Skip to main content

Хуягаагийн блогоос нийтлэв. / Ганц нэг сэтгэгдлээ орууллаа/


FRIDAY, FEBRUARY 2, 2007


Албан тушаалаа шилжүүлэв....


Ойрдоо ажил ихитэй болоод ч тэр үү блогтоо юм бичсэнгүй. Тэгээд өнөөдөр болсон явдлын талаар бичихээр шийдлээ. 
Миний бие 2-р курст сурч байлаа. Нэг өдөр хичээлээ хийгээд сууж байтал манай нэг найз маань хажууд ирж сууснаа чамтай ярих нэг юм байнаа гэдий. /Тэр нөхөр нь Би юм байгаан/  Тэгээд хичээл орох гэж байсан учир хичээл тарсны дараа нөгөө найзтайгаа уулзахаар болоод тарсны дараа уулзлаа. Оюутны нэг клуб байгуулмаар байна хамтарч байгуулвал ямар вэ гэсэн санал тавьлаа. Хоёулаа хэд хоногийн дараа хэсэг нөхдийнхөө хамт клубээ байгуулаад ямар нэр өгөх талаар баахан ярилцаж байгаад "Эрдмийн Индэр" гэсэн нэр өгч 2004-02-26 -нд анхны үйл ажиллагаа эхлүүлж албан ёсоор нээлтээ хийж билээ. Тэгээд би гэдэг хүн удирдах зөвлөлийн дарга гэдэг албан тушаалтай боллоо. Манай клуб Монголын Лектор төвийн дэргэдэх анхны клуб л дээ. Одоо түүнээс хойш 2 жил өнгөрчихжээ. 

Ямар ч байсан энэ өнгөрсөн 2 жилийн хугацаанд чамлахааргүй ажил хийж сургуулийнхаа оюутан залуусдаа оюуны хөрөнгө оруулжээ. / Хуягаа гэх энэ залуу бол яг л Нямдорж сайд шиг хатуу зарчимч хүн л дээ. Бид нэг  зүгийн Би Хэнтийнх, найз минь харин Дорнодынх юм./ 
Өнөөдөр клубынхээ удирдлагаа шинэ залгамж халаа дүү нартаа шилжүүлээд ирлээ дээ. Өнгөрсөн 1 семистирийн хугацаанд ажиглаж хэн юу хийж чадах вэ гэдгийг нь харж байж тавьсан болохоор гайгүй байх гэж найдаж байна хэ хэ...

Хамтдаа бидэнд дурсагдах зүйл бол МҮОНТВ-ээр гарч байсан АХА нэвтрүүлгийн 3 дахь дугаарт сургуулийнхантайгаа оролцож, Бид тэргүүлж, бооцооны мөнгөө хожиж байсан явдал. Бид яагаад түрүүлсэн гэхээр хэрэгтэй хэрэггүй зүйлсийг бие биедээ мэдээлэлж нэгэн орой БЭЛДСЭН юм. түүний л ач байх. Зурагт эгнэж зогссон андуудаас гадна сургуулийн бүх л ажилтан албан хаагч, багш нар, 2003-2007 оны ХОЛБООНЫ СУРГУУЛИЙНХАН бүгд л дэмжиж байсан нь бидэнд маш их урамш байсан юм. 
 ШУТИС-н шилдэг Оюутны байгууллага, Сургуулийн 70 жилийн түүхэнд байгаагүй шинэ шинэлэг зүйлсийг санаачласан гэж захирал багш нараасаа урмын үг бид сонсож байсан. Манай найзууд одоо ч уулзаж, дэм дэмэндээ шүү гэж бие биедээ хэлдэг юм. Та магадгүй ямар үйл ажиллагаа явуулдаг клуб юм гэж асуух байх л даа. Одоо клубынхээ хийсэн ажлын захаас нь дурдъя.Тус клуб нь оюутан залуустаа оюуны хөрөнгө оруулалт хийх зорилготой гэхүү дээ, өнгөрсөн хугацаанд олон нийтэд танигдсан лектор, эрдэмтдийг урьж авчирч лекц уншууллаа. Тэдгээрийн дотор 2005-04-22 нд "Offshore outsourcing" сэдвээр манай компаний захирал Буянцогтоо гуай, гүүр инженер Баярбат багш, Отгонбаяр багш, Галаа сан нар, дараа жил нь Буяа захирал , Ээрка ах хоёр Жава-ийн талаар лекц уншиж байж билээ. Хамгийн сүүлд гэхэд СТА Жавхлан, УИХ-ын гишүүн, ЭМЯамны сайд асан Гүндалайг урьж авчирч оюутнуудынхаа сонирхсон сэдвээр нь харилцан яриа өрнүүллээ. Тэгээд цааш нь дурдах юм бол их юм болноо..
Цаашдаа компаныхаа шилдэг хөгжүүлэгч, гүүр инженер нараа сургууль дээрээ урьж лекц уншуулъя гэж бодож байна. Х
өгжүүлэгч, гүүр инженер нар маань миний саналыг дэмжих байхаа гэж бодож байна.


Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...