Хувийн сургуульд хэдэн төгрөгөөр сурах вэ? Зуны амралт татарч, хүүхэд багачууд хичээлдээ орох өдөр ойртсоор. Хувийн сургууль, цэцэрлэг ч ирэх хичээлийн жилийн элсэлтдээ санаа тавьж эхэлжээ. Цэцэрлэгээс сургуулийн босго алхах гэж буй бяцхан үрсээ чанартай, сайн сургуульд сургахыг эцэг, эх бүр хүсэх нь мэдээж. Энэ ч утгаараа сүүлийн жилүүдэд ээж, аавууд сургалтын чанар нь боломжийн л бол төлбөрийн хэмжээг үл харгалзан сайн сургуульд хүүхдээ оруулахыг эрмэлздэг болжээ. Энэ нь их мөнгөтэй, элбэг бийлэгжүү болсондоо биш, хоёр идэж, хоосон хонохгүй л байвал бусдыг нь хүүхдийнхээ ирээдүйн боловсролд зориулна гэж эцэг, эхчүүд үздэг болсонтой холбоотой. Гэтэл энэ хэрэгцээг дагаад жил ирэх бүр салбартаа сургалтын системээрээ толгой цохидог хувийн ерөнхий боловсролын сургуулиудын төлбөр нэмэгддэг болжээ. Боловсрол, соёл шинжлэх ухааны яам болоод нийслэлийн Боловсролын газраас сургуулиудын төлбөрийг шууд буюу шууд бусаар хянах хуулийн тогтолцоо манайд одоог хүртэл алга. Дунд сургуулийн төлб...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ