Skip to main content

#Гүйвэл ...


Биеэ чийрэгжүүлэх, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их судлагдсан арга нь гүйлт юм. Эрүүл болон өвчтэй хүмүүст гүйлтийн үзүүлэх нөлөө, уулархаг нутагт хэт бага температурт гүйхэд үүсэх үр нөлөө гээд эрүүлжих гүйлттэй холбоотой тоо томшгүй олон судалгаа байдаг.

Юуны өмнө эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлт ба гүйлтийн спорт хоёрын ялгааг мэдэж авах хэрэгтэй.

Спортоор хичээллэхэд хүн өөрийн бие махбодийн хүрч чадах дээд амжилтанд ямар ч үнээр хамаагүй хүрэх зорилготой болохоор заавал цоо эрүүл байх албагүй.Тиймээс эрүүл мэнд, сэтгэл санааны байдал нь амжилтанд хүрэхэд саад болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг.

Харин чийрэгжүүлэх гүйлт нь юуны өмнө бие махбодь, сэтгэл санааг хэвийн ажиллагаатай, эрүүл саруул байлгах зорилготой болохоор заавал дээд амжилт тогтоох албагүй, тогтоосон ч эрүүл мэнд, сэтгэл санаанд хор болохгүй хэмжээнд байхад хангалттай гэж үздэг.

Гүйлт нь зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг тухай сонсоогүй хүн бараг үгүй биз. Эрүүлжих, чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр зүрхний агшиж, тэлэх үйл ажиллагаа хүчтэй болж, тархи, бөөр гэх мэтийн бусад эрхтэний жижиг судаснуудад ирэх цусны хэмжээ нэмэгддэг. Мөн чийрэгжүүлэх гүйлтээр тууштай, удаан хугацаагаар хичээллэх үед зүрхний жин нэмэгдэхтэй зэрэгцэн, зүрхний булчинг хүчил төрөгч, тэжээлийн бодисоор хангаж байдаг хялгасан судаснуудынх нь тоо нэмэгддэг нь зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг.

Гүйлтийн ачааллыг зохистойгоор тохируулан усаар чийрэгжих хөтөлбөртэй хавсруулах нь мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл зэрэг хэт их ачааллаас үүдэлтэй эмгэгийг арилгах шилдэг эмийн бус эмчилгээ болдог. Ялангуяа ажил тарсны дараа гүйх нь өдрийн турш хуримтлагдсан таагүй бодол, сөрөг сэтгэл хөдлөлийн үр нөлөөг арилгаж, хуримтлагдсан бухимдлыг тайлснаар сэтгэл санааны дарамтаас гарах боломж олгодог.

Гүйлтийн үед эндорфин буюу таашаалын дааваар ихээр ялгардаг. Ингэснээр өлсөх, бага зэргийн өвдөлт, бухимдал зэрэг нь арилж сэтгэл санаа дээшлэн баяр баясгалантай болдог. Иймд сэтгэл гутралын үед сэтгэцийн эмч нар гүйлтийг өргөн ашигладаг.

Тууштай удаан хугацаагаар хичээллэхэд гүйлт нь хүний зан чанар, сэтгэл зүйн онцлогт эерэг нөлөө үзүүлдэг. Чийрэгжих гүйлтээр тогтмол хичээллэдэг хүмүүс нь өөртөө илүүтэй итгэлтэй, тайван болдог гэж сэтгэл зүйчид үздэг. Улмаар маргаантай байдалд орох нь цөөрч, стресс -т огт ордоггүй, орсон ч хялбар гардаг тул зүрхний шигдээсээс урьдчилан сэргийлэх сайн арга болж өгдөг.

Чийрэгжих гүйлт нь төв мэдрэлийн системийг амрааж өгснөөр биеийн төдийгүй оюун ухааны ажиллах чадвар нэмэгддэг.

Чийрэгжүүлэх гүйлт нь цусан дахь эритроцит, гемоглобин, лимфоцит зэргийн хэмжээг нэмэгдүүлснээр хүний дархлаа сайжирдаг. Өөрөөр хэлбэл гүйдэггүй хүнээс хавьгүй цөөн өвддөг.

Мөн чийрэгжүүлэх гүйлтийн нөлөөгөөр цусны биохимийн найрлагад өөрчлөлт орсноор хорт хавдраар өвдөх эрсдэл нь эрс буурдаг.

Чийрэгжүүлэх гүйлт нь залуужуулах нөлөө үзүүлдэг. Судалгаанаас үзвэл чийрэгжүүлэх гүйлтээр хичээллэдэг 60-69 настай хүмүүсийн ажлын чадвар нь гүйлтээр хичээллэдэггүй үе тэнгийнхэн болон суугаа ажил эрхэлдэг 40-49 настай хүмүүсийнхээс дээгүүр байдаг. Өөрөөр хэлбэл ажиллах чадвар нь өөрөөс нь 20 дүү хүмүүсийнхтэй адил, заримдаа бүр илүү байна гэсэн үг.

Гүйлт нь өөх тосны солилцоог сайжруулснаар биеийн жинг хэвийн байлгахаад гойд сайн нөлөө үзүүлдэг. Гүйлтийн үед элэгний эдүүд нь хүчил төрөгчийг 2-3 дахин илүү хэрэглэж эхэлдгээс гадна өрц нь элгэнд нэг ёсны иллэг хийдэг тул цөсний гадагшлалт, цөсний замын үйл ажиллагааг сайжруулна. Гүйлтээр тогтмол хичээллэснээр үений холбогч эд, нурууны зөөлөн эдийн шингэний эргэлт хурдасч хөдөлгөөн багасахыг дагалдан үүсдэг үе мөчний өвчнөөс сэргийлж байдаг.

Гэхдээ энэ бүх эерэг өөрчлөлт, сайн нөлөөг өөрийн биеэр мэдрэхийн тулд өөрийн нас, хүйс, ажил мэргэжлийн онцлог, ар гэрийн байдал, бие махбодийн бодит боломж зэрэгт тохирсон зохистой ачаалалтайгаар гүйх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...