Skip to main content

Posts

Showing posts from May, 2012

Фейсбүүк хэрэглэдэггүй орон хэд байдаг вэ.

Дэлхийн хам­гийн залуу тэрбумтан, 28 настай Марк Цукерберг 27 настай Прис­цилла Чантай хувь заяагаа холбож, “Facebook” дэх хуудсаа гэрлэсэн хэмээн өөрчлөв. Энэ мэдээнд нэг сая гаруй хэрэглэгч like хийжээ. Тэд Харвардын их сургуульд сурч байхдаа үер­хэн, есөн жилийн дараа гэрлэв. 104 тэрбумаар үнэлэгдсэн “Facebook” компани хувь­цаагаа хөрөнгийн бирж дээр байршуулснаар 16 тэрбум доллар босгож, Цукерберг дэлхийн хамгийн баян хү­мүүсийн жагсаалтын 29-д бичигдлээ. Харьцуулахад “Google” 200 тэрбум, “Газпром” 106 тэрбумаар үнэ­лэгдсэн. Гэвч “Facebook”-ийн хувьцааны үнэ буурч байгаа аж. Үүн дээр нэрмээс болох мэт хэсэг хөрөнгө оруулагч “Тус компани хувьцаагаа хөрөнгийн бирж дээр байршуулахын өмнө мэдээлэл нуусан. Иймээс Цукерберг, түүний компани болон “Morgan Stanley” банкны эсрэг зарга мэдүүлнэ” хэмээн мэдэгдэж, Манхэттений шүүхэд ханджээ. Учир нь тус компаний “IPO”-г зохион байгуулагчид болох “Morgan Stanley”, “Goldman Sachs” банкууд ямар нэг шалтгаанаар “Facebook”-ийн ойрын жилүүди...

:::::Galaxy SIII загварын гайхамшигтай танилц::::

Саяхан “Samgung” компаниас Galaxy S3-т суурилуулсан хамгийн гайхалтай таван онцлогийг танилцуулжээ. Дашрамд дурдахад өнгөрсөн жил “Аpple”-ийн iPhone 4S-ийг худалдаанд гарахаас өмнө нэг сая орчим хүн урьдчилан захиалж байсан бол, энэ удаа Galaxy S3 утсыг есөн сая хүн авахаар захиалгаа өгсөн нь дээд амжилт тогтоогоод байгаа аж.  VOICE БУЮУ ХИЙМЭЛ ОЮУН УХААН  S Voice нь “Apple”-ийн Siriтэй төстэй үйлчилгээ бөгөөд “Samsung” компани “Google”- ээс гаргах Majel /хэрэглэгчийн асуусан асуултад хандаж хариулах үйлчилгээ/ төслийг хүлээх хангалттай хугацаа байхгүй байсан учир өөрсдийн зүгээс уг шинэ үйлчилгээг Galaxy S3-т суулгаж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, S Voice нь хэрэглэгчийн хувийн туслах болох бөгөөд сэрүүлэг тавих болон цаг агаарын мэдээг утаснаасаа асуухад хариулах юм. Түүнчлэн бусад өөрт хэрэгтэй мэдээллийг интернэтээс хайх хэрэг гарвал ердөө л утсандаа хэлэхэд л хангалттай болсон байна. САЙЖРУУЛСАН КАМЕР “Samsung” компани Galaxy S3-т 16, 12 б...

Би ТИС-ийн Холбооны сургууль төгссөн.

Оюутан цаг: 2003 оноос эхэлсэн 4 хавар, 4 намрын шуугиант мөчүүд одоо ч чихнээ жингэнээстэй. 5-р сарын 18 бол бидний дурсамжит мөнгөн хонхын баяраа тэмдэглэсэн өдөр тул оюутны найзууд бүгдээрээ энэ өдөр бие биенээ дурсан, нэг нэгэндээ баяр хүргэж хэвшээд хэдийнээ 5 жил өнгөрчээ.  Хоолонд минь залгуулж өгсөн сургуультайгаа амь нэгтэй төгсөгч байхыг хүн бүр л боддог байх. Би ч хувьдаа тийм л үзэлтэй нэгэн. Сургуулийн захирал Дамдинсүрэн багштайгаа 2004 оноос эхлэн танилцаж, багш шавийн сайн харилцааг эрхэмлэн өдийг хүрсэн. Нөмөртөй нөөлөгтөй энэ эрхэмтэй сар шинээр мэнд мэдэн золгож, хууч хөөрөн суух сайхан байдаг юм.  Сургуулийнхаа оюутан залуусын сайн сайхны төлөөх альваа үйлсийг дэмждэг байсан нь сайшаалтай. Би сургуулиараа бахархдаг. Үе үеийн төгсөгчид ч бас л ингэж хэлдэг.    http://erdmiin-inder.blogspot.com/   Доор өгүүлэх мэдээлэл, мөн сонирхолтой хэдэн гэрэл зургийг сонирхоно уу. Сургуулийн төгсөгчид сэтгэгдлээ үлдээх биз дээ.  Үүрэн хол...