Skip to main content

Posts

Showing posts from December, 2025

Ээж | Ижий | Эх хүн |

Өглөө өөдрөг эхлүүлэх нэг учир шалтгаан нь биднийг бий болгосон хайрт ээжийнхээ тухай бодол байдаг билээ. Өөр өөрийн сонгосон, тэр ч бүү хэл өөр өөрсдийн тавиланг бид туучиж яваа билээ. Өрөөлөөс хамаарах хэсгийг бага байлгаснаар бид өөрсдийнхөө ертөнцийг таньж, жамыг эрэлхийлж, зам мөрийг тэмтчидэг санагддаг даа. Эхийн сэтгэл, эхийн хайрыг бид юутай ч эс зүйрлэн санаж, энэ бие сэтгэлийнхээ угаас магтан дуулж хайрладаг ч ээж дээ та хэзээ хайртай гэж хэлсэн бэ, ээжийнхээ ачийг хариулах тухай танд ямар бодлууд хөвөрдөг вэ. гэвч бид дэлхий энтэй том эр хүн боллоо ч тэднийгээ нээх томоор баярлуулна гэсээр тэднийгээ буцаачихвий, угтаа бол тэдний минь сэтгэл, эхийн мяндас зөөлөн тэр уярам хайр таныг үзэх төдийд баясаж, таныг утсаар залгах төдийд сэмэрч, үнсүүлэх төдийд манцуйт үеийн тань үнэр хамарт санагдаж, эгшин тасрахгүй энэ л амьдралын тойрогт хамт байгаад нь баярладаг юм биш үү. Та яг одоо ээж гэж хадгалсан дугаар байдаг бол залгаж, тэнгэр дэвшиж, сэтгэлд нь сүүн зам татуулсан бол тэнгэ...

MN Agency | #MarketingTALK | Consumer lifestyle | Marketing Communication

#MarketingTALK контентийн энэ удаагийн дугаарт МУИС, Бизнесийн сургуулийн, Маркетинг, Худалдааны тэнхимийн багш Б.Угтахжаргал, залуу маркетер, ЮБИКАБ ХХК, маркетингийн менежер Э.Нямдэлгэр уригдлаа. #Хэрэглэгч #ХэрэглэгчийнЗөнТөлөв #ХэрэглэгчийнАмьдралынХэвМаяг #МаркетингийнХарилцаа гэж чухам юу болох талаар хэлэлцэж, хөөрөлдөнө. #ConsumerLifeStyle #CustomerJourneyMap #MarketingComm #MarCom 2022 оны 4 сарын 15 | 17:00 цагт уулзацгаая. энэхүү контентийг та бүхэнд Маркетинг зар сурталчилгааны MN Agency, Видео болон медиа контентын Orgil Media хамтран хүргэж байна. Meta Event : https://www.facebook.com/share/1Cqdwc9vch/ YouTube : https://youtu.be/-xrqFEImf6s