FRIDAY, FEBRUARY 2, 2007 Албан тушаалаа шилжүүлэв.... Ойрдоо ажил ихитэй болоод ч тэр үү блогтоо юм бичсэнгүй. Тэгээд өнөөдөр болсон явдлын талаар бичихээр шийдлээ. Миний бие 2-р курст сурч байлаа. Нэг өдөр хичээлээ хийгээд сууж байтал манай нэг найз маань хажууд ирж сууснаа чамтай ярих нэг юм байнаа гэдий. / Тэр нөхөр нь Би юм байгаан/ Тэгээд хичээл орох гэж байсан учир хичээл тарсны дараа нөгөө найзтайгаа уулзахаар болоод тарсны дараа уулзлаа. Оюутны нэг клуб байгуулмаар байна хамтарч байгуулвал ямар вэ гэсэн санал тавьлаа. Хоёулаа хэд хоногийн дараа хэсэг нөхдийнхөө хамт клубээ байгуулаад ямар нэр өгөх талаар баахан ярилцаж байгаад "Эрдмийн Индэр" гэсэн нэр өгч 2004-02-26 -нд анхны үйл ажиллагаа эхлүүлж албан ёсоор нээлтээ хийж билээ. Тэгээд би гэдэг хүн удирдах зөвлөлийн дарга гэдэг албан тушаалтай боллоо. Манай клуб Монголын Лектор төвийн дэргэдэх анхны клуб л дээ. Одоо түүнээс хойш 2 жил өнгөрчихжээ. Ямар ч байсан энэ өнгөрсөн 2 жилийн ...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ