Skip to main content

”Мобиком”-ын үйлчилгээний шинэ төв үүдээ нээлээ

Өөрийнхөө бичсэн PR мэдээнүүдийг шүүгээд байх юм оюутан ахуй цагаас авахуулаад нилээдгүй зүйл болж байгаа бололтой. УБ-н зүүн бүсийн ард иргэдэд зориулсан ТЕДИ-4 төвийн байр сав судлахаас авахуулаад л нээлтийн ажиллагаа хүртэлх бүхий л ажлыг журмын анд Ганбаттайгаа хамтран гүйцэлдүүллээ. цаг агаар нээх сайхан байж байснаа гэнэт салхилж, цасан шуурга тавьж билээ. Энэ л хамаг хөтөлбөрийг үгүй хийсэн дээ. Гэвч бид нөөц төлөвлөгөөндөө шилжиж нээлтийн үйл ажиллагаагаа дотор зааландаа хийсэн. Арга хэмжээг амжилттай сайн зохион байгуулчаад ард нь гарчаад орой ТВ мэдээгээ шүүгээд сууж байх ч бас нэгэн бодлын жаргал байдаг шүү.   Гар утсаа аврая тэмцээнийг ХИТ болгож байна доо. Хамгийн хамгийн ... утастай нэгэн эрхэмд шинэ НОКИА бэлэглэж магнайг нь тэнийлгэж байх агшин бас л таатай шүү дээ.
 

 Мобиком корпорацийн нэг цэгийн үйлчилгээний шинэ төв үүдээ нээлээ

Таны тэмүүлэл биднийг хөтөлнө уриатайгаар эрхэм хэрэглэгчээ дээдлэн ажилладаг Мобиком корпораци нийслэлийн хамгийн том, хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэг цэгийн үйлчилгээний төвийнхөө үүд хаалгыг амжилт бүтээл дүүрэн 15-н жилийнхээ ойн босгон дээр нээлээ.  

Ёслолын арга хэмжээнд Баянзүрх дүүргийн төр захиргааны төлөөлөл, Мобиком корпорацийн удирдлагууд оролцож, ёслолын тууз хайчлан, үнэнч тууштай хэрэглэгчдээ төвийн үүднээс найрсаг инээмсэглэсэн дүрэмт хувцастай охид Улаан хивсний ёслолоор хүндэтгэн угтсан нь үнэхээр гайхалтай байлаа.

Мобиком корпорацийн ерөнхий захирал Д.Болор хэлсэн үгэндээ : Өнөөдөр Баянзүрх дүүрэгт Мобиком корпораци нэг цэгийн үйлчилгээний төвөө нээсэн нь хотын гудамжинд өнгө нэмж, хэрэглэгчдэдээ ая тухтай орчин, найрсаг түргэн шуурхай үйлчилгээгээ хүргэх боломжийг нэмэгдүүлж байгаагаараа илүү ач холбогдолтой  сайхан үйл явдал боллоо” хэмээн онцоллоо.

Шинэ төв нээлтийнхээ баярыг хэрэглэгчидтэйгээ хамт тэмдэглэж, 4-р сарын 1-г хүртэл бэлэгтэй урамшуулаллаа мөн зарлалаа. Хэрэглэгч та 21,000-н үнийн дүнтэй цэнэглэгч картыг 15,000-р , тодорхой үнийн дүн бүхий үйлчилгээ авч  Мобикомын олон олон гарын бэлгээ давхар аваарай.  Мобикомын нэг цэгийн үйлчилгээний шинэ төв  зүүн 4-н замаас урагш уруудад, Аман хуур хорооллын замын  хойд уулзварт байрлаж байна. 



Ургах наран адил
Урсах амьдралыг холбоно. Мобиком

Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

МОНГОЛ АХУЙ,МОНГОЛ ГЭР МИНУ

Бид Монголчууд гэх мөртлөө гэрээ бариад амьдарчих, гэртээ амьдрахыг хүсэгчид, гэрт хүн болсон хүн цөөрсөөр ... энэ нь өөрөө хөгжил мэт боловч уламжлалаа гээж болохгүйг бас хэлээд байх шиг. Би бол гэрт өссөн, бор гэрийнхээ тогоотой тарагнаас хацартаа нааж өссөн Монгол хүү. Мэдэхэд илүүдэхгүй хавсралтыг болгооно уу.  Бидний Монголчууд дэлхийн эд өлгийн ба оюуны соёлын зүйлд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан аугаа ард түмэн билээ. Харамсалтай нь сүүлийн үед Харь орны далд бодлого, манай дээдсүүдийн харалган бодлын хар гайгаар зарим зүйлээ харийн Нанхиадад нэгэнт алдаж, өөр бусдыг нь алдахад хүрээд байна. "Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх, Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болгон дуурсдаг асан "Гэсэр",  Жангар" Ли овогтийн гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...