Skip to main content

Posts

Showing posts from February, 2013

Инээ, Инээмсэглэ... бизнесийн амжилтын үүд нь ИНЭЭМСЭГЛЭЛ

  Найрсаг дотно инээмсэглэл хэн бүхэнд тааламжтай байдаг шүү дээ. Манай МИАТ-н үйлчлэгчдийн инээд бол цаанаа л нэг дотно. Бусад орны үйлчлэгчдийнх нэг л хиймэл санагдаад байдаг юм. Монгол хүн бүхэнд тэгэж санагддаг ч байж мэдэх юм. Манайхны үйлчилгээний салбарынхан ИНЭЭМСЭГЛЭ гэж ажилтнууддаа даалгачихаар нөгөөдүүлд нь сэтгэл дутсан хиймэл төрх л хамрынх нь үзүүр дээр бөөгнөрчдөг. Инээмсэглэж амьдарцгаая...   Инээмсэглэл бол гайхалтай зүйл. Гэхдээ энэ гайхалтай зүйлийг бид бидний төрөлх зүйл гэдгээс илүүтэй болзолт рефлекс хэлбэрээр ойлгох нь алдаа болдог.    Үйлчлүүлэгч орж ирээд тань руу харахад та заавал инээмсэглэх ёстой гэж бодоод хичээвэл сайн болж өгөхгүй байх болов уу. Яагаад гэвэл чин сэтгэлийн инээмсэглэлийг бодлыг удирддаг зүүн тархи бүтээж чадахгүй. Харин та эсрэгээрээ тэр хүн рүү хараад танд би юугаар туслах вэ? гэж чин сэтгэлээсээ хүсвэл нүүрэнд тань дулаахан инээмсэглэл өөрийн эрхгүй тодорно. Та харин тухайн инээмсэглэлээ бүү хориглоорой...

Сошиал медиа маркетингийг хэрхэн хэрэгжүүлэх вэ...

  Хувь хүн байгууллага бүр л өөрийн брэндийг сурталчлах, таниулах зорилгоор өөр өөрсдийн цахим хуудас, цахим хаягуудыг өдөр niбүр, цаг минут хором бүрт нээсээр байна. Харин харилцан эргэх холбоо, байнгын ажиллагааг тэр бүр чухалчлан мэргэжлийн байгууллагуудаар гүйцэлдүүлэх нь ховор байна.  Цахим орон зайн хэрэглээг, түүнийг шимтэн сонирхогч залуустаа хэрэгтэй нэгэн мэдээллийн хүргэж байна.  Иш татав... @ Noyoniz    Яагаад Анхаарах 3 зүйл гэж нэр өгч энэхүү бичлэгийг хийж байгаа шалтгаан нь олон хүн сошиал медиа-г хүн болгон хийчихдэг гэдэг ташаа ойлголттой болсон. Ганц Фэйсбүүк хуудас, Твиттер хаяг нээгээд л сошиал медиа хийчихдэг хэрэг биш юм. Сошиал медиа гэдэг нь олон нийттэй л харилцах ганц хэлбэрийн шинэ маркетингийн урсгал биш. 1. Брэнд байх ёстой   Аливаа нэгэн бүтээгдэхүүн, байгууллага зах зээлд өөрсдийн нэр бүхий байр сууриа эзэлсэн л бол цаашид брэнд байх ёстой. Энэ нь хийж буй ажилдаа хэд дахин хариуцлагатай нягт ажиллана г...

Дэгжин дээлээрээ гоёно биз дээ

Дэгжин дээлээр гангарагсад жилээс жилд нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Хүүхэд байхад өвөө, ахын шинэ дээлийн илүү дутуугаар эмээгийнхээ урласан дээлээр жил бүр гангардаг байж :-) #Дурсамж,Бага нас  Дээл бусад гоёлын ханшийн мэдээлэлэлтэй танилцана уу::: #ЦагаанСАР  Цагаан сар айсуй. Сүүлийн жилүүдэд иргэд томоохон баяр ёслолоор үндэсний хувцсаараа гангарах, гоёх болсон билээ. Тиймээс баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд “Нарантуул” захыг зорин сар шинийн гоёлын үнийг сонирхлоо. Түм түжигнэж, бум бужигнасан энэ л газар иргэд хямд үнэ, сонголтыг нь харан дундаж амьдралтай хүмүүсийн зорин ирдэг. Тиймээс захаар орж, үнэ ханш судлангаа үндэсний хувцасны талаар хүмүүс ямар бодолтой болсныг тандлаа.Сонголт арвинтай Монгол дээл Монгол түмний уламжлалт их баяр цагаан сараар шинэ дээл өмсөн тухайн шилийн өнгөө тодорхойлдог уламжлал өнөөдрийг хүртэл өвлөгдөн ирсэн. Тиймээс цаг нь тулсан цагаан сарын өмнө иргэд хэдийнээ захиалгаа хаасан салон, оёдлын газрын хаалгыг сахин царайчл...

Төмөр хүлгийн шилжилт хөдөлгөөн хийхэд юу2 хэрэгтэй вэ

1. Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэнэ. 1.1 - Авто тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь авто тээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх, зэргээр бусдад шилжүүлнэ. 1.2 - Өмчлөгчийн оршин суугаа хаяг, хуулийн этгээдийн оршин суугаа хаяг өөрчлөгдсөн бол шилжүүлнэ.. 1.3 - Авто тээврийн хэрэгслийн өнгө, зориулалт, хөдөлгүүр, арал бүхээгийн дугаар өөрчлөгдсөн. 1.4 - Хуулийн этгээд бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч нь нас барсан. 2. Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэн авна. 2.1 - Иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлэх болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлэх болсон бусад маягт. 2.2 - Авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ. 2.3 - Өмчлөгчийн иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн нотариатоор баталгаажуулсан хуулбар. 2.4 - Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамрагдсан тэмдэглэл. Жич :Ши...