Skip to main content

Posts

“Эрдмийн Индэр” клубээс зохион байгуулсан лекцүүд

Оюутан ахуйдаа их л зүйлийг сэдэж хийдэг байждээ. Эргээд бодоход ШУТИС, Холбооны сургууль надад маш их урам, маш их дадал, тэмүүллийг , надад миний гэх тодотголтой бүхнийг минь өгсөн гэж би боддог юм.  Оюутны зөвлөлийг билет наахаас өөр ажил хийдэггүй гэж шүүмжлэн хэсэг нөхдийн /9 найзын/ хамт өөрийн санаачлагаар ЭРДМИЙН ИНДЭР гэж оюутны өөрөө удирдах байгууллагыг үүсгэн байгуулж байлаа. Оюутны зөвлөлд орох санал ирж, эрдэм шинжилгээ,судалгааны албаны дарга болж байсан ч үзэл бодол зөрчилдөн гарч байлаа. Тухайн үедээ л сүртэй зүйл болж байсан ч одоо бид сайн найзууд. 2005 оны эхний улиралд   1 . 2005-02-26  “Монголын Лектор Төв” -ийн захирал Ц.Баатархүү  “Имижээ зөв бүрдүүлэх  нь их амжилтын үндэс”  сэдэвт лекцийг зохион байгуулснаар “Эрдмийн  Индэр” клубын үйл ажиллагаа эхэлсэн.   2. 2005-03-04 УИХ, ЗГ-ын гишүүн Б.Жаргалсайханы  “Монгол улсыг хөгжүүлэх гол хөшүүрэг  нь мэдээлийн технологи мөн үү?“  сэдэвт л...