Монголын Маркетингийн Холбоотой танилцаж, өнөөдрийг хүртэлх хугацаанд "МАРКЕТЕР КЛУБ"-ыг үүсгэн байгуулж, топ кампаниудын маркетингийн шижигнэсэн залуусыг нэгтгэж, удирдлагын багийн гишүүн болтлоо холбоондоо үүрэг оролцоотой хичээж явна.
“Үнэт зүйлсээ хуваалцъя” уриатай “Нийгмийн маркетингийн форум” өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдаж бизнесийн байгууллагуудын 400 гаруй төлөөлөл оролцож бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой талаар хэлэлцлээ. Томоохон компаниуд, тэдний брэндүүд бүтээгдэхүүний хувьд ялгаагүй болсон тохиолдолд хэрэглэгчдийн 93% нь нийгмийн хариуцлагатайг нь сонгоно гэж судалгааны дүгнэлт гарсныг танилцуулсан нь нийгмийн маркетингийн ач холбогдлыг илэрхийлж, ийнхүү олон тооны мэргэжилтнүүд нэгэн танхимд мэдээлэл, туршлагаа хуваалцах шалтгаан болсон юм.
"Нийгмийн маркетингийн форум 2018"онцлох кейс: “Зөв гэр бүл”
Өнөөдөр залуусын яриан дундаас ч “Зөв бай л даа” гэх үг хэлц мэт сонсогдох болсон нь нийгмийн энэ сурталчилгаа үр дүнд хүрснийг харуулж байгаа юм. 2018.05.28
1
“Үнэт зүйлсээ хуваалцъя” уриатай “Нийгмийн маркетингийн форум” өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдаж бизнесийн байгууллагуудын 400 гаруй төлөөлөл оролцож бизнесийн үр ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханд хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой талаар хэлэлцлээ. Томоохон компаниуд, тэдний брэндүүд бүтээгдэхүүний хувьд ялгаагүй болсон тохиолдолд хэрэглэгчдийн 93% нь нийгмийн хариуцлагатайг нь сонгоно гэж судалгааны дүгнэлт гарсныг танилцуулсан нь нийгмийн маркетингийн ач холбогдлыг илэрхийлж, ийнхүү олон тооны мэргэжилтнүүд нэгэн танхимд мэдээлэл, туршлагаа хуваалцах шалтгаан болсон юм.
Нийгмийн маркетинг нь манайд саяхан л шинэ сэдэв болж байсан бол энэ жилийн форумд нийгмийн сурталчилгааг амжилттай хэрэгжүүлсэн туршлагуудаас танилцуулснаараа онцлог байлаа. Тодорхой бүлэг хүрээг хамарсан, зорилтот чиглэлтэй зэрэг хэд хэдэн жишээ байснаас нийгмийн асуудлыг оновчтой тодорхойлж, бүх бүлгийг хамарсан, хүртээмжтэй, үр нөлөө бүхий сурталчилгаа явуулж чадсан “Юнител” группын “Зөв гэр бүл” сурталчилгааны кампанит ажил эдгээрээс онцлог байсан юм.
Харилцаа, холбооны салбар бол “холыг ойртуулж, хоёрыг учруулахын” зэрэгцээ өргөн утгаараа нийгмийн харилцааг зохицуулах үр нөлөө үзүүлж байдаг өвөрмөц бөгөөд нийгмийн хариуцлага өндөр байх учиртай бизнес. Тийм ч учраас хийж байгаа маркетинг нь өргөн хүрээтэй, үр нөлөөтэй байхыг чухалчилдаг гэдгийг “Юнител” группын Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг хэлж байлаа. Нийгмийн олон асуудал байгаагаас тодорхой нэгд нь төвлөрч ажиллах нь хязгаарлагдмал тул өнөөдөр манай нийгэмд хамгийн их яригдах болсон эерэг хандлагыг бий болгохын төлөө “Зөв гэр бүл” сурталчилгааны ажлыг санаачилсан аж. Хогоо ил задгай хаяхгүй байх, олон нийтийн дунд биеэ зөв авч явах, боловсон харилцааг эрхэмлэх зэргээр олон хэлбэртэй уг сурталчилгаа нь өргөн утгаараа бүх хүнийг аливаад эерэг, зөв хандлагатай байхыг уриалж чадсанаараа хэрэглэгчид төдийгүй олон нийтийн талархлыг хүлээж зөвхөн сошиал медиа орчинд л гэхэд 13 мянга гаруй эерэг сэтгэгдлийг хүлээн авсан байна.
Харин энэ “хайр”-ыг бий болгож, ойлгуулахад компани-хэрэглэгчийн үнэт зүйл нэг байх ёстой. Тийм учраас бизнес нь зөвхөн бүтээгдэхүүн борлуулах биш үнэт зүйлээ хуваалцах, түүнийг түгээх соёл гэдгийг А.Энхчимэг захирал тодотгосон юм. Ингэхдээ хэрэглэгчээ мэдрэх, хүлээн авах зан байдалд нь тулгуурлах нь мэдээж хамгийн чухал. Ийм учраас “Юнител” группын зүгээс “Зөв гэр бүл” сурталчилгааны ажлын хэлбэр, дүрийн сонголт дээр ч маш няхуур хандаж, судалсны үндсэн дээр өнөөдөр бидний үзэж, харж буй сонирхолтой нэгэн гэр бүлийг “бүтээсэн” байна. Тэд зөв байхыг лоозогнож уриалдаггүй, аргадаж гуйдаггүй, зааж зэмлэдэггүй, гэхдээ сургамжтай бөгөөд хөгжилтэй байдлаар асуудлыг ойлгуулж чадсан нь хүлээн авагчдад таалагдаж цаашлаад их сургуулийн оюутнууд, дунд сургуулийн сурагчдын дунд энэ хэлбэр түгээмэл болж төрийн зарим байгууллагаас энэ хэлбэрээр нийгэмд хандсан мессежээ хүргэхээр хандсаныг “Юнител”-ийн илтгэлд дурьдаж байлаа. Өнөөдөр залуусын яриан дундаас ч “Зөв бай л даа” гэх үг хэлц мэт сонсогдох болсон нь нийгмийн энэ сурталчилгаа үр дүнд хүрснийг харуулж байгаа юм.
Гэхдээ маркетингийн ажлыг нийгмийн сайн сайхны төлөө хийлээ ч, үндсэн зорилго нь мэдээж борлуулалтыг өсгөх байдаг. Эхэндээ 80/20 харьцаатай буюу сурталчилгааны гол мессежийн талаас илүү нь нийгэмд чиглэсэн, ердөө 20% нь борлуулалтад хандсан кампанит ажил эхлүүлэхдээ эргэлзэж, эрдслээс эмээж байснаа “Юнител”-ийн багийнхан нуугаагүй. Гэсэн ч өргөн хүрээнд судалгаа хийж, нарийн төлөвлөсөн ажлаа хийгээд үзэхээр зориглож шийдсэн нь амжилттай болж борлуулалтын төлөвлөгөө эхний шатны кампанит ажлын дараа зорилтот үр дүнгээс даруй 30 хувиар давж биелснийг тэд хэлж байлаа. Ийнхүү бизнесийн үр ашгаа нэмэгдүүлээд зогсохгүй үнэт зүйлийг бүтээж чадсан нийгмийн сурталчилгаа амжилттай явж болдгийн жишээг “Зөв гэр бүл” харуулсан юм.
Өнгөрсөн жил л гэхэд гадны сурталчилгаа, кейстэй танилцаж байсан “Нийгмийн маркетингийн форум” энэ жил дотоодын амжилттай кейсүүдээ ийнхүү хэлэлцсэн нь манай компаниуд илүү хариуцлагатай болж байгаагийн илрэл. Цаашлаад нийгмээ судлах, өнөөдөр юу хамгийн чухал асуудал вэ гэдгийг ойлгох, улмаар манай хэрэглэгчийн хувд энэ нь хэр зэрэг ач холбогдолтой вэ гэдгийг судлах зайлшгүй шаардлагатай. Нийгмийн, асуудал дэвшүүлсэн реклам бүтээж, түүнийгээ брэндтэйгээ уяж хариуцлагатай маркетинг хийх нь маркетингийн дараачийн шат хэдийнэ болжээ.
Эх сурвалж : http://ub.life/p/14421
-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-
-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*-*--*-*-*-*-*-
Сошиал маркетинг буюу нийгмийн маркетинг #Форум2016
Маркетингийн Холбооноос “Нийгмийн Маркетингийн Форум 2016” зохион байгуулна
Нийгэмд хохирол учруулахуйц харалган бизнесийн үйл ажиллагаа өдөр ирэх тусам шахагдаж байна. Эх дэлхийн маань ч бидний хэт их үрэлгэн хэрэглээг хангаж дийлэхээргүй боллоо. Харин эсрэгээрээ нийгмээ боддог, олонд хайрлагдаж чадсан бизнесийн үйл ажиллагаа огцом өсөлт, амжилт үзүүлж байна.
- Дэлхийн дулаарлын эсрэг гаргасан TESLA компаний цахилгаан машины загвар үйлдвэрлэлд нэвтрэхээсээ өмнө 0 маркетингийн зардлаар 325 мянган машины захиалга авч чадлаа.
- Dove брэнд сайхан эмэгтэйн шалгуур нь заавал туранхай байх явдал биш гэдгийг хөндсөн сурталчилгаагаараа борлуулалтаа 600 хувь өсгөсөн.
- Компаниуд нийгмийн асуудалд туслах нь чухлыг ойлгуулах гэж Билл Гейтс ах маань ус хэрэглэдэггүй жорлон бүтээж, ALS өвчтэй хүүхдүүдэд зориулсан ICE bucket challenge-д оролцож нийт 220 сая долларыг цуглууллаа.
- Марк Зугербэрг талцалгүй хамтдаа, үнэт зүйлсээ хуваалцаж цаашаа хөгжих нь цор ганц замнал болохыг уриалж байна.
Монголын маркетингийн холбооноос зохион байгуулж байгаа ээлжит нэгэн сонирхолтой үйл ажиллагаа нь Үнэт зүйлсээ хуваалцая, Нийгмийн маркетинг форум юм. Энэхүү форум дээр бид нийгэмд чиглэсэн маркетингийн үйл ажиллагааг хэрхэн амжилттай зохион байгуулах, Компани нийгмээ боддог байх нь илүү урт хугацааны өгөөжийг өгдөг болохыг Олон улс болон дотоодын шилдэг кейсүүд дээр ярьж, хэлэлцэх болно. Уншигч танд энэхүү форум дээр тавигдах илтгэлүүдийн хэсгээс сонирхуулбал:
Илтгэгч: В.Ганзориг (BAT Solution Partners ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
Сэдэв: Corporate Social Marketing
Компанийн нийгмийн маркетинг гэдэг нь худалдан авагчид, олон нийтийн зан төлөвийг өөрчлөх, нийгмийн сайн сайхан, зөв зүйл, эерэг хандлагад уриалан дуудах, улмаар компанийнхаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний борлуулалт эерэгээр нөлөөлүүлэх цогц үйл ажиллагааг ойлгож болно.
Харамсалтай нь амар хялбар аргаар богино хугацаанд ашиг олох зорилгоор зарим компаниуд хүний эрүүл мэндэд таатай бус, байгаль орчинд хор хөнөөлтэй, нийгэмд зарим талаараа эрсдэлтэй үйлдлүүдийг хийх нөхцөл үүсэхүйц бараа бүтээгдэхүүнийг борлуулж хэрэглэгчдийг энэ буруу зан төлөвдөө сургадаг. Хэрвээ бид нар том зургаа харж, ирээдүйгээ бодох юм бол нийгмийн маркетинг гэдэг зүйлийг маш тодорхой харж чадна.
Өөрөөр хэлбэр нийгмийн маркетингийн хамгийн том өгөөж нь тухайн компанид эргэн очиж буй мөнгөн бус илэрхийлэл буюу урт хугацаандаа тогтвортой мөнгөн ашиг авч ирэх ухаалаг хөрөнгө оруулалт юм.
Иймээс бид бүгдээрээ яаж бизнес хийх вэ гэдгийг бус яах гэж, яг юуны төлөө бизнес хийгээд байгаа юм бэ гэдгээ цаг минут тутам бодож ойлгож ажиллаж чадвал нийгмийн маркетинг нь танай бизнесийг урт хугацаанд тогтвортой амжилт гаргах хамгийн сайн хэрэгсэл байх болно оо гэдгийг баттай хэлмээр байна.
Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Зүрх бүхний төлөө аян болон Тоосго кампанит ажил.
Илтгэгч: Э.Одонтамир (СЭЗДС-ийн багш), Ж.Сувд-Эрдэнэ (СЭЗДС-ийн багш)
Ж.Сувд-Эрдэнэ Э.Одонтамир
Сэдэв: Public sector marketing
Монголын олон нийтийн байгууллагууд нийгмийн маркетингийг амжилттай хэрэгжүүлж чадахгүй байгаа нэг шалтгаан нь хүмүүст зөв ойлголт өгөхөөс гадна зөв үйлдэл хийтэл, түүнийг дадал болтол нь үе шаттай маркетингийн кампанит ажил хийх шаардлагатай гэдгийг ухаж ойлгохгүй байна. Хоорондоо харилцан уялдаа багатай зар сурталчилгаа, дахин давтагдаж байдаг сургалтаас илүү нэгдсэн урт хугацааны маркетингийн харилцааны төлөвлөлт хэрэгцээтэй болов уу.
Тэгэхээр маркетингийн мэргэжлийн байгууллагууд, их дээд сургуулийн судлаачид гэх зэрэг холбогдох талууд тухайн кампанит ажлуудын хүрээнд тодорхой үүрэг хүлээн, нягт хамтран ажиллаж, үр дүнг хэмжих хянах зэргээр өгөөжтэй нийгмийн маркетинг хийх нь чухал байна.
Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Амьдрал бэлэглэе аян, Гондом сошиал медиа маркетинг аян.
Илтгэгч: Д.Бум-Эрдэнэ (MMCG ХХК-ийн Гүйцэтгэх захирал)
Сэдэв: Corporate Social Responsibility
Компаний нийгмийн хариуцлага гэдэг нь ёс зүйтэй, хуулиа дээдэлсэн бизнес хийх, үндсэн үйл ажиллагаан нийгэмдээ болон байгаль орчиндоо, дотроо ажиллаж буй ажиллагсаддаа хор хөнөөлгүй байх. За бүр цаашилбал Нийгмээ боддог, хуваалдаг бизнес байснаар хэрэгчиддээ хайрлагдаж брэнд нь тэдний итгэлийг хүлээж, компани тогтвортой урт хугацаанд үр ашигтай ажиллах гол нөхцөл болдог гээд маш өргөн хүрээтэй чухал ойлголт юм.
Гэвч компаниудын энэ талаар цэгцтэй ойлголт муутай, тогтсон бодлогоггүй зүгээр ивээн тэтгэлэг үзүүлэх хэмжээнд л харж байх шиг байна.Хэдий бизнест ашиг олох нь чухал ч, ашгийг олоход чамд хүний хэрэгцээнд сайн нийцсэн бүтээгдэхүүн хэрэгтэй, гэхдээ чи хүнд сайн бүтээгдэхүүн хийж өгч байна гээд нөгөө хүнийхээ гэрийн хананаас тоосгын сугалаад эсвэл гэрт утаа май тавиад байвал нөгөө хүн чиний барааг авах битгий хэл үтэр түргэн зайлууллахыг бодно биз дээ.
Яг л үүнтэй адил байгаль орчинд, нийгэмд хор хөнөөлтэй бизнес хийх юм бол эргээд тэр нь хүмүүсийн эрүүл мэндэд, юмуу хүүхдийх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг мэдэхээрээ таны барааг авахаа больдог.
Дэлхийн өндөр хөгжсөн иргэд нь мэдээлэл сайтай, энэ хууль хяналт чангатай орнуудад асуудал яг л ийм болчоод байгаа. Хүрэн хариуцлагагүй бизнест зээл олдохгүй, дээр нь татвараар дарамталдаг, зах зээл худалдан авалт хийхгүй гээд бүх төрлийн шахалт орж ирдэг болсон тэгэхээр үйл ажиллагааны процессоо өөрчлөхөөс өөрөөр цаашид орших боломжгүй болж ирнэ гэсэн үг.
Хүнээ, нийгмээ боддоггүй нэр хүнд муутай компанид хүн ч тогтвор суурьшилтай ажилладаггүй, хувьцаат компани хүмүүс хөрөнгө оруулалт хийхээс айдаг. Эсрэгэээрээ хүнээ бодсон цэвэр үйлдвэрлэл явуулдаг, ус бага ашигладаг ч юмуу, хүлэмжийн хий багатай эрчим хүчний хэмнэлттэй технологийг ашиглаж байгаа өөрийнх үр хүүхдийн ирээдүйг бодож байгаа хүний барааг авна гэсэн үг юм.
Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: MCS Coca Cola, Ариг банк
Илтгэгч: Ш.Алтанбагана (Terra Express ХХК-ийн Захирал )
Сэдэв: Social Enterprise
Сошиал энтэрпрайс гэдгийг нийгмийн чиг баримжаатай бизнес гэж Монгол хэл дээр хөрвүүлж болно. Тухайн бизнесийг явуулж буй байгууллагыг сошиал энтэрпрайс, бизнесийг эрхэлж байгаа хүнийг сошиал энтрепренёр гэж нэрлээд байгаа юм л даа. Сошиал энтэрпрайсуудыг нэг үгээр тодорхойлбол “Нийгмийн баялагийг бүтээх явцдаа нийгмийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг бизнес“ юм. Ашгийн төлөө болон ашгийн бус гэж 2 төрөлд хуваадаг. Ашгийн төлөө ажилладаг ч нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх бизнесийн загварыг бий болгосон компаниуд байдаг.
Зарим тохиолдолд олсон нийт ашгаа нийгмийн төлөө бүрэн зориулах нь ч бий. Нөгөө хэлбэр нь төрийн бус байгууллагууд болон олон нийтийн оролцоотой байгууллагуудын бий болгосон ногдол ашиг хувиарлахгүйгээр ашгийг цэвэр нийгмийн хөрөнгө оруулалтанд зориулдаг бизнес юм.
Сошиал энтэрпрайс нь нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх замаар олон нийт, хэрэглэгчдийн дэмжлэгийг авсан ард түмний хайртай компаниуд болж чаддаг. Энэ нь тухайн компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж урт хугацаанд тогтвортой ажиллах гол баталгаа болдог.
Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Эко парк, Битүүмжилсэн халаагуур төсөл.
Илтгэгч: М.Халиунбат (Mongol ID группын Ерөнхий захирал)
Corporate Philanthropy
Corparate Philanthropy гэдэг энэ нэр томьёоны эх нь Грекээс гаралтай бөгөөд орчуулбал хүн төрөлхтөнг хайрлахуй гэсэн утгыг агуулдаг. Орчин цагт олон нийтийн сайн сайхны төлөө цаг, хөрөнгөө харамгүй зарцуулах хувь хүн болон байгууллагын үйлсийг энэхүү нэр томьёо илэрхийлдэг болжээ.
Байгууллага өөрийн хөрөнгө, ажиллагсдын цаг, барилга байгууламж, тоног төхөөрөмж мөн бараа, үйлчилгээгээ нийтийн сайн сайхан, хүн төрөлхтөний амьдралын чанарыг сайжруулахын төлөө ухамсартайгаар, төлөвлөгөөтэйгээр зарцуулж буй аливаа үйл ажиллагааг бид энд хамруулан ойлгоно.
Гэвч Corporate Philanthropy нь ердийн өргөл, хандив, тусламжаас ялгаатай юм. Асуудлын мөн чанарыг нээж, үндсэн шалтгаан нөхцлийг арилгахаар зорьдогоороо бусад төрлийн буяны үйл ажиллагаанаас өөр аж.
Илтгэлийн дараа танилцуулагдах кэйс нь: Мобиком корпораци кэйс, Итгэлийн танхим төсөл.
Та дээрх илтгэлүүдтэй бүрэн танилцахыг хүсвэл Нийгмийн маркетинг 2016 форумд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Фэйсбүүк эвент:http://bit.ly/1SYHarb
Бүртгүүлэх холбоос: http://www.marketing.org.mn/events/read/нийгмийн-маркетинг-форум
Холбоо барих: 88099772, 99107627, 88028812




























Comments