Skip to main content

Монгол залуусын оюуны цараа мяндашгүй их #Баяралалаа

#СайнМэдээ: Шинэ android үйлдлийн системд Монгол хэл маань албан ёсоор орж байгааг та бүхэндээ танилцуулахдаа таатай байна.
Android Kitkat (4.4) with Mongolian Language 

Google Компаны гар утасны үйлдлийн систем болох Android-ийн шинэ хувилбар зарлагдаад удаагүй байгаа билээ. Энэ удаагийн хувилбарын дугаар нь 4.4 буюу KitKat гэсэн нэрээр нэрлэгдэн гарч байгаа юм. Хамгийн чухал нь энэ хувилбарт Монгол хэл маань албан ёсоор орж байна.

Монгол хэл албан ёсоор орно гэдэг нь юу гэсэн үг вэ?
Та өөрийн утасныхаа тохиргооноос "Монгол" хэлийг сонговол таны утасны бүх заавал болон функцууд Монгол хэл дээр гарах юм. Түүнээс гадна та Монгол гараар бичих боломжтой болно.

KitKat-ийг хэрхэн утсандаа суулгах вэ?
Google-ээс гаргаж буй гар утаснууд болох Nexus4, Nexus5, Nexus7 (tablet) ууд дээр энэ үйлдлийн систем нь суусан бөгөөд бусад гар утас үйлдвэрлэгчдийн хувьд KitKat руу upgrade хийх хугацаа янз бүр байдаг учраас та түр хүлээх хэрэгтэй. Та өөрийн утасны загварыг энэ жагсаалтад байгаа эсхийг шалгаарай. http://androidadvices.com/list-android-phones-android-44-kitkat-firmware-update/
Үнэхээр тэсэхгүй бол Nexus 5 худалдаж авч болох юм :)

Яаж Монгол хэлийг сонгох вэ?
Settings -> Language & Input method -> Language -> "Монгол"



Монголоор яаж бичих вэ?
Тохиргоо -> Хэл & оруулах -> Гар & оруулах аргууд -> Google Гар -> Оруулах хэл -> Монгол




Е, Ъ, Щ, Ю үсгүүд хаана байна?


Гар утасны keyboard-ийн хэмжээ жижиг байдгаас хамааран Монгол үсгийн 35 үсгийг багтаах боломжгүй байсан тул 31 үсэгт багтааж, бага ашиглагддаг үсгүүдийг давхар даралтаар гарч ирдэг байхаар бүтээсэн. Дараах үсгүүдийг удаан дарвал үсэг хувирах болно.

Ё -> Е
Ш -> Щ
В -> Ю
Ь -> Ъ
Та бүхэнд илүү сайхан санаа байвал доор comment дээр бичиж үлдээнэ үү.
Он сар өдөр сонин гараад байх юм?


Он сар өдрийг 1, 3, ... сар гэхийн оронд хулгана, үхэр, бар, туулай гэх мэтээр оруулсан бөгөөд үүнийг засахад ихээхэн цаг орохоор байсан тул энэ удаагийн хувилбарт ингэж гархаар шийдсэн бөгөөд дараагийн хувилбаруудад засагдах байхаа.

Эцэст нь Монгол хэлийг оруулахаар ажилласан нийт багийнхандаа баярлалаа.

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...