Skip to main content

Posts

Showing posts from February, 2022

УУЛАНД АНХЛАН АЛХАГЧ НАРТ ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ via UBhikingClub

Уулын спорт, тэр тундаа анхлан алхах гэж байгаа бол дараах заавартай танилцаарай.  эх сурвалж: https://ubhiking.mn/ Явган аялал нь заавал мэргэжлийн аялагч юмуу эсвэл тамирчин гэхгүй байгальд хайртай, байгалийн сайханд чөлөөтэй хөдөлж, явган аялах дуртай хэн болгонд зориулагдсан аялалын нэг төрөл билээ. Явган аялалаар аялж буй аялагч нь нэг дор үзэж, сонсч, харж, мэдэрч, үнэрлэж чаддагаараа бусад аялалын төрлүүдээс хамгийн идэвхитэй аялалд тооцогддог. Байгалийн сайханд явганаар аялах нь биеийн тамир хийгээд зогсохгүй бясалгал болдог гэж үздэг. Аялагч аялж явах байх үедээ өөрийн алхаа гишгээг сайтар ажиглан харж, өөрийнхөө анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж чаддаг. Тиймээс өдөр тутмын ажлын стресс, хотын дуу чимээ, олон цагаар компьютерийн ард суухаас түр ч болов холдож явган аялах нь хамгийн сайхан амралт болно. Үүргэвч хүнд байж болохгүй. Үүргэвчинд байвал зохих зүйлүүд: Уух шингэн зүйлс /багадаа 1.5 литр/ Өдрийн хоол, хөнгөн зууш Зургийн аппарат, камер Хувийн хэрэглээний на...

Маркетингийн мэргэжил сонгох бол та...

Жил жилийн хавар, элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэж байгаа сурагчдад нэгэн тодорхойгүй асуулт тулгардаг. тэр нь мэдээж МЭРГЭЖИЛ сонголт. Сүүлийн жилүүдэд нэг л их эдийн засагчид, хуульчид, санхүүчид гэж шуурдагтай адил одоо ч бас мэдээллийн технологи, бас маркетинг гэж хүмүүс их шуурч байгаа. Аль ч тохиолдолд залууст зөвлөж хэлэхэд хүн ямар ч мэргэжлийг сонгоод суралцсан бай, их сургуулийн 4 жилийнхээ хугацааг даваад, сураад төгсөнө гэдэг нь хамгаас том АМЖИЛТ. Их сургуулийн орчинд мэдлэг мэдээлэл олж, үеийн залуустайгаа хамтдаа нийгэмшиж, алдаж онож байгаа нь өөрөө их сургуулиас сурч байгаа хамгийн том ололт гэж хардаг.  Маркетингийн мэргэжлийг олгодог хэд хэдэн, бас олон сургуулиуд байна. Мэдээж Санхүү эдийн засгийн их сургууль, Монгол улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургууль, хуучнаар КТМС, ХААИС-ЭЗБС зэрэг газрууд элсэлт авч байгаа. Мэдээж төгсөөд ажлын байрны шалгуурт тэнцэх эсэх нь төгссөн сургуулиас гадна хувь хүн танаас ч их хамааралтай зүйл.  СЭЗИС, МУИС-н...

Imported post: Facebook Post: 2022-02-20T14:35:14

Эл өдөр алхав. #ЦэцээГүн #БогдХанУул Уулын алхалт сонирхогчид /MOUNTAIN VIBES/ Od Agi Munkh Maral #ДогьУулчид Эл өдрийн алхалт 05:30 цагт сэрүүлэгнээсээ урьтаж сэрж өглөөг угтав. Болзсон газартаа 6:30-д цуглаж, өчдөр наасан нэгэн эрийг 61 мин хүлээж,(нойр авав) замдаа мордов. зам зуурын багтайгаа нийлж хэдэн тэрэг замдаа давхилдав. Төв аймгийн төвөөс манзушир хийд хүртэл өнөөх тамтай зам чинь засмал болж. сүн гээд ирэв. хаалганы онгойх, тамхичин нөхдийн агааржуулалттай зэрэгцэн сэрэв. за тэгээд өгсөж гарав. Бээлий сэлт жин тан... оргил өөд

Imported post: Facebook Post: 2022-02-19T19:26:25

#UIAA #MNCF #Mountaineering UIAA - International Climbing and Mountaineering Federation 2018 оны олон улсын хурал, цогц үйл ажиллагааг зохион байгуулж, байжээ. Erdenetsetseg Battulga ЕНБД.н урилгаар зөвлөх гэж очоод, нэг мэдэхнээ багт хүчийг өргөж, (хэсэг хугацаанд завсарласныг эс тооцвол)ажиллажээ. Mongolian National Climbing Federation MNCF - Уулчдын Үндэсний Холбоо ны ээлжит чуулган 2022 амжилттай зохион байгуулагдлаа.

Imported post: Facebook Post: 2022-02-19T16:47:54

Энэхүү номыг авч эргүүлж, тойруулж үзэхийг хүсч байна. Бүх нийтийн төлөөх үйлсэд хүчин зүтгэсэн Mongolian National Climbing Federation MNCF - Уулчдын Үндэсний Холбоо ны менежментийн багийн хамт олонд баяр хүргэе. Буяагийн Тулга Munkhjargal Ganbaatar Munkh Gund Dulguun Amarsaikhan Buyana Ulzi Dorj Batbold Erdenetsetseg Battulga номын төслийнхөн 6-7 жил багаар, сайн дураар хариуцлагатай алхагчид, уулчдыг

ЦАХИМ ҮНДЭСТЭН 2022-2027 Улаанбаатар хот ДУНД ХУГАЦААНЫ ЗОРИЛТОТ ХӨТӨЛБӨР

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хурдасгуур лабораторийн санаачлан, харилцаа холбоо, цахим хөгжлийн яамтай хамтран цахим тоон бичиг үсгийн ур чадварыг сайжруулах, ур чадварыг тооцох, судлах зэрэг ажлуудыг үр дүнтэйгээр хийж гүйцэтгэж байгаа нь сайшаалтай.  Төр ба хувийн хэвшлийн байгууллагууд дижитал шилжилт гэж хөөрцөглөцгөөх ч, хэрэглэгчид ба иргэд нь цахим тоон ур чадвараараа дутмаг байна. Хэдийгээр сүүлийн арван жилд гар утасны нэвтрэлт л сүрхий өндөр боловч, нийгмийн зарим бүлгүүдэд маш дутмаг байна. *-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*- Үүрэн утас хэрэглэгчдийн тоо 2002 онд 235 мянга байсан бол 2021 оны хагас жилийн байдлаар 4 сая 363 мянгад хүрч, 100 хүнд ногдох үүрэн утас хэрэглэгчийн тоо 136 болсон нь хөгжиж буй орнуудын болон дэлхийн дунджаас харьцангуй өндөр байна. Хөдөлгөөнт холбооны 4 дэх үеийн технологийг 2016 онд нэвтрүүлэн одоогийн байдлаар 2 сая 900 мянга гаруй хэрэглэгчтэй болсон байна. Монгол Улсад дараа ү...