“Everyone experiences tough times, it is a measure of your determination and dedication how you deal with them and how you can come through them.” - Lakshmi Mittal
“Always think outside the box and embrace opportunities that appear, wherever they might be.” - Lakshmi Mittal
http://www.forbes.com/profile/lakshmi-mittal/
Дэлхийн томоохон гангийн үйлдвэрийн “Arcelor Mittal”-ын тэргүүн Лакшми Миттал дэлхийн ган үйлдвэрлэлийн 10%-г эзэмшдэг. түүний үйлдвэрлэсэн гангаар Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийн дурсгалын байгууламжийг барина. Миттал Лондон, Москвад хувийн байшинтай. Тэр бол өдөр бүр өөрийгөө боловсруулж байдаг өвөрмөц том хөрөнгөтөн. Тэр өөрийн амжилтыг менежментээр төдийгүй технологи талаас нь онцгой найрлагын төмөр гарган авч шийдсэн маш ухаалаг хүн юм. Энэтхэгийн хамгийн алдартай бизнесмен Лакшми Миттал хөрөнгийн хэмжээгээр дэлхийд гуравт жагсах, 30 гаруй оронд үйлдвэрлэл эрхэлдэг төмөрлөгийн компанитай баян хүн.
![]() |
| (Энэтхэгийн Калькутта хот) |
Лакшми Миттал 1950 оны 6-р сарын 15-нд Калькутта хотын марвари овгийн бизнесмен Мохан Лал Митталын гэр бүлд төржээ. Марвар овгийнхныг эрт үеэс Энэтхэгийн жүүдүүд гэж нэрлэсээр иржээ. Марварийн суурин Энэтхэгийн алс хязгаарт Энэтхэг Пакистаны хилийн зурваст шахам орших элсэн цөлүүдийн зэргэлдээ оршдог. Жүүдүүдийн амьдрал туйлын ядуу ямар ч ирээдүйгүй байлаа. Энэтхэг улс тусгаар тогтнолоо тунхагласны дараа олон асуудал тулгарч уг хэсэг Пакистаны мэдэлд очив.
Тэднийх гэр бүлээрээ Калькуттад суурьшихад амьдрал нэг хэмээр л урсаж байлаа. Калькуттад эцэг нь нэг нөхөртэйгөө хамтарч огт ашиггүй, нурж унах шахсан ган цувих үйлдвэрийг худалдан авчээ. Үйлдвэрийг хэвийн байдал оруулах гэж их ч цаг үрñýí. Гэхдээ л гэрийн эзэн цувимал ганг барилгын зориулалтаар үйлдвэрлэх ажлыг сэргээж чадав. Миттал өөрийн эргэлтийн нөөцөө “Ispat” нэртэй Калькуттаас холгүй орших ган хайлах үйлдвэрийн байгуулалт руу оруулав. Гэр бүлийн орлого нь хүү Лакшмийг Калькуттын ойролцоох гэгээн Ксавьерын нэр хүндтэй католик коллежид сурах боломж олгожээ.
| илүү ихийг ... эндээс |
Лакшми 1969 онд худалдааны коллежид магистрын зэрэг хамгаалав. Эцгийн ч эзэмшил ч ихэссээр. Удалгүй анхны үйлдвэрээ барьж дуусангуут дахин хоёрыг барьж эхлэæýý. Тэр үед барилгын материал нийлүүлэлтэнд хяналт тавих найдвартай хүмүүс хэрэгтэй болж Лакшми ажлын төлөө цаашид суралцахыг болив. Хүү нь бэлтгэн нийлүүлтэд хяналт тавих болсноор асуудал арилсангүй. Хоёр гурав хоногт удирдлага нь солигддог засгийн газартай зууралдах нь эцэг Митталын ажлыг улам хүндрүүлж байлаа. Тэр бүх ажлаа яаралтай дуусгаад, дууссан дуусаагүй үйлдвэрийн барилгаа зараад Индонез руу явж 15 сая ам.доллараар ээлжит үйлдвэрээ олж авав.
1975 онд Лакшми Миттал 25 насандаа эцгийнхээ худалдаж авсан төмөр утас дагнан үйлдвэрлэдэг үйлдвэрийн захирал болов. Зөн совин ихтэй, ухаалаг Лакшми анх удаа хямд үнэтэй баяжуулсан төмºрийг эхний түүхий эд болгож ашиглаñàí. Лакшми 1982 онд онд Индонезид төмөр хайлах хамгийн том хувийн үйлдвэр барих зөвшөөрөл авав. Юуны өмнө тэр үнэ нь хямд санагдсан “ISCOTT” (Iron & Steel Co of Trinidad & Tabago) компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Триниададаас энэ төмрөө татëàà. Гэвч удалгүй “ISCOTT”-д ноцтой асуудал үүсч Тринидадын засгийн газар түүнийг худалдахаар шахав. Миттал үйлдвэрийг худалдан авч “Ispat Caribbean” гэж компанийг өөрчлөн нэрлэæýý. Үүний драа Герман, Канадад хэд хэдэн үйлдвэртэй болж 1990 онд жилийн орлого нь бараг тэрбум ам.доллар болж байв.
Миттал 1991 онд 220 сая ам.доллараар Мексик дахь “Sibalsa” ган хайлах үйлдвэрийг худалдан авч буурин дээр нь “Ispat Mexicana” компанийг үүсгэв. 1995 онд Казахстаны засгийн газраас өнгөрсөн зууны 60-аад оны техникээр тоноглогдсон Карагандагийн Темиртау дахь төмөрлөгийн комбинатыг худалдан авч “Ispat Karmet” нэр өг÷ýý. Миттал шинэчèлэл хийхэд 500 сая ам.доллар зарцуулж, өнөөдөр тус үйлдвэр жилд 6.6 сая тонн ган хайлж байна. Тэр ондоо мөн л Ирландын цорын ганц ган хайлах компанийг худлдан авч “Irish Ispat”-ыг байгуулав. Төмөрлөгийн аж үйлдвэрийн хямралын дараа “LNM Holdings”-ыг байгуулж, түүгээр зуучлан өөрийнхөө хөрөнгөөр, Чехийн “Nova Hut”, Польшийн “Polski Huty Stali”, Румыны “Petrotub”, Боснийн “BHSòeel”, Македоны “Balkan Steel”, Алжирын “Alfasid”, Өмнөд Африкийн “Iscer” зэрэг төмөрлөгийн үйлдвэр компаниудыг худалдан авчээ.
Стратеги
Митталын үйл ажиллагааны гол санаа нь ашиггүй буюу бага ашиг өгдөг үйлдвэрийн газруудыг худалдан авч бүрэн өөрчлөлт хийдэг. Тэр өөрийн менежерийн багаа явуулж, шаардлагатай бол техникийн бүрэн шинэчèлэл хийж нэг үгээр эрхэндээ оруулж авдаг. Миттал түүнчлэн Огайод бүтгэлтэй “Steel group”-ын өрийг төлөн худалдаж аваад “Mиттал Стил Индастриз”-ыг байгуулñàí. Миттал 2003 онд “LHM Holdings”-ыг “Ispat International”-тай нэгтгэхээ зарлав. “Mittal Steel Corporation” америкийн ган хайлуулах зургаан компаниас бүрдсэн “International Steel Group”-ийг 4.5 тэрбум ам.доллараар олж авлаа.
2005 оны 10-р сард болсон Украйны “Кривожсталь”-ийн хувьчлалын явц дэлхийн төмөрлөгийн түүхэнд хамгийн дуулиантай үйл явдлын нэг болов. Будлиантай хувьчлал цаашлаад үйлдвэрийг улсын өмчид хураан авсан болон дахин хувьчлал, “Улбар шар хувьсгал” хувьчлалыг удаашруулж хэвлэл мэдээлэлийн хэрýгñэлийн гол цөм нь болж байв. Украйны “Кривожсталь”-ийг дуудлагаар худалдах алхны тoгшилт 10-р сарын 24-ны өдөр 13 цагийн орчим сонсогдæýý. Төмөрлөгийн үйлдвэрийн хувьцааны 93.02%-ийг 4.8 тэрбум ам.доллараар нэгэн эрхэм худалдан авхаар болов. Энэ азтай худалдан авагч бол аанай л Миттал байëàà.
Дэлхийн зах зээлд “LHM Group” онцгой чухал байр эзлэдэг. Ган хайлах олон компаниуд хилийн чанадад хамтын үйлдвэр болон охин компаниудтай боловч аль нь ч дэлхийн есөн оронд байгаа өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадлаар бахархаж зүрхлэхгүй биз. Дэлхийн төмөрлөгийн нэгтгэлүүд бүгд л бат бэх үндэсний эх үүсвэртэй билээ. Харин “LHM” л ертөнцийг эзэгнэх хүслээ тунхаглах мэт өргөжсөөр л... Энд гол үүргийг үүрч байсан нь гэр бүлсэг харьцаа үүсгэдэг “өөрсдийнхөө тал”-ыг татдаг гэсэн зэмлэлд өртдөг байв. Олон тооны үйлдвэр компаний удирдлагууд дотор дэлхийн улс орнуудын төлөөлөгчдыг харж болох ба “LHM” нь Энэтхэгт албан ёсоор үйл ажиллагаа явуулдаггүй ажээ. Компани бүс нутгуудад бүртгэлтэй бөгөөд Их Британи, Ниделандаас удирддаг байсан ч эдгээр орнуудад ганц тэвэр төмөр үйлдвэрлэдэггүй байíà. “LHM” компани нь Их Британий нэгдсэн вант улсад татвар төлдөггүй болов ч өөрсдийгөө Британий компани гэж нэрлэсэн нь Их Британий үйлдвэрлэгчдèéí зэв¿¿г гойд хүргэжээ. Лакшми Миттал ч өөрөө хосгүй өвөрмөц байдалд байдаг хүн. Хувьцаа эзэмшигчдийн ертөнцөд ч тэр цорын ганц тэрбумын эргэлттэй хувийн үйлдвэрийн эзэн өнгөрсөн зуунаас ирсэн мэт байдаг. Түүнийг Америкийн ган хайлах вант улсыг үндэслэсэн Эндрью Карнегитай зүйрлэн бичдэг, Энэтхэгийн нэгэн сонинд түүнийг бүр “Калькуттагаас төрсөн Билл Гейтс” гэж нэрлэсэн ажээ.
Митталын хувийн амьдрал
Гэрлэсэн түүний гэргий компанид чухал алба хашдаг. Нэг охинтой нэр нь Ваниши. Лондонд 128 сая доллараар байшин худалдан авчээ. Байшинг “Formula-1”-ын эзэн Барни Экслестоноос авсан. Энэ байшинд 12 унтлагын өрөө асар том усаí бассейн, үсчний салон, бүжиг цэнгээний танхим гээд нэрлээд байвал нилээд урт жагсаалт болно. Түүний үрэлгэн зангийн нэг илрэл 2004 оны зун охин Ванишигаа нөхөрт гарахад Лувр дахь Трюильри цэцэрлэгт хүрээлэнг бүтэн шөнө түрээслэж, Сен-Клу цэцэрлэгт шилтгээн бариулж гэрлэх ёслолыг Версальд хийжээ. Тав хоног үргэлжилсэн хуримын ёслолын ажиллагаа эцэгт нь 66 сая долларын үнэд хүрчээ. Лакшми телевизээр дуртайяа ярилцлага өгч, дурангийн өмнө ихэмсэглэн зогсохдоо үнэнхүү сэтгэл ханамжтай байдаг. Хувийн онгоцоороо нисэх дуртай. Ховор нандин, галзуурсан үнэтэй эртний болон орчин үеийн машины цуглуулгатай.
| (Mитталын охин Ванишигийн хуримын зураг) |
Миттал шиг хүмүүст хамтран зүтгэгчид гэж байдаггүй. Тэр асар том нэгтгэлээ хөрөнгийн эзэн ёсоор ганцаараа залуурдаж байдаг. Түүний хамтрагчдын тоонд олон дахин сонгон шалгаруулж авсан, итгэл өгч болоõ дээд давхрагын межерүүдийг хамруулж болох юм. “LHM Group”-ын тэргүүлэгч захиргаандаа байгаа хүмүүсийнхээ үйл хэрэгт хутгалдах дургүй. Харин ч эсэргээрээ компанийн салбар бүр бие даасан аж ахуйн нэгж, удирдагч нь өмнө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүрэн чөлөөтэй ажилладаг. Төвийн захиргаа группын компаниудад үйлдвэрлэлийн хэмжээ болон ашгийн үзүүлэлтээр нь заавар өгч, менежерүүд газар дээр нь бизнес-төлөвлөгөө зохиож биелэлтэнд нь хяналт тавьдаг. Лакшми Митталын үгээр үүний ачаар салбар үйлдвэрүүд дээр ажилагсадын сэтгэл санаа үргэлж өөдрөг байдаг гэжээ. Янз бүрийн улс орнуудын дээд тушаалын түшмэдүүдэд хахууль өгдгөө Лакшми нуудаггүй. Амаа хамхиж явдаг болхоос биш бүгд л ингэдэг гэж тэр ярьсан удаатай. Миттал бол гайхамшигтай зорилго эрмэлзэлтэй, хирээс хэтэрсэн юм руу тэмүүлэх эцэс төгсгөлгүй хүсэл таалалтай нэгэн. Түүнд дэлхий нийтийн супер концерн байгуулах гэгээн мөрөөдөл бий. Тэр зам зуурт нь босгосон хана хэрìийг цөм цохин мөрөөдөл рүүгээ зорин зүтгэж байна. Миттал “Бид хэзээ нэг цагт за боллоо, больё гэж хэлнэ гэж бодохгүй байна” гэж хэлсэн юм.
Митталын нэг онцлог нь засгийн газрын дээд албан тушаалтнуудын цуваанаас хэнийг ч танихгүй улс оронд хэзээ ч арилжаа хийдэггүй. Польшид үйлдвэр худалдаж авахдаа эдийн засгийн орлогч сайд асан Анджей Шараварскийн шууд дэмжлэгийг авчээ. 2001 онд Их Британийн сонгууль болохоос өмнөхөн Лакшми лейбористын намд 125 мянган фунтын өргөл өгч оронд нь Тони Блейр Румыний үйлдвэрийг авàхад тусалсан. Митталын вант улсыг цогцлоох ажлыг ерөнхийлөгч, ерөнхий сайдуудын оролцсон хээл хахуулийн дуулиан дагалдаж явдаг нь жам юм. Амжилттай арилжаа хийхэд “тохиролцох чадвар” чухал гэж Миттал байнга хэлдэг. 2007 оны намар “Kривожсталь”-г худалдаж авах явцдаа Украйны Ерөнхий сайд Юлия Темошенкотой тогтмол уулзаж байжээ. Мөн “Arcelor”-ыг залгихдаа ерөнхийлөгч Жак Ширактай зөвлөлдөж байжээ.
Эх сурвалж: http://www.businessnews.mn

Comments