Дэлхийн хамгийн залуу тэрбумтан, 28 настай Марк Цукерберг 27 настай Присцилла Чантай хувь заяагаа холбож, “Facebook” дэх хуудсаа гэрлэсэн хэмээн өөрчлөв. Энэ мэдээнд нэг сая гаруй хэрэглэгч like хийжээ. Тэд Харвардын их сургуульд сурч байхдаа үерхэн, есөн жилийн дараа гэрлэв. 104 тэрбумаар үнэлэгдсэн “Facebook” компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр байршуулснаар 16 тэрбум доллар босгож, Цукерберг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 29-д бичигдлээ. Харьцуулахад “Google” 200 тэрбум, “Газпром” 106 тэрбумаар үнэлэгдсэн. Гэвч “Facebook”-ийн хувьцааны үнэ буурч байгаа аж. Үүн дээр нэрмээс болох мэт хэсэг хөрөнгө оруулагч “Тус компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр байршуулахын өмнө мэдээлэл нуусан. Иймээс Цукерберг, түүний компани болон “Morgan Stanley” банкны эсрэг зарга мэдүүлнэ” хэмээн мэдэгдэж, Манхэттений шүүхэд ханджээ. Учир нь тус компаний “IPO”-г зохион байгуулагчид болох “Morgan Stanley”, “Goldman Sachs” банкууд ямар нэг шалтгаанаар “Facebook”-ийн ойрын жилүүди...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ