Биеэ чийрэгжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их судлагдсан арга нь гүйлт юм. Эрүүл болон өвчтэй хүмүүст гүйлтийн үзүүлэх нөлөө, уулархаг нутагт хэт бага температурт гүйхэд үүсэх үр нөлөө гээд эрүүлжих гүйлттэй холбоотой тоо томшгүй олон судалгаа байдаг. Юуны өмнө эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлт ба гүйлтийн спорт хоёрын ялгааг мэдэж авах хэрэгтэй. Спортоор хичээллэхэд хүн өөрийн бие махбодийн хүрч чадах дээд амжилтанд ямар ч үнээр хамаагүй хүрэх зорилготой болохоор заавал цоо эрүүл байх албагүй.Тиймээс эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь амжилтанд хүрэхэд саад болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг. Харин чийрэгжүүлэх гүйлт нь юуны өмнө бие махбодь, сэтгэл санааг хэвийн ажиллагаатай, эрүүл саруул байлгах зорилготой болохоор заавал дээд амжилт тогтоох албагүй, тогтоосон ч эрүүл мэнд, сэтгэл санаанд хор болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг. Гүйлт нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тухай сонсоогүй хүн ба...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ