Явсан хүнээс ҮГ сонс буландаа өмнө нь ЛОНДОН хотын тухай суралцагчийн сэтгэгдлийг хүргэж байсан бол ЭНЭ УДАА ЭРХ чөлөөний ОРОН АМЕРИК боловсролын тухай өгүүлсөн эрхмийн үгийг ОНЦОЛЛОО. Нэг л мэдэхэд хүний газар эрдмийн мөр хөөхөөр ирээд гурван сар болчихжээ. АНУ-ын Пенсилвани (Pennsylvania) мужийн Питсбург (Pittsburgh) хотод Карнеги-Меллоны Их сургуульд (Carnegie Mellon University) Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлого Удирдлагын магистр (Master of Science in Information Security Policy and Management) гэдэг хэл хугалмаар урт нэртэй ангид Фулбрайтын (Fulbright) тэтгэлэгтэйгээр суралцах томоохон завшаан тохиосноос хойш шинэ газрын соёлын шокноос гарч амжаагүй л байна. Юутай ч одоохондоо шинэхэн буй дээр нь боловсролын тал дээр Монголдоо хэрэгжүүлчихмээр санагдсан зүйлсээ тэмдэглэж авъя гэж бодлоо. Эдгээр нь зөвхөн надтай таарсан, миний мэдэх, миний харж буй л өнцөг бөгөөд бусад сургууль/хот өөр өөр байхыг үгүйсгэхгүй. ...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ