Цагаан сарын дэг жаяг, ёс уламжлал алсарчих гээд байна уу. үгүй байх л гэж боддог. Өтгөс буурлууд нь будант хорвоогийн жамыг дагаж, нялхас багачууд нь төлийн дуутайгаа сүлэлдэн ирэх, буурал хорвоогийн аясыг тэрэгний мөөр шиг л элээх тавилантай билээ бид. Буурлуудын буцах цагийн аясаас өмнөтгөж, хадаг юуган дэлгэж, хүндлэн тохой түшин золгох л жам нь юм байгаа юм. Мөнгө бэл бэнчин гийгүүлэх, гайхуулах, бэлэг сэлтээр уралдах шидтэй баяр болчихгээд байх шиг байдаг. Үнсүүлэх, үнэрлүүлэхийн нэр болохоос тэтгэврээ зээлдэнхэн гаргаж байгаа баярт нь нэрмээс бас боломжгүй, Төгрөг барьж, хадагтай золгоод л үнсүүлэх нь хувь тохиол гэж бодох юм. Өгсөн элдэв бэлгийг нь авах хэцүү, авахгү байх бас хэцүү, болдогсон бол дараагийн олон садангуудын хүүхэд багачуулд өг гэчихмээр үе таардаг. Гэвч тэгэхээр нөгөө хэдийгээ гомдоочихвий гэж боддог тул эрхгүй өвөртөлдөг дөө. Сайхан баяр шүү дээ, ам бүл найз нөхдөөрөө тааралдаж, буу халцгаадаг. ганган баяр билээ. Өвөө эмээтэйгээ хөтлөлцөн...
Хүн байхын захтай амьдрахсан... Хайраар гоёх амьдрал Өөрийгөө та л өөдрөг бүхэнрүү хүргэх болно Насны залууд эрдэм сур Залуу насандаа амьдралаа зохио Зоргоороо алхацгаая, харин хаашаа вэ