Олсон мэдээллээ хуваалцаж байна...
Бүсгүйчүүд бидний зарим нэгэн байнга хийдэг зүйлс болон хийхийг хүсдэг зүйлсийг илүү хялбархан таатай болгож өгөх зарим нэгэн програмуудыг Android утас ашигладаг бүсгүйчүүддээ зориулан танилцуулж байна.
WomanLog Calendar
Энэхүү програм нь сарын тэмдэг болон нөхөн үржихүйн тэмдэглэлээ хөтлөх хуанли юм. Та энэ програмыг гар утсандаа суулган ашигласнаар цаасан хуанлинд тэмдэглэл, тооцоолол хийх шаардлагагүй ба мартана, алдаж бодно гэж санаа зовох зүйлгүй юм.
Нэг л удаа сарын тэмдгийн мөчлөг, огноогоо оруулаад өгчихсөн байхад тэр таны мартаж санан сар бүр хийдэг ажлыг чинь бүгдийг тооцоолчихно. Сарын тэмдгийн ирэх, дуусах өдрүүд, жирэмслэх магадлалтай өдрүүд, өндгөн эс боловсрон жирэмлэх өдөр гээд л бүсгүй таны чухал өдрүүдийн талаарх бүхий л мэдээллийг сар, улирал, жилээр нь тооцоолон харуулах боломжтой. Мөн эдгээрээс гадна тухайн өдрийн биеийн болоод сэтгэлзүйн байдлынхаа талаар товч тэмдэглэлээ хийх, өдөр бүр биеийн жингээ тэмдэглэн хянаад байх бүрэн боломжтой. Хүсвэл та энэхүү тэмдэглэлүүдээ нууцлаж паспортоор хамгаалж болно.
Програм доторх онцлогуудаас дурдвал:
Өөртөө таалагдах өнгийн хуанлигаа сонгон тэмдэглэлээ хөтлөөрэй.
Өөрийнхөө хүссэнээр өдөр бүрийнхээ нандин мэдээллээ оруулж болох олон сонголтуудтай.
Жингийнхээ мэдээллийг оруулан график байдлаар үр дүнгээ харах боломжтой.
Утсаа хөндлөн болгоод 3-н сарын тэмдэглэлийн үр дүнг нэг дэлгэцэнд харах боломжтой.
WomanLog Pregnancy Pro
Бүх жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хуанли юм. Хэрвээ та удахгүй ээж болох гэж байгаа бол хэвлийдээ бойжиж буй үрийнхээ өсөлт бойжилт, хэзээ төрөх зэргийг жирэмснийхээ эхний өдрөөс энэ хорвоод мэндлэх өдөр хүртэл тооцоолон харж хянах боломжтой програм юм.
Програмдаа жирэмслэлтийн мөчлөгийн 7 хоног тутмын мэдээлэл, жингийн хяналт, бүсэлхийн хэмжээ,
биеийн болоод сэтгэлзүйн байдал, ургийн хэмжээ, хүүхдийнхээ хөдөлгөөн, эмчийнхээ зөвлөгөө зэрэг
жирэмсэн үеийн шаардлагатай зүйлсээ тэмдэглэж болно.
Хүүхдийн тань өсөлт хөгжлийн 7 хоног тутмын мэдээлэл.
Жингийн хяналт.
Таньтай хамт хүсэн хүлээсэн өдрийг тань хүлээн таны дотны зөвлөгч байх болно.
Mirror буюу толь
Толь бол бүсгүйчүүдийн хамгийн хэрэглээтэй зүйлсийн нэг. Мэдээж хэрэг бүгд л цүнхэндээ толь авч яваа байх.
Гэхдээ зарим тохиолдолд цүнхээ хаа нэгтээ орхисон үед яаралтай нүүрээ толидох хэрэг гардаг шүү дээ.
Тэр үедээ энэхүү програмыг хэрэглээрэй. Харанхуй орчинд харагдалтыг өөрчилж, томосгож жижигрүүлж,
тогтоож харах боломжийг бүрдүүлдэг програм юм. Одоо та ухаалаг утастайгаа явж байхад заавал толь авч
явах шаардлагагүй боллоо.
Mirror

Expense Manager
Хувийн санхүүгээ болон гэр бүлийнхээ санхүүг төлөвлөн хянах болон тооцоолоход энэхүү програм танд туслана.
Онцлогууд:
- Зарлагын тооцоог долоо хоног, сар, жилээр, ангилалаар гаргана.
- Олон данс ашиглаж болно.
- Тогтмол хугацаанд гардаг зарлагуудыг оруулж өгч автоматаар ордог болгож болно.
- Баримтын зургуудыг авч хадгалах
- Байр, утас болон янз бүрийн зүйлсийнхээ төлбөрийг тэдийд төлнө гээд тохируулсан үед тухайн хугацаанд нь анхааруулга өгнө.
- Орлого, төсөв бүртгэнэ.
- Хайлт болон тайлан гаргана.
- Дансаа импорт экспорт хийж excel рүү хадгалж оруулж болно.
- Андройд 2,2 оос хойшхи хувилбар дээр Cloud буюу нэт-д мэдээллээ хадгалж болно.
- SD картруу хадгална.
- Зарлагын ангилал, төрлийг өөрчилж оруулах боломжтой.
- Дэлгэцийн хэрэгсэлтэй.
- Вальютын ханш авах үедээ интернэт ашиглана гэх мэт маш олон давуу талтай ба та тэмдэглэл хөтлөн
- тооцоолж боддог зүйлсээ ганцхан програм дээрээ тооцоолон санхүүгийнхээ орлого зарлага
- зарцуулалтын асуудлыг хялбархан шийдэж болно.
Hair change буюу үснийхээ стилийг тодорхойлох
Үс сайхан бол зүс сайхан гэдэг үг байдаг шүү дээ. Бүсгүйчүүд өөртөө зохисон үсний хэв загвараа сонгож
чадвал сайхан харагдаад зогсохгүй илүү залуу сайхан болох боломж бий. Энэхүү програмын тусламжтай та
өөрийнхөө шинэ үсний засалтыг тодорхойлж болно. Ингэхийн тулд та програм дээрээ өөрийнхөө зургийг
оруулаад дэлгэцэн дээрх үсний загваруудын жагсаалтаас надад ямар үс зохих вэ, ийм загварын үс зохих
болов уу гэсэн асуултынхаа хариултыг хялбархаан олж авна. Урт, дунд, богино гээд олон төрлийн үсний
загварууд байгаа. Та өөрийнхөө царайд тохируулан харах ба тэдгээрээс та өөрийнхөө үсний засалтын
шинэ хэв маягаа тодорхойлж болох юм.
HAIR CHANGE

Tiny Flashlight + LED буюу гар чийдэн
Энэхүү програм нь орой үдэш харанхуйд явж байхад зайлшгүй шаардлагатай зүйл болох гар чийдэнгийн
үүргийг гүйцэтгэх болно. Та заавал гар чийдэн цүнхэлж явахгүйгээр утасныхаа гар чийдэнг асаагаад айж ичих,
бүдэрч унах, бэртэх гэсэн зүйлсээс өөрийгөө хамгаалж чадах таны туслагч байж чадна.

Comments