МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ – 2023 ОНЫ 11 САР 6 Бүлэг II: Цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломж
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТОЙМ – 2023 ОНЫ 11 САР 6 Бүлэг II: Цахим үйлчилгээний салбар дахь худалдааны боломж Дэлхий дахинд цахим худалдаа эрчимтэй өргөжиж байгаа нь Монгол Улсад далайд гарцгүй байдлаас шалтгаалан үүсдэг логистикийн бэрхшээлийг даван туулах, эдийн засгаа төрөлжүүлэх нэг боломжийг нээж байна. Дэлхий дахинд программ хангамж хөгжүүлэх, бизнесийн зарим үйл ажиллагааг гаднын этгээд болон компанид даатгаж хийлгүүлэх (аутсорсинг), цахим худалдаа, финтекийн үйлчилгээ үзүүлэх, мэдээллийн технологи ашиглан эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг зайнаас хүргэх зэрэг чиглэлээр эрэлт өндөр байгаа нь Монгол Улсад цахим үйлчилгээний худалдаагаа өргөжүүлэх бололцоог нээж байна. Ярилцлага болон түүвэр судалгааны үр дүнгээс үзэхэд программ хангамж хөгжүүлэлт, харилцаа холбоо болон цахим сурталчилгааны чиглэлээр цахим үйлчилгээ үзүүлэх давуу тал Монгол Улсын хувьд оршиж байна. Салбартаа тэргүүлж буй компаниуд эдгээр чиглэлийг аль хэдийн ...