Skip to main content

Posts

Showing posts from August, 2013

Үүрэн холбооны хөгжилтийн үе шатууд

Өнөөдөр та бидний жирийн нэг хэрэглээ болчихоод, өдөр тутам нэг шинэ дэвшил гардаг гар утас ямар түүхэн зам туулж ирсэн юм бол. 1961 онд зөвлөлтийн бүтээсэн гар утас ямар жинтэй байгаа бол, анхны үүрэн телефоны Motorola утсаар хэн ярьсан юм бол... 1. 1957 он. Зөвлөлтийн эрдэмтэн Л.Куприянович утасгүй телефон бүтээх төслөө танилцууллаа. Анхны загвар нь 3 кг жинтэй байж. 1958 онд жинг нь багасгаж хагас кг болгожээ. Харин 1961 онд эрдэмтэд алганд багтах хэмжээний ердөө 70 грамм жинтэй утсыг сэтгүүлчдэд танилцуулсан байна.  2. 1973 он. Motorola DynaTAC утсаар анхны яриа болжээ. Анхны Motorola-г бүтээгч Мартин Купер өөрийн өрсөлдөгч AT&T компанийн Джоэлю Энгелю рүү утастсан гэдэг. Моторолла нь АНУ-д үүрэн телефоны шинэ эрин үеийг нээсэн юм.  3. 1984 он. Анхны “Nokia” гарлаа. Mobira Talkman утас 4,7 кг жинтэй байлаа. Зургаан жилийн дараа энэ утас Орост нэвтэрлээ. Ийнхүү үүрэн телефоны зах зээлд Nokia-гийн эрин үе эхлэх нь тэр.  4. 1996 ...

PR-гэж юу вэ. Онолын хэдэн үгс...

Түүхэн үүсэл PR нь хүн төрөлхтний түүхэнд сүүлийн ганц хоёр зуун жилд үүссэн хэмээн бид батлах нь олонтаа. Агуйн хүйн нэгдлийн үед анчид өөрсдийн бүтээлээрээ онцлог байдлаа харуулах /буюу батлах/ зорилготой байсныг агуйн сүг зураг илэрхийлж байгаа хэрэг биш гэж үү? Эртний месопотамчууд барьж байгуулах чулуун хэрэм дээрээ эрх баригчдын нэр алдар, үйлс бүтээлийг магтан дуулсан бичээс үйлдэж байжээ. Эртний болон дундад зууны хотуудын гудамжинд мухлагуудад бараа таваар явуулын хүмүүсийн анхаарлыг татаж, урин даллах зорилгоор тусгай аман харилцааг ашиглаж байв.  Нийгэм хөгжих тусам улс төр, худалдаа арилжаа болон олон нийтийн үйл ажиллагаан дахь тухайн санаачлага амжилттай хийгээд амжилтгүйгээр нийгмийн цэцэглэлтэд нөлөөлөх болсон. Тиймээс ч Баруун европ, Америкийн капиталист аж ахуйн харилцаа ялангуяа тэдгээрийн аж үйлдвэрийн хэлбэр дэх хэрэглээний зах зээл бүрэлдэн бий болохтой зэрэгцэн худалдаа арилжааны PR өөрийн хөгжлийн томоохон түлхцийг авсан байна.  “Public...