Skip to main content

Posts

Монгол түмний зан үйл

Хурим найрын ёс хайж байх зуур Монгол түмний ястан бүрийн онцлог зүйлсийг дурьдсан мэдээлэл олсноо хадгалж авав.  ********************************************************************************* http://turuunii_undraa.blog.gogo.mn  Цаатан 2014 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Ундармаа Цаатан Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Увс аймгийн сангил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж , урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт ...

"Нийгмийн Маркетингийн ФОРУМ 2016/2017/2018/" Эргэн тойронд...

Монголын Маркетингийн Холбоотой танилцаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд "МАРКЕТЕР КЛУБ"-ыг үүсгэн байгуулж, топ кампаниудын маркетингийн шижигнэсэн залуусыг нэгтгэж, удирдлагын багийн гишүүн болтлоо холбоондоо үүрэг оролцоотой хичээж явна.  Анх Мобикомд ажилладаг байхдаа "ЗҮРХ БҮХНИЙ ТӨЛӨӨ" аяны нийгмийн маркетингийн үр өгөөжийг танилцуулж, сайн туршлагаа хуваалцаж "НИЙГМИЙН МАРКЕТИНГИЙН ФОРУМ"даа оролцож байсан. харин энэ оны тухайд жишиг төслүүдийг олон ч газрууд хийж, зар сурталчилгаанаас илүүтэй байгууллагын нийгмийн хариуцлага, нийгэмд эерэг сэтгэгдлийг түгээж, түүгээр нь хэрэглэгчид нь тухайн байгууллагад итгэл төгс ханддаг болох, нийгмийн асуудлыг шийдэж, нийтэд, нийгэмд эерэг өөрчлөлтийг бий болгож, түүгээрээ хэрэглэгчдийнхээ зан төлөвт нэвтрэх хэрэгтэйг байгууллагууд ойлгож, хэрэгжүүлж эхэлж байна.  “Үнэт зүйлсээ хуваалцъя” уриатай “Нийгмийн маркетингийн форум” өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдаж бизнесийн байгууллагуудын 400 гаруй төлөөлөл ор...