьдралынх нь ямар нэг үйл явдалтай тэр тусмаа гунигт тохиолдолтой холбоотой үсэг заавал байдаг гэж тайлбарлаж байна. "Р" үсгийн олон хэлбэрээр бичдэг. Үүнд гайхах зүйл үгүй. Харин бичилтийн ямар хэлбэрийг сонгосон нь сонин. Хэрвээ "р" үсгийн эхний зураас нэг мөрөн дэх бусад үсгээс харьцангуй өндөр байвал дайчин зориг шаардсан амьдралын замыг сонгодог байна. "Р" үсгийн сүүл хэтэрхий урт бол урсгалаар өнгөрөх ямар нэг хурц шийдвэр гаргах шаардлагагүй нэгэн байдаг гэнэ. Зарим хүмүүс "р" үсгийн доод хэсгийг өнцөг гарган бичдэг. Ийм хэвтэй хүмүүс ихэвчлэн тухайн байдалд зохицуулан шийдвэр гаргах, дасан зохицох өндөр чадвартай байдаг аж.

Гэрлэхийн өмнө бичээд үз
Францад аливаа хүнийг ажилд авахдаа бичгийн хэвээр нь судалдаг арга нэлээд эртнээс хэрэгжиж эхэлсэн бол Израильд төрийн бүх албан хаагч бичгийн хэвийн шалгалт өгдөг нь уламжлал болжээ. Голланд, Англид ч мөн адил ийм төрлийн арга хэмжээг авахаар бэлтгэж байгаа гэнэ. Харин германчууд гэрлэхийнхээ өмнө бичгийн хэв шинжээчид ханддаг. Бүр гэрлэлтийн талаар мэргэшсэн шинжээч байдаг.

Д.Баясгалан



https://ikon.mn/quiz/qdj   

Гарын үсгийг сонжих нь... QUIZ ажиллаад үзээрэй. 


Таны гарын үсэг таны тухай юу хэлдэг вэ? 

Б.Анхилам
03 сарын 23, 2021

  

Таны гарын үсэг таныг олонд таниулах илэрхийлэл билээ. Ямар бичгийн хэвтэй, хэрхэн гарын үсгээ буулгадаг тань таны хувийн болоод мэргэжлийн шинж чанаруудыг илтгэж байдаг гэнэ. Тэгвэл та доорх гарын үсгийн онцлох шинж тэмдэгүүдтэй танилцаад, аль нь таны гарын үсэгтэй илүү таарч байгааг олж, өөрийн гарын үсэгт тохирох шинж чанарыг уншиж мэдээрэй.

Дан ганц өөрийн нэрийг бичих

Хэрэв та гарын үсэгээ зурахдаа овогоо огт оруулдаггүй бол та өөрийн гэр бүлийн амжилт бүтээлд тулгуурлан бусдад танигдахыг бус өөрийн хүчээр бусдад танигдахыг хүсдэг нэгэн юм. 

Нэрнийхээ эхний үсгийг бичих

Гарын үсэг зурахдаа нэрнийхээ зөвхөн эхний үсгүүдийг ашигладаг бол та нууцлаг нэгэн бөгөөд өөрийн амьдралын тухай мэдээлэлийг бусадтай хуваалцахыг хүсдэггүй.

Том үсгээр бичих

Хэрэв таны гарын үсэг томоор бичигддэг бол энэ нь таныг өөртөө итгэлтэй нэгэн гэдгийг илтгэнэ. Гэвч та энэ байдлаа хянаж байхгүй бол биеэ тоосон хүн болж болно. 

Баруунтаа чиглэн бичих

Хэрэв таны гарын үсэг баруун тийш чиглэн бичигддэг бол та маш нийтэч нэгэн юм. 

Доогуур зураас татах

Гарын үсэгээ зурахдаа доогуур нь зураас татдаг бол та өөрийгөө маш ихээр чухалчилдаг ба үргэлж өөрийн хийсэн бүтээсэнээрээ бардах дуртай гэсэн үг.

Элдэв маяггүйгээр нэрээ бичих

Хэрэв та гарын үсэг зурахдаа өөрийн нэрийг л гаргацтай бичээд орхидог бол та шулуухан хүн юм. Ингэж бичдэг хүмүүс ихэнхдээ даруухан байдаг ба ямар ч нөхцлийг өөртөө итгэлтэйгээр давж чаддаг. 

Маяг, чимэгтэй бичих

Зүгээр л нэрээ бичээд орхихоос илүүтэй янз бүрийн бичлэгийн хэлбэр, маягт загварчлан гарын үсэгээ бичдэг бол та өөрийн "би"-гээ бусдад илэрхийлэх дуртай нэгэн. Ихэнх тохиолдолд ийм гарын үсэгтэй бол маш бүтээлч хүмүүс байдаг ба бүхнийг өөрсдийн хэв маягт тааруулан хийхийг хүсдэг. 

Амьдралдаа бэрхшээлтэй нэгэн

Гарын үсэг таны овог нэртэйгээ, тайлж уншигддахуйц гаргацтай бичигддэг бол та амьдралд зовлон жаргал аль алинг нь туулж, чингэхдээ зовлон зүдгүүрт хорсож, харуусах биш илүүтэйгээр талархаж явдаг төрлийн хүн юм. 

Урам зоригтой нэгэн

Таны гарын үсэг төгсгөлдөө өөдөө чиглэсэн зураасаар төгсдөг бол энэ нь таныг бүтээлч байдал, уужуу ухаантай гэдгийг илтгэнэ. 

Анхаарал болгоомжтой нэгэн

Хэрэв таны гарын үсэг үсэг хоорондоо нэг шугамд тасралтгүй бичигддэг бол та ямар нэг ажил хэрэг эхлүүлэхээс урьд учирч болох бүх л хохирол, гарч болох эрсдэлүүдийг нь нэгд нэгэнгүй тооцдог хүн. Үүний дүнд та амьдралыг арай гутрангиар хардаг байж болно. 

Хурц ухаантай нэгэн

Хурц ухаантай эсвэл өөрийн өдөр тутмын амьдралдаа асар завгүй хүмүүсийн гарын үсэг тайлж уншихад бэрх байдаг. Ийм хүмүүс бусдын хувьд нууцлаг оньсого мэт үлдэх сонирхолтой. Гэсэн ч тэд бол үнэхээр найрсаг хүмүүс. 


Эх сурвалж: Genmice 


WOW | Хамгийн өвөрмөц гарын үсэгтэй 25 алдартан

Г.Сүрэн
Г.Сүрэн
WOW | Хамгийн өвөрмөц гарын үсэгтэй 25 алдартан

Гарын үсэг хүний нэрийн хуудас төдийгүй давтагдашгүй зан төрхөө илтгэх орон зай болохыг дараах алдартнууд батлан харуулжээ. Үе үеийн өвөрмөц содон гарын үсэгтнүүдийг хүргэж байна. 

#1 Винсент Прайс - Жүжигчин, аймшгийн киноны дуу оруулагч

#2 Жон Хэнкок - Америкийн хувьсгалч

#3 Уолт Дисней - Америкийн бизнес эрхлэгч, аниматор, дуут жүжигчин, кино продюсер

#4 Хатан хаан Элизабет - Англи, Ирландын хатан хаан

#5 Пабло Пикассо - Испанийн зураач, барималч, кубизм урлагийн үүсгэн байгуулагч 

#6 Курт Воннегут - Америкийн зохиолч, уран элэглэгч

#7 Махатма Ганди - Энэтхэгийн эрх чөлөө, тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагч, хүний эрхийн тэмцэгч

#8 Мартин Лютер Кинг - Хүний эрхийн төлөөх хөдөлгөөний удирдагч, активист, уран илтгэгч

#9 Мэрилин Монро - Америкийн жүжигчин, загвар өмсөгч, дуучин

#10 Кейжи Инафунэ - Японы видео тоглоом бүтээгч, зураач, бизнес эрхлэгч

#11 Альбрехт Дюрер - Германы сэргэн мандалтын үеийн зураач

#12 Жон Леннон - Английн дуучин, дуу зохиогч, "The Beatles" хамтлагийн үүсгэн байгуулагч

#13 Киану Ривз - Канадын жүжигчин, найруулагч, продюсер, хөгжимчин

#14 Майкл Жексон - Америкийн дуучин, ая зохиогч, бүжигчин

#15 Хью Жекман - Австралийн жүжигчин, дуучин, продюсер

#16 Дэвид Боуи - Английн дуучин, дуу зохиогч, жүжигчин

#17 Жорж Вашингтон - АНУ-ын анхны Ерөнхийлөгч

#18 Леонардо Да Винчи - Италийн зураач, барималч, архитектор, инженер, зохион бүтээгч

#19 Брюс Ли - Жүжигчин, кино найруулагч, тулааны урлагийн багш, гүн ухаанч

#20 Жей Лено - Америкийн инээдмийн жүжигчин, зохиолч, продюсер, телевизийн хөтлөгч

#21 Анжелина Жоли - Америкийн жүжигчин, кино найруулагч, хүмүүнлэгийн ажилтан

#22 Жейкоб Жозеф Лью - Америкийн хуульч

#23 Виктория Бекхэм - Англи бизнесмен, загвар зохион бүтээгч, загвар өмсөгч, дуучин

#24 Барак Обама - АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч

#25 Эми Уайнхаус - Англи дуучин, дуу зохиогч

Эх сурвалж: Boredpanda





Comments

Popular posts from this blog

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...