Skip to main content

Posts

Аавдаа

Хүний дайтай хүн шиг хүн байхын утга нь ААВ шигээ ААВ байхын нэр гэж би боддог. Миний тухайд энд хэдэн өгүүлбэр яарч сандран бичихийг илүүд үзсэнгүй. Бодолд минь дараастай явдаг тэр эрхмийн тухай дараа хүүрнэх болно. Ааваа гэж алдрай үр минь дуудах бүрт, би ч бас аавыгаа дуудмаар л болдог юм.  Энэ дууг та ч бас сонсоорой.  Цахим найзынхаа хуудсаар зочилж байгаа та нартаа сайн сайхныг хүсье.  -Бурханы оронд одсон өдөрт нь зориулав- ...Улиран улирах он жилүүдийн энэ л нэг өдөр аав минь биднийгээ орхиод гэгээн алсад одсон. Нөмөр нөөлөгтэй уулс гэнэт нурж, нүцгэн жаварт жиндэн даарахдаа бид гэнэт балмагдсан. Мөнхийн мөнхөд хамтдаа л байх юм шиг санаж, энэ л амьдралын баяр жаргал, гомдол гунигийн сүлэлдээнд гагц тандаа л очиж учирладаг байсан бид, таныг ингээд л яваад өгнө гэж санаагүй. Яваад очиход минь инээгээд л тосдог байсан, яриа учирлал дунд минь өөрийн сэтгэлээ сүлж байсан та, ингээд яваад одно гэдгээ бидэнд хэлээгүй. Тэгэхэд та гуутай жаазан дунд бид...

Олимпийн эргэн тойронд...

Монголчуудын омогшил, бахархал энэ өдрүүдэд дээшээ тэмүүлж байна. Цахим оронзай тэр чигтээ Монголынхоо шигшээ тамирчдынхаа дээлийн захыг мушгин, Лондонгийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулах мөрөөдөл тэмүүллийг зүрхэн тольтноо тээж байна.                                                Бид нэг Монгол,                                                       Бид Морьтой МОНГОЛ,                                                               Бид Чингисийн Монгол “Лондон-2012” зуны  XXX олимпийн наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Олимпийн хөтөлбөрийн дагуу өчигдөр спортын...

Сурталчилгааны ӨВӨРМӨЦ шийдлүүд

SOURCE:  best-guerilla-marketing-ideas