Skip to main content

Posts

Б.Гэрэл: Сайн хүн гэж хэн бэ

Энэ мундаг эрхмийн нэгэн үг надад байнга санагддаг юм. Нэгэн удаагийн хичээл дээр САЙН ХҮН ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ ХЭЛЭХ ВЭ: гэж ирээд л... Сайн хүн гэж хажууд нь байхад сэтгэл амар байх хүнийг хэлнэ гэж. Үнэн л үг. Үгээр зэвсэглэж, үгээр уярааж, урамтай сайхан яридаг Гэрэл багшийн нэгэн илтгэлийг сонирхоно уу. Уран илтгэгчийн зэвсэг бол үг юм. Бадарчийн Гэрэл: “Илтгэх урлаг” Зүтгэ- зүтгэл гэ дэг   Үгийн баялаггүйгээр ярих гэдэг энгийн өдөр тутмын яриа болно. Зүтгэл итгэлтэй байж ярих эрдмийг эзэмшинэ. Үг бол оюун санааны үнэт зүйл. Үг бүхэл бүтэн дүрслэлийг бий болгодог. Туслана гэсэн үг хүнд аврал, найдварыг дүрсэлдэг. Хайртай гэдэг үг хүндэтгэл энхрийлэл, ялдам байдлыг бий болгодог. Ална гэсэн үг аймшгийн зураг төсөөллийг ургуулдаг. Үгээр үзүүлж буй дүрслэлүүд эргээд таньд үзүүлэх хариу дүрслэлүүдийг илэрхийлдэг. Өөдрөг сэтгэлтэй хүн ярих чадвартай байдаг Юу байна гэхэд? юм болгон байна, юуг нь илүү сонирхож байна гэж хөөр баяртайгаар хэлдэг. Гэтэл ярих эрдэм мөхөс хүн,...

Дэлхийн шилдэг сурталчилгааны хуудсууд

Сурталчилгааны санаа, өгөгдөл зэргийг нэр, утга агуулгатай нь нийцүүлэн хүний нүдэнд тусч, толгойд нь хоногшуулахын тулд багагүй хөдөлмөр цаг хугацаа зарцуулдаг. 2010 Оны дэлхийн шилдэг сурталчилгааны хуудсуудтай танилцана уу

Андройд үйлдлийн системийн тухай ?

Андройд гэж юу вэ? Андройд нь Линукс дээр суурилсан хөдөлгөөнт холбооны үйлдлийн систем юм. Энэ нь анх Андройд Инк фирмээс үүсэлтэй бөгөөд Google худалдан авсан. Одоо Open Handset Alliance-д хамаарагддаг. Андройд нь хөгжүүлэгч нарт Google-ийн Java library-г ашиглан Java хэл дээр код бичих боломжийг олгосон. Андройдын түүхийн талаар товч дэлгэрүүлье. 2005 оны 7-р сард Google нь Америкийн Калифорниа мужийн Пало Алто-д суурилсан эхлэлийн чанартай үйл ажиллагаагаа явуулж байсан Андройд Инк компаний үйл ажиллагааг илүү сэргээж, эрчимжүүлсэн. Тухайн үедээ Андройд Инк нь хөдөлгөөнт утсанд зориулсан програм хангамж зохиодог байсан боловч олонд танигдаагүй байсан бөгөөд энэ үед нь Google энэ зах зээл рүү орохоор төлөвлөж, орсон байна. Google нь Линукс дээр суурилсан уян хатан, цаашид өөрчлөлт хийж хөгжүүлэх боломжтой хөдөлгөөнт холбооны төхөөрөмжийн платформийг хөгжүүлэхээр Рубинээр ахлуулсан /Андройдын үүсгэн байгуулагчдын нэг тухайн үедээ Google-д шилжин орсон/ багийг том...