Оюутан ахуйдаа их л зүйлийг сэдэж хийдэг байждээ. Эргээд бодоход ШУТИС, Холбооны сургууль надад маш их урам, маш их дадал, тэмүүллийг , надад миний гэх тодотголтой бүхнийг минь өгсөн гэж би боддог юм. Оюутны зөвлөлийг билет наахаас өөр ажил хийдэггүй гэж шүүмжлэн хэсэг нөхдийн /9 найзын/ хамт өөрийн санаачлагаар ЭРДМИЙН ИНДЭР гэж оюутны өөрөө удирдах байгууллагыг үүсгэн байгуулж байлаа. Оюутны зөвлөлд орох санал ирж, эрдэм шинжилгээ,судалгааны албаны дарга болж байсан ч үзэл бодол зөрчилдөн гарч байлаа. Тухайн үедээ л сүртэй зүйл болж байсан ч одоо бид сайн найзууд.
2005 оны эхний улиралд
1. 2005-02-26 “Монголын Лектор Төв”-ийн захирал Ц.Баатархүү “Имижээ зөв бүрдүүлэх нь их амжилтын үндэс” сэдэвт лекцийг зохион байгуулснаар “Эрдмийн Индэр”клубын үйл ажиллагаа эхэлсэн.
2. 2005-03-04 УИХ, ЗГ-ын гишүүн Б.Жаргалсайханы “Монгол улсыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь мэдээлийн технологи мөн үү?“ сэдэвт лекцийг оюутны зөвлөлтэй хамтран зохион байгуулав.
3. 2005-03-25 Доктор профессор багш Г.Цогбадрахын “Холбоо Мэдээллийн Технологийн Сургуулийн оюутан гэж хэн бэ?”, ШУ-ны Доктор Профессор багшБ.Сүхбаатарын “Эрдэм судлалын ажил, эрдэмтэн хүний тухай” сэдэвт лекцийгзохион байгуулав.
2005 – 2006 оны хичээлийн жил.
1. 2005-10-20 “Хан-Уул” дээд сургуулийн захирал доктор, профессор Ц.Дэмбэрэл“Оюуны сэтгэлгээний дээд курс” сэдвээр лекц уншив.
2. 2005-11-11 Феншүй төвийн тэргүүн, Эдийн засагч С.Ганбаатар “Бизнесийн PR”сэдэвт лекц
3. 2005-11-18 МУЗГ хэрэгжүүлэгч агентлаг Мэдээлэл Харилцаа Холбоо Технологийн газрындарга Ч.Сайханбилэг “Е-МОНГОЛ” сэдэвт лекц
4. 2006-3-15 “ТOEFL гэж юу вэ?” сэдэвт лекцийг дэлхийн ETS-ийн монгол дахь
төлөөлөгч, захирал Г.Төмөрчөдөр оюутан залууст уншив.
5. 2006-03-31 “Сэтгэшгүй ухаан” сургалтын төвийн захирал Д.Эрдэнэбаатар “1 цагт50-н гадаад үг цээжлэх арга” сэдэвт лекц
6. 2006-04-13 MobiCom, New-Tel ХХК-ийн Сансрын холбооны салбарын менежерМ.Мөнхтуяа “IRIDIUM үйлчилгээ” сэдэвт лекц
7. 2006-04-14 “Англи хэл амжилттай сурах стратеги” лекцийг Анли хэлээр Монголын Анли хэлний Акедемийн ерөнхийлөгч, Доктор, Профессор З.Ганчимэгуншлаа.
2006 – 2007 оны хичээлийн жил.
1. 2006-09-21 СГЗ, бурханч лам Пүрэвбатын “Бэрхшээлээс ангижрахуйн нууц”сэдэвт
лекц
2. 2006-09-28 Б.Арго багшийн “Олон хэлийг яаж төгс сурах вэ? ” сэдэвт лекцийг зохион байгуулав.
3. 2006-10-19 Монгол Улсын Засгийн Газраас зарласан “Үндэсний хөгжлийн цогц бодлого” хөтөлбөрт шалгарсан “Соёмбо-21” багийнхан “Эх оронч үзэл” сэдэвт лекцийг зохион байгуулав.
4. 2006-10-26 Монголын лектор төвийн менежер Мэргэнбаярын “Boss student”сэдэв лекцийг зохион байгуулав.
5. 2006-11-09 Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Хүүхэд залуучуудын элч дуучин С.Жавхлан анх удаагаа оюутан залуустайгаа уулзаж, “Би монгол хүн”чөлөөт ярилцлага хийлээ.

6. 2006-11-17 Дэлхийн оюутны эрхийн өдрийг тохиолдуулан УИХ, ЗГ-ын гишүүн
Л.Гүндалайг урьж оюутнуудтай уулзууллаа.

7. 2006-12-01 Шилдэг лектор, Эдийн засагч Сайнхүүгийн Ганбаатарын “Амжилтанд Тэмүүлцгээе Залуус аа” сэдэвт лекц.

8. 2007-02-15 МУ-ын АУЗ Тангадын Галсангийн “Төрийн хуулиас Гэрийн ёс хатуу” сэдэвт лекц.

9. 2007-03-05 Хэл шинжлэлийн Докторант П.Даваахүү “Шилмэл америк хар яриа”сэдэвт лекц.

10. 2007-03-15 “Электроникийн мэргэжил бодож байснаас минь зуу дахин сонирхолтой учир уйдах цаг олдоно гэж үгүй…” сэдэвт лекцийг электроникийн тэнхимийн Д.Луубаатар багштай хамтран зохион явуулсан.
11. 2007-03-22 УИХ-ын гишүүн асан, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан “Биднийг хүлээж байгаа ажлын байр” сэдэвт лекц.

12. 2007-04-05 Камертон хамтлагийн ахлагч, R&B дуучин Болд, продюсер Наранзун нарыг урьж оюутан залуустайгаа уулзуулж нэгэн өдрийг хөгжилтэй өнгөрөөлөө.

13. 2007-04-26 Оюутны “Эрдмийн Индэр” клубыг үүсгэн санаачлагч, клубын тэргүүн Г.Нямхүүгийн “Амжилттай оюутан ирээдүйн манлайлал” сэдэмт лекц.
14. 2008-04-10 “Монголын Лектор Төв”-ийн тэргүүн, улс төр судлаач, Лектор
Ц.Баатархүүгийн “Ажил хэргийн гурвалжин” сэдэвт лекц
2008-2009-н оны хичээлийн жилд
1. 2008-09-09 Монголын Ногоон Намын дарга, DATAcom компанийн захирал, УИХ-ын гишүүн Д.Энхбатын “Мэдээлэл ба Нийгэм” сэдэвт лекц.

2. 2009-02-10 Шилдэг лектор, Эдийн засагч, Монголын Үйлдвэрчний Эвлэлүүдийн Хорооны дарга С.Ганбаатарын “Мэдээлэл бидний амьдралд” сэдэвт лекц.

3. 2009-03-17 МУИС-ийн багш, хэлзүйн ухааны доктор, дэд профессор Г. Буянтогтохын “Мартаж болохгүй Монгол хэл” сэдэвт лекц.

4. 2009-03-24 УИХ-ийн гишүүн, хуульч Х. Тэмүүжиний “Хууль бидний амьдралд...” сэдэвт лекц

5. 2009-04-15 25-р суваг телевизийн захирал, УИХ-ын гишүүн, З. Алтай “Дөрөв дэх засаглал” сэдэвт лекц

6. 2009-05-06 АН-ын гишүүн, нийтлэлч Б. Батбаярын “Бүгдийг Baabarpedia-гаас” сэдэвт лекц
7. 2009-05-12 МУГЖ Д.Сосорбарамын “Эх хүн Эх дэлхийн бэлгэдэл” сэдэвт лекц





Comments