Skip to main content

Posts

Showing posts from April, 2014

Отгонпүрэв Мэндсайхан:Америк боловсролын тухай

Явсан хүнээс ҮГ сонс буландаа өмнө нь ЛОНДОН хотын тухай суралцагчийн сэтгэгдлийг хүргэж байсан бол ЭНЭ УДАА ЭРХ чөлөөний ОРОН АМЕРИК боловсролын тухай өгүүлсөн эрхмийн үгийг ОНЦОЛЛОО. Нэг л мэдэхэд хүний газар эрдмийн мөр хөөхөөр ирээд гурван сар болчихжээ. АНУ-ын Пенсилвани (Pennsylvania) мужийн Питсбург (Pittsburgh) хотод Карнеги-Меллоны Их сургуульд (Carnegie Mellon University) Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлого Удирдлагын магистр (Master of Science in Information Security Policy and Management) гэдэг хэл хугалмаар урт нэртэй ангид Фулбрайтын (Fulbright) тэтгэлэгтэйгээр суралцах томоохон завшаан тохиосноос хойш шинэ газрын соёлын шокноос гарч амжаагүй л байна. Юутай ч одоохондоо шинэхэн буй дээр нь боловсролын тал дээр Монголдоо хэрэгжүүлчихмээр санагдсан зүйлсээ тэмдэглэж авъя гэж бодлоо. Эдгээр нь зөвхөн надтай таарсан, миний мэдэх, миний харж буй л өнцөг бөгөөд бусад сургууль/хот өөр өөр байхыг үгүйсгэхгүй.                   ...

ЭНЭТХЭГИЙН ТЭРБУМТАН ЛАКШМИ МИТТАЛ:АМЖИЛТТАЙ АРИЛЖАА ХИЙХЭД “ТОХИРОЛЦОХ ЧАДВАР” ЧУХАЛ

“Everyone experiences tough times, it is a measure of your determination and dedication how you deal with them and how you can come through them.” -  Lakshmi Mittal “Always think outside the box and embrace opportunities that appear, wherever they might be.” -  Lakshmi Mittal     http://www.forbes.com/profile/lakshmi-mittal/           Дэлхийн томоохон гангийн үйлдвэрийн “Arcelor Mittal”-ын тэргүүн Лакшми Миттал дэлхийн ган үйлдвэрлэлийн 10%-г эзэмшдэг. түүний үйлдвэрлэсэн гангаар Нью-Йорк дахь дэлхийн худалдааны төвийн дурсгалын байгууламжийг барина. Миттал Лондон, Москвад хувийн байшинтай. Тэр бол өдөр бүр өөрийгөө боловсруулж байдаг өвөрмөц том хөрөнгөтөн. Тэр өөрийн амжилтыг менежментээр төдийгүй технологи талаас нь онцгой найрлагын төмөр гарган авч шийдсэн маш ухаалаг хүн юм. Энэтхэгийн хамгийн алдартай бизнесмен Лакшми Миттал хөрөнгийн хэмжээгээр дэлхийд гуравт жагсах, 30 гаруй оронд үйлдвэрлэл эрхэлдэг төмөр...

Pitbull & Jennifer Lopez's 'We Are One'

Check out this first listen of Pitbull‘s new song “We Are One (Ole Ola)”which is the Official 2014 FIFA World Cup Song! The song also features vocals by Jennifer Lopez and Claudia Leitte – the song is the lead single off of the World Cup’s album One Love, One Rhythm. The trio will perform the song at the opening ceremony of the World Cup on June 12 in Sao Paulo, Brazil. Put your flags up in the sky (put them in the sky) And wave them side to side (side to side) Show the world where you’re from (show them where you’re from) Show the world we are one (one love, life) Oe oe oe oh la Oe oe oe oh la Oe oe oe oh la When the moment gets tough You’ve got keep going One love, one life, one world One fight, whole world, one night, one place Brazil, everybody put your flags in the sky and do what you feel It’s your world, my world, our world today And we invite the whole world, whole world to play It’s your world, my world, our world today And we invi...

Ишлэл:Лондонд өнгөрүүлсэн хоёр жил

Явсан хүнээс ҮГ сонс гэдэгчлэн эрдэмтэй, мэдлэгтэй нэгэн эрхмийн бичвэрийг хуваалцаж байна. Би ч бас хүний нутагт суралцаж байгаагийнх нэг иймэрхүү зүйл тэрлэх цаг ирэх биз ээ. Ойрдоо оюутан хүүхэд цаг зав жаахан тааруу байна. Завгүй байх тусам их зүйл амжуулдаг гэдэг байхаа... Зун цаг айсуй...  Санал нийлсэн ХЭДЭН үгсээ BOLD  болгосон байгаа шүү... Цаг ХЭМНЭЛТ Лондонд өнгөрүүлсэн хоёр жил 2014 оны 3 сарын 19 Лондонд өнгөрүүлсэн хоёр жилээ дурсан нэгэн нийтлэл бичнэ дээ гэж удаан бодож явлаа. Бороотой, хааяа их гунигтай Английн чийгтэй хүйтэн салхи, нам гүм, хүн цөөтэй гудамж, гэрээсээ хол ганцаараа амьдарч байсан үеийн тэр бүх мэдрэмжийг санагдуулах хөгжмүүдийг хайж олоод сонсох зуураа бичиж эхэллээ... Үзэсгэлэнт Лондон хотыг хааяа би их санана. Хэдэн км үргэлжлэх ногоон төгөл бүхий парк, орчин үеийн хот хэрнээ хуучны байшингуудаар дүүрэн хөгшин гудамжнууд, хар такси, улаан автобус, хаа сайгүй байх метроны буудлууд, эрх чөлөөтэй эв хавгүй хувцаслалт, өглөө...

НӨХӨРЛӨЛИЙН ҮЛГЭР : БАР ТУГАЛ ХОЁР

Урьд нэг бамбар тугал хоёр ижилдэн дассан байжээ. Нэг өдөр бамбар нь зам дээрээс хонх олоод тугалын хүзүүнд зүүж өгөөд, — Намайг байхгүйд чамд аюул учирвал дуугаргаарай! Би хонхны дуунаар ирж чамайг хамгаалж байя гэжээ.  Нэг өдөр бамбар ан эрж явтал хонхны дуу гарчээ. Сандран гүйж ирвэл тугал нь зүгээр л өвс идэж байв. — Юу болов? Чамд ямар аюул учрав гэсэнд тугал,... — Хамар дээр минь хөхтүрүү сууж, би айгаад чамайг дуудсан юм. Тэгээд нисээд явчлаа, гэжээ.  — Үүнээс хойш ийм дэмий юманд намайг дуудах хэрэггүй гээд бамбар андаа явлаа. Тэгтэл удалгүй дахиад хонх жингэнэж сонсогдов. Бамбар бас л яаран гүйж ирвэл тугал аанай л зүгээр өвс идэж байжээ. — Юу болов? Юунд намайг дуудаа вэ? гэсэнд тугал, — Зүгээр! Би оодгоноод толгойгоо сэжилж байсан юм гэжээ.  Бамбар дахиад гөрөөндөө явж байтал хонх жингэнэв. «Толгой дээр нь шумуул суугаад үргээж байгаа биз» гээд бамбар энэ удаа очсонгүй. Орой байдаг газраа эргээд ирсэн чинь хайрт нөхрий нь чоно идчихсэн бай...