2009 оны үед ажлын файл дотроо хуулж байсан зүйлсийг оллоо... уран яруу үг хүнийг баясгах нь таатай... Оросын их яруу найрагч Николай Гумилев: “Ээтэн гутлын хоншоороор дэлхийн бөмбөрцгийг өшигчин Ээрэм талын хүлгээр, эцсийн далайг зорьсон Миний өвөг дээдэс Хөх Монголын нүүдэлчин Мэлмий алдрах говийн цалин цагаан туургатан” Цантсан цонхон дээр хуруугаараа зун гэж сийллээ Цаана нь цас хаялж байна. Цамцны минь захан дээр чи уруулаараа дурлал гэж тамгаллаа Цаана нь шаналал дуншиж байна. Цаг хугацааны манан дунд сэтгэлээрээ мөнхийн арц асаалаа Зуурдхан үнэртэж байна. Цагаан цаасан дээр үзгээрээ үнэн гэж бичлээ Худлаа сонсогдож байна. Хорин тавтай сэтгэл дүрэлзтэл асдаг гэсэн, энэ үү? Үнс нурам асууж байна. Хорвоогийн амьдрал дандаа жаргалаар эхэлдэг гэсэн, үнэн үү? Зовлон зүдүүр итгэхгүй байна. Арвайн буудай зүүн дээр уярах гэж тогтсон юм уу? Гуних гэж тогтсон юм уу? Амьдрал тавилан гээч надад зол болж ирсэн юм уу? Хохь болж ирсэн юм уу? Тэнгэрийн у...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ