Skip to main content

Posts

Showing posts from November, 2018

Монгол түмний зан үйл

Хурим найрын ёс хайж байх зуур Монгол түмний ястан бүрийн онцлог зүйлсийг дурьдсан мэдээлэл олсноо хадгалж авав.  ********************************************************************************* http://turuunii_undraa.blog.gogo.mn  Цаатан 2014 оны 05-р сарын 28 Нийтэлсэн Ундармаа Цаатан Хөвсгөлийн их тайгад дөрвөн улирлын турш цааны бэлчээр даган хэрэн нүүдэллэж, аж төрдөг тайгын иргэдийг цаатан гэж нэрлэдэг. Цаатангууд бол уйгар угсааны монголжсон ойн соёд урианхай юм. Цаатангийн үндэс угсаа нь уйгарууд бөгөөд Тагна, Соёны их тайгаар нүүдэллэн аж төрж, олон үеийг дамжиж буй болсон тайгын нүүдлийн уламжлалт амьдралын хэв маягийг бүтээсэн. Уйгар буюу цаатан иргэд нь эртний монголын Уйгарын хаант улсын удам угсааг авч яваа хүмүүс юм. Увс аймгийн сангил сумын нутгаас 1968 онд олдсон хаданд сийлсэн сүг зурганд цаа буга унаж , урт жад бариад явж буй хүнийг дүрсэлсэн байдаг. Эл сүг зураг нь монголд эрт дээр үеэс цаа бугыг гаршуулан уналга, эдэлгээнд ашиглаж байсны баримт ...