| Гар
утасны талаар шинэ сонирхолтой мэдээлэл оруулаагүй нилээн уджээ. Саяхан
Мобиком компаниас оруулж ирсэн Android үйлдлийн системтэй HTC desire,
WildFire утасны талаар нилээн судаллаа. Тэгж байгаад Apple-г Google буюу
Iphone ба Android үйлдлийн системүүдийг харьцуулж Android үйлдлийн
системийг iPhone утаснуудаас давуу гэдгийг харуулсан 10 мэдээлэл олсоноо
та бүхэндээ хуваалций. Platform: Android, iOS, BlackBerry, Windows Mobile, Palm OS, and Palm WebOS Apple version: Байдаггүй Заа энэ application /app/-ны талаар ярих юм байхгүй биз дээ. Та дэлхийн хаана ч явж байсан сансарын холбооны тусламжтайгаар алхам бүрээ тооцоолж, ямар ч тээврийн хэрэгсэлээр аялж байсан очих газраа төвөггүй олох боломжтой хүчирхэг программ. Харин Apple-хан энэ программыг хийх гэж огтхон ч оролдодгүй юм. 2. Google earth and Google sky map Platform: Android (Earth and Sky) and iOS (Earth only) Apple version: Байдаггүй Google-н хамгийн өндөр үнэлгээтэй дээрх 2 программ нь таныг Гайхамшигтай сансарын ертөнцөөр аялахад туслана. Google earth нь таныг дэлхийн бүх газар орноор аялж хүссэн барилга, газар орноо сонирхож, 360 градусаар бүх зүйлсийг харах боломжтой юм. 3. Gmail Platform: Android Android, iOS (part of Google Mobile), and BlackBerry Apple version: iOS Mail App Apple утаснуудад өөрсдийн ашигладаг мэйлийн программууд байдаг. Гэхдээ Gmail шиг хялбархан, inbox доторх мэйлээ устгаж болдог бол Apple чаддаггүй юм. 4. Google voice search Platform: Android, iOS (part of Google Mobile) Apple version: Байдаггүй Заа мэдээж энэ программ нь Apple-д байдаг боловч Android шиг өөрийнхөө хоолойгоор Вэб хуудас болон утасны жагсаалтныхаа хүмүүсийг дуудаж чадахгүй гэнээ. 5. Google voice Platform: Android, iOS, and BlackBerry Apple version: Байдаггүй Заа энэ apps нь таньд ирсэн урт урт мэссеж болон мэйлүүдийг шууд уншиж өгөх бөгөөд та хэрэгтэй хэсгүүдээ тасалж авах боломжтой юм байна. 6. Google Docs Platform: Android, iOS (part of Google Mobile), BlackBerry, Windows Mobile Apple version: iWork (iPad only) Та өөрийн файлаа шинээр үүсгэх, засаж янзлах, зурах болон танилцуулга ч хүртэл бэлдэх боломжтой. Мөн олон хэрэглэгч нэг дор зэрэг файл дээрээ засвар хийх боломжтой юм. Энэ боломж нь Apple-с зөвхөн iPad эхний хэдэн боломжууд байдаг. 7. Google books Platform: Android, iOS Apple version: iBooks Заа харин энэ тал дээр Apple-д нэг нэмэх оноо өгч болно гэнэ ээ. 8. Google shopper Platform: Android Apple version: Байдаггүй Энэхүү Shopper нь google voice search, Google goggles(зураг аваад google таньд ямар бараа байгааг хэлж өгдөг app) нийлээд таньд Bar code-г уншуулах, хоолойгоор нь таних буюу зургийг нь таньж ямар бараа бүтээгдэхүүн авах гэж байгааг тань хэлээд өгнө өө 9. Google listen Platform: Android Apple version: iTunes Одоогоор энэ программ нь туршилтын шатандаа явж байгаан байна. Та өөрийн дуртай хөгжим, дуугаа сонсоод үүнийхээ талаар сэтгэгдэл бичих зэрэг боломжтой юм байна. 10. Google maps navigation /beta/ Platform: Android Apple version: Байдаггүй Заа хамгийн сүүлд Google компаниас амлаж буй хамгийн том app бол энэ юм. Энэ нь интернэт холболт болон GPS хослуулсан бөгөөд замын бөглөрөл, очих газартаа хамгийн дөт замаар очихийг хоолойгоор зааж өгдөг байна. Энэ app нь ашиглагдаад эхэлвэл хамгийн их шуугиан тарисан болж чадна гэж бодож байна даа. http://blog.tedy.mn/?view=show&pid=267 | ||
Насны залууд эрдэм сур
Залуу насандаа амьдралаа зохио
Comments