Skip to main content

Бас юун 4G сүлжээ, LTE вэ?


4G (4 th generation) нь үүрэн холбооны 4 дэх үеийн стандарт юм. Энэхүү стандарт нь өндөр хөдөлгөөнтэй үед (машин, хурдан галт тэрэг зэрэгт)  дээд хурд 100 Mbps (секундэд 100 Мегабит), хөдөлгөөнгүй үед 1 Gbps (секундэд 1 Гегабит) дамжуулдаг байх ёстой гэж баталжээ. 

Энэхүү стандартад хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй хоёр технологи байдаг. Энэ нь Mobile WiMAX болон LTE (Long term Evolution) хоёр юм. 4G нь интернэт протокол (IP) дээр суурилдаг. 

Түүхчлэн харуулбал

  • 1-р үе. wireless буюу утасгүй аналог систем

    speech
    AMPS, TACS
     
  • 2-р үе. Дижитал систем

    CDMA, D-AMPS, DTMA, GSM, DECT, PDC
     
  • 2.5 -р үе.

    GPRS, EDGE
  • 3 -р үе (IMT2000 стандарт)

    EDGE
    CDMA2000 (EVDO)
    UMTS (WCDMA, HSPA+)
  • 4-р үе (IMT Advanced стандарт)

    Mobile WiMAX
    LTE

 Яагаад 4G гарах болсон бэ

  • Утасгүй технологи -р мэдээлэл дамжигдахад илүү өргөн зурвасын дамжуулалт шаардагдаж эхэлсэн
  • Бүх дижитал сүлжээ IP хэрэглэх болсон
  • WAN -тай уялдах шаардлага бий болсон
  • WiFi-с илүү өргөн хүрээнд ажиллах шаардлага бий болсон

3G болон 4G харьцуулалт

 
 3G4G
Сүлжээний бүтэцWide areaWiFi, Bluetooth, Wide area-тай хосолсон. 
Зурвасын давтамж1.6 - 2.5 Ghz2 - 8 Ghz
Бүрэлдэхүүн хэсэгoptimized antenna, multi based adapterSmart antenna, SW multi band, wideband radio
Зурвасын өргөн5-20 Mhz100+ Mhz
Өгөгдөл дамжуулалт385 kbps - 2 Mbps20-100 Mbps
Ашиглах бүтэцWCDMA / CDMA2000MC-CDMA, OFDMA
Хөдөлгөөнт хэрэглээний дээд хурд200 км/ц200 км/ц
 
 

4G -н онцлог болон давуу тал

  • Илүү хурдтай
  • 3G яриа болон өгөгдлийг тус тусад нь дамжуулдаг бол 4G Интернэт протокол IP ашигладаг учир маш олон зүйл дамжуулж чадна
  • Илүү хол зайд дамжуулдаг. 3G -н тохиромжтой дундаж зай саад багатай орчинд 16км бол 4G саад багатай орчинд 50км (WiMAX). 
  • Сүлжээ хоорондын шилжилт тасалдалгүйгээр хийдэг. 
  • Маш их хэмжээний хэрэглэгчтэй ажиллах чадвартай
  • Зэрэгцээ болон цуваа холболт үүсгэх чадвартай
  • Маш хурдтай ажилладаг алгоритмуудтай
  • Ухаалаг антенатай. (Хамрах талбай том, Сүлжээ хоорондын шилжилт ухаалагаар хийдэг, Хөдөлгөөнт үеийн тооцоолол сайн, тог бага зарцуулдаг)
  • Алдаа засалтын код хамт дамжуулдаг
  • Бүх IP сүлжээ дэмжинэ. (Tunnel болон Firewall, authentication буюу нэвтрэлтийн нууцлал хамгаалал, ip -р байршил тогтоох)
  • Нууцлал хамгаалалт (Encryption protocol ашигладаг)
  • IPv6 дэмждэг
4G -н дутагдалтай тал
  • Theft of service (хэрэглэгчийн хандалтыг хууль ёсны эсэхийг шалгадаг үйлчилгээ) болон DoS (Denial of Service Хэрэглэгчийн сүлжээний  зөвшөөрөл шалгадаг үйлчилгээ) -рүү дайралт (attack) их хийгддэг. 
  • Бүх 4G сүлжээ нэг ижил дэд бүтэц ашигладаг учир нэг унавал бүгд унадаг
  • VoIP (Voice over IP) оор спамдах асуудал их байдаг. 
 

LTE (Long Term Evolution)

GSM/EDGE болон UMTS/HSPA технологи дээр суурилсан илүү хурдан дамжуулалт бүхий технологи юм. LTE-н интерфэйс нь 2G болон 3G дээр тохирохгүй. Тохирохгүй гэхээр LTE гэсэн утаснууд 3G -д ажиллахгүй юм байна гэж ойлгож болохгүй. Тухайн утасны үзүүлэлт дээрээс LTE дэмждэг ч бас 2G, 3G антеннатай эсэхийг үзэх хэрэгтэй. 

Монголд LTE дэмждэг оператор байгаа юу
4G нь дотроо LTE, WiMAX гэсэн хоёр тусдаа технологи байгааг сайн ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед үйлдвэрлэгдэж буй утаснууд ихэнх тохиолдолд LTE технологийг дэмжиж байгаа. Тиймээс LTE дэмждэг оператор монголд одоогоор байхгүй байна. Харин WiMAX -н үйлчилгээ үзүүлдэг байгууллага байгаа. 
Операторуудаас 4G LTE дэмждэг эсэхийг асуухад:
 Эх сурвалжӨгсөн хариулт
Mobicom2222 ЛавлахОдоогоор LTE үйлчилгээ явуулаагүй.
Unitelinfo@unitel.mn
"4G LTE testing hiigdej duussan baiga, ene jildee newtrene" гэсэн хариу өгсөн
G-Mobileinfo@g-mobile.mn
Одоогоор LTE үйлчилгээ явуулаагүй
Skytelsupport@skytel.mn
Хариу өгөөгүй

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...