МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ – 2023 ОНЫ 11 САР 6 Бүлэг II: Цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломж
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ – 2023 ОНЫ 11 САР 6 Бүлэг II: Цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломж
Дэлхий дахинд цахим худалдаа эрчимтэй өргөжиж байгаа нь Монгол Улсад далайд гарцгүй байдлаас шалтгаалан үүсдэг логистикийн бэрхшээлийг даван туулах, эдийн засгаа төрөлжүүлэх нэг боломжийг нээж байна. Дэлхий дахинд программ хангамж хөгжүүлэх, бизнесийн зарим үйл ажиллагааг гаднын этгээд болон компанид даатгаж хийлгүүлэх (аутсорсинг), цахим худалдаа, финтекийн үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн технологи ашиглан эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг зайнаас хүргэх зэрэг чиглэлээр эрэлт өндөр байгаа нь Монгол Улсад цахим үйлчилгээний худалдаагаа өргөжүүлэх бололцоог нээж байна. Ярилцлага болон түүвэр судалгааны үр дүнгээс үзэхэд программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо болон цахим сурталчилгааны чиглэлээр цахим үйлчилгээ үзүүлэх давуу тал Монгол Улсын хувьд оршиж байна.
Салбартаа тэргүүлж буй компаниуд эдгээр чиглэлийг аль хэдийн онилж, ирээдүйд өсөж дэвших цар хүрээ болон инновацын потенциалыг олж харсан байна (Зураг Х.9). Сүүлийн жилүүдэд цахим шилжилтэд ахиц дэвшил гарч байгаа хэдий ч Монгол Улс МХХТ-ийн үйлчилгээг хил дамнан үзүүлэх экспортын хувьд ижил төстэй улс орнуудтай харьцуулахад маш доогуур гүйцэтгэлтэй байна. Монгол Улс цахим шилжилтийн индексээр1 С-ангилалд багтсан хэвээр байгаа нь МХХТ-ийн дэд бүтэц, үйлчилгээний өртөг, бизнесийн орчин, ур чадвар, инновац, нийгмийн хүртээмжийн чиглэлд томоохон сорилтуудтай тулгарч байгааг илэрхийлж байна. Түүнчлэн, Монгол Улсын МХХТ-ийн үйлчилгээний экспорт 2021 оны байдлаар ердөө 31.3 сая ам.доллар буюу ДНБ-ий 0.2 1 Нийт 100 оноо (хамгийн дээд оноо)-ноос 20-39 оноо авсан улс орнуудыг цахим шилжилтийн С-ангилалд хамруулдаг. хувь, үйлчилгээний нийт экспортын 12 хувийг бүрдүүлж байна. Үүнтэй харьцуулахад Армени, Молдав зэрэг улс ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцэх цахим үйлчилгээг экспортолжээ. Тус салбарт эдгээр улс орнууд Монгол Улсаас илүү давуу талтай байгаа нь томоохон зах зээлтэй ойр байршдаг, чадварлаг ажиллах хүчний баазтай, интернэтийн холболт онцгой сайн, гадаад оршин суух нутаг нэгтнүүдийн сүлжээ цэцэглэн хөгжиж буй зэрэг хэд, хэдэн хүчин зүйлсээр тайлбарлагдаж байна. Монгол Улсад харилцаа холбоо, интернэт нэвтрүүлэлтээр ахиц гарч байгаа ч цахим дэд бүтцийн хувьд томоохон саад бэрхшээлүүд тулгарсаар байна. Тухайлбал, сүлжээний хурд удаан төдийгүй кибер аюулгүй байдал бүрэн хангагдахгүй байна. Өндөр ур чадвартай ажиллах хүчний дутагдал цахим үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөлж байна. Түүнчлэн, хууль, эрх зүйн зохицуулалт дутмаг байгаа нь тус салбарын хөгжлийг хойш татсаар байна. Оюуны өмчийн болон мэдээлэл, өгөгдөл хамгаалах дүрэм журам, зах зээлд чөлөөтэй нэвтрэх боломж, шударга өрсөлдөөний бодлого, олон улсын мэдээллийн гарцад холбогдох боломж, мэдээлэл хамгаалал болон эрх зүйн орчны хувьд томоохон дутагдал ажиглагдаж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид цахим бизнесийн үйл ажиллагаанд шинээр хөрөнгө оруулахдаа өгөгдлийн аюулгүй байдал, оюуны өмчийн эрхийг хамгаалах зохиогчийн эрх болон мэдээллийн нууцлалын талаар хууль журам, эрх зүйн зохицуулалтад нарийн анхаарал хандуулдаг байна. ХУРААНГУЙ 7 Цахим дэд бүтэц болон холболтыг сайжруулснаар цахим үйлчилгээний экспортыг дэмжих боломжтой. Мэдрэгч тус бүрийг шилэн кабелиар холбох гэх зэргээр харилцаа холбооны дэд бүтцийг сайжруулснаар интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, сүлжээний холболтын хоцролтыг, ялангуяа олон улстай хуурай газраар холбогдох сүлжээний хоцролтыг бууруулах ач холбогдолтой юм. Блокчейн технологийн тусламжтайгаар цахим үйлчилгээний экспортыг бүрэн шинэчлэх бололцоотой учраас Монгол Улс шаардлагатай туслах дэд бүтцэд хөрөнгө оруулах, үндэсний блокчейн сүлжээг байгуулах бодлогын арга хэмжээг боловсруулах боломжтой. Түүнчлэн, Сингапурын цахим эдийн засгийн түншлэлийн гэрээ (DEPA) болон Европын Холбоо – Сингапур хоорондын цахим түншлэл зэрэгтэй адил олон улсын түншлэл байгуулах, зах зээлийн нөхцөл байдлыг тандах цогц мэдээллийн сүлжээг бий болгох замаар цахим холболтыг сайжруулснаар ААН-үүдэд хил дамнасан мэдээлэлд саадгүй нэвтрэх боломж олгохоос гадна олон улсад цахим үйлчилгээг үзүүлэхэд мөрдөгдөж буй стандарт, хэм хэмжээг дотоодод сахин хэвшүүлэхэд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлэх юм. Цахим ур чадварыг дээшлүүлэх санаачилга гарган, үндэсний цахим хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх замаар өндөр нэмүү өртөг бүхий цахим салбарт хувийн хэвшлийн санаачилгыг хөхиүлэн дэмжиж болно. Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн систем (ALMIS), Персийн Булангийн хөдөлмөрийн зах зээлийн ажиглалтын төв, Колумбын ур чадварын зөвлөлийн ажиглалтын төв гэх зэрэг бэлэн санаачилгаас Монгол Улс санаа авч, цахим ур чадварын ажиглалтын төв байгуулах замаар цахим үйлчилгээний экспортод шаардлагатай ур чадварын дутагдал хэр байгааг тогтоох боломжтой. Үүний дараагаар эрэлт өндөр болох нь тогтоогдсон ур чадварыг олгох техникийн сургалт явуулах, ажлын байранд зуучлах зэрэг мэдлэг боловсрол дээшлүүлэх санаачилгуудыг авч хэрэгжүүлж болно. Цахим үйлчилгээ үзүүлэхэд өгөгдөл чухал ач холбогдолтой хэдий ч цөөн хүн амтай учраас мэдээлэл өгөгдлийн цар хүрээ хязгаарлагдмал байдгийг харгалзан синтетик өгөгдлийг хөгжүүлэх, мэдээллийг солилцох эрхзүйн орчныг нь бүрдүүлэх замаар хувийн хэвшлийн санаачилгыг мөн дэмжих боломжтой. Эцэст нь цахим үйлчилгээ үзүүлэх гарааны бизнесүүдийн нэгдсэн экосистемийн хөгжилд чухал ач холбогдол өгөх шаардлагатай. Тодруулбал, зохицуулалт, эрх зүйн орчныг тодорхой болгохоос гадна гарааны шинэ бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийх, судалгаа болон хөгжүүлэлтийн үйл явцад татварын дэмжлэг үзүүлэх, тохиролцсон харьцааны дагуу санхүүжилтийг хуваан гаргах, гарааны бизнесийн хувьцаа эзэмшилд нөлөөлөхгүйгээр зээл олгох болон буцалтгүй тусламж үзүүлэх зэрэг олон төрлийн санхүүгийн тусламжийг үзүүлж дотоодын инновац, хөгжилд томоохон түлхэц болно.
Эх сурвалж:
https://thedocs.worldbank.org/en/doc/06ae47f8901161a77d19880ad46cbbb6-0070012023/original/Mongolia-Economic-Update-Nov-2023-Executive-summary.pdf
Mongolia-Economic-Update-Nov-2023-Executive-summary.pdf
Comments