Холливудынхны хийсэн цуврал кинонууд дундаас хамгийн шилдэгт “Галзуу хурд” багтдаг. Энэ дүгнэлттэй зөрөх хүн гарахгүй байх. Өнөөдрийг хүртэл долоон цуврал гарахад бүх анги нь гайхалтай болсон. Өөр өөрийн гэсэн өвөрмөц шийдлийг анги болгондоо харуулсан. Мөн алдартай жүжигчдийн “цуглуулга” ч болж чадлаа. Хамгийн сүүлд “Галзуу хурд” киноны долдугаар анги гарч, Монгол дахь нээлтээ өнгөрсөн баасан гарагт хийлээ. Монголд нээлтээ хийхийн өмнө “Галзуу хурд-7” дэлхий дахинд гайхалтай амжилтуудыг үзүүлжээ. Нээлтээ хийгээд долоо ч хоноогүй байхдаа дэлхийн зах зээл дээрээс тэрбум ам.доллар цуглуулсан. Нээлтээ хийсэн эхний өдрөө бүх тасалбар нь зарагдсан гээд гайхалтай амжилтууд гаргажээ. Энэ нь “Галзуу хурд-7” ямар гайхалтай болсныг баталж өгсөн юм. Мөн гол дүрийн жүжигчин Пол Уолкер “Галзуу хурд”-ынхаа долдугаар ангийг гүйцээж тоглож чадаагүй нь түүнийг шүтдэг сая сая фэнүүдийг кино театр руу татах нэг сэжим болсон биз. Түүний тоглосон хамгийн сүүлийн кино, тэр дундаа “Галзуу...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ