Skip to main content

Posts

Showing posts from March, 2011

2011 Оны шинэ төмөр хүлэгүүд

2011 оны 3-р сарын 3-наас 13 ны хооронд Швейцарийн Женев хотод 81 дэхь удаагийн олон улсын авто шоу эхэллээ. Шилдэг авто машин үйлдвэрлэгчид өөрсдийн шинэ загварын машинуудаа сойсон байна. 1. ВMW – Vision ConnectedDrive. 2. Sbarro – TwoFort100. 3. Volkswagen. 4. Subaru Impreza. 5. Koenigsegg Agera R. 6. Bulli, Volkswagen. 7. Пежо 308. 8. Wiesmann Spyder. 9. Saab 9-3. 10. Saab Phoenix. 11. Opel Zafira Tourer. 12. Porsche Panamera S Hybrid. 13. Thema, Lancia. 14. Opel Ampera. 15. Opel EN-V. 16. Subaru Impreza. 17. Vertrek от Ford. 18. GTA Spano, GTA Motor. 19. Forspeed 20. Wiesmann Spyder. 21. Vision Connected Drive, BMW. 22. Peugeot HR1. 23. 24. 25. Renault Dezir. 26. Renault Captur. 27. Renault R-Space. 28. Ferrari FF. 29. Lamborgoni Aventador LP 700-4. 30. Bugatti Veyron 16.4 Super Sport. 31. Subaru. 32. Aston Martin Virage. 33. Rinspeed Bamboo. ...

”Мобиком”-ын үйлчилгээний шинэ төв үүдээ нээлээ

Өөрийнхөө бичсэн PR мэдээнүүдийг шүүгээд байх юм оюутан ахуй цагаас авахуулаад нилээдгүй зүйл болж байгаа бололтой. УБ-н зүүн бүсийн ард иргэдэд зориулсан ТЕДИ-4 төвийн байр сав судлахаас авахуулаад л нээлтийн ажиллагаа хүртэлх бүхий л ажлыг журмын анд Ганбаттайгаа хамтран гүйцэлдүүллээ. цаг агаар нээх сайхан байж байснаа гэнэт салхилж, цасан шуурга тавьж билээ. Энэ л хамаг хөтөлбөрийг үгүй хийсэн дээ. Гэвч бид нөөц төлөвлөгөөндөө шилжиж нээлтийн үйл ажиллагаагаа дотор зааландаа хийсэн. Арга хэмжээг амжилттай сайн зохион байгуулчаад ард нь гарчаад орой ТВ мэдээгээ шүүгээд сууж байх ч бас нэгэн бодлын жаргал байдаг шүү.   Гар утсаа аврая тэмцээнийг ХИТ болгож байна доо. Хамгийн хамгийн ... утастай нэгэн эрхэмд шинэ НОКИА бэлэглэж магнайг нь тэнийлгэж байх агшин бас л таатай шүү дээ.     Мобиком корпорацийн нэг цэгийн үйлчилгээний шинэ төв үүдээ нээлээ Таны тэмүүлэл биднийг хөтөлнө уриатайгаар эрхэм хэрэглэгчээ дээдлэн ажилладаг Мобиком корпораци нийс...

Android системтэй гар утасны 10 давуу тал

Гар утасны талаар шинэ сонирхолтой мэдээлэл оруулаагүй нилээн уджээ. Саяхан Мобиком компаниас оруулж ирсэн Android үйлдлийн системтэй HTC desire, WildFire утасны талаар нилээн судаллаа. Тэгж байгаад Apple-г Google буюу Iphone ба Android үйлдлийн системүүдийг харьцуулж Android үйлдлийн системийг iPhone утаснуудаас давуу гэдгийг харуулсан 10 мэдээлэл олсоноо та бүхэндээ хуваалций. 1.      Google maps Platform : Android, iOS, BlackBerry, Windows Mobile, Palm OS, and Palm WebOS Apple version: Байдаггүй Заа энэ application /app/-ны талаар ярих юм байхгүй биз дээ. Та дэлхийн хаана ч явж байсан сансарын холбооны тусламжтайгаар алхам бүрээ тооцоолж, ямар ч тээврийн хэрэгсэлээр аялж байсан очих газраа төвөггүй олох боломжтой хүчирхэг программ. Харин Apple-хан энэ программыг хийх гэж огтхон ч оролдодгүй юм. 2.      Google earth and Google sky map Platform : Android (Earth and Sky) and iOS (Earth only) Apple version: Байдаг...