Skip to main content

Posts

Монголын маркетингийн хөгжилд юу дутагдаж байна вэ

ММСG компанийн хийж гүйцэтгэсэн энэхүү судалгааны мэдээллийг албан ёсны эрхтэйгээр business.mn Сайт нийтэлжээ. Салбарынхаа тэргүүн туршлага, удирдлагууд юуг маш сайн чадаж байгаа, юуг чадахгүй байгаа тухай та энэ тоймоос мэдэх боломтой. Монгол Улсын маркетингийн салбарын хөгжлийг олон улсын түвшинтэй харьцуулахад  5.02 хэмээн Монголын топ 50 аж ахуйн нэгжийн маркетингийн албаны дарг а нар үнэлжээ.  Монгол Улсын маркетингийн салбар олон улсын түвшинтэй дөхөж очиход бидний олон дутагдал саад болж буй бөгөөд эдгээрээс хамгийн чухлыг нь онцлон хүргэе.  Маркетингийн үр  өгөөж, гүйцэтгэлийг  хэмжих аргачлал хангалттай бус.  Зах зээл болон  хэрэглэгчийн хэрэгцээ, зан  төлвийг гүнзгий ойлгож судалдаггүй. Хэрэглэгч биш  удирдлага төвтэй  маркетинг  байсаар байна. Чадварлаг  ажилтан дутмаг. Дотоодын  сургуулиудын  багш нарын  мэдлэг, чадвар  болон хөтөлбөр муу. Тиймээс “MNCG” судалгааны ...

Монгол түмний зан үйл

Хурим найрын ёс хайж байх зуур Монгол түмний ястан бүрийн онцлог зүйлсийг дурьдсан мэдээлэл олсноо хадгалж авав.  ********************************************************************************* http://turuunii_undraa.blog.gogo.mn  Цаатан 2014 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Ундармаа Цаатан Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Увс аймгийн сангил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж , урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт ...