Skip to main content

Залуу та гэр орныхоо тохижилтонд анхаардаг уу:::

Мишээл энэ тэр гээд олон л газраар явлаа. Бас ч үгүй эрээн, хөх хотоор хүртэл явж үзлээ. Яг таг сайхан гэрэл гэгээтэй, загвар хийц сайтай тэгээд бас боломжийн үнэтэй гэх зэргийг нь тааруулна гэдэг ч амаргүй эд бололтой. Бас нэг над шиг мунгинасан нөхөрт энэ мэдээлэл хэрэг болж магад...  Заавал эхнэрүүд л гэрээ тохижуулах ёстой юу... та ч бас өөрийн санал, сонирхлоо тусгаж өөрийн гэрэл гэгээтэй амьдралаа өрнүүлэх сууцаа тохижуулаарай. 

Гэр орныхоо тавилга хэрэгслийг хэрхэн сонгох 
Гэр орноо тохижуулахад учир бий. Ихэнх хvмуvс эхлээд байр сууцаа шууд засварлаад эхэлдэг л дээ, уг нь гэрийнхээ тавилгыг сонгочихоод засварын ажлаа хийх нь оновчтой. Засаад л байдаг, тэрний дараа тvvндээ зохицсон тавилга сэлт хайгаад явчихдаг. Тэгээд нэг өөртөө таалагдсан мебель аваачсан чинь засвартайгаа хэлбэр загварын хувьд тохирохгvй явдал ч гарна. Орон байрны засвар тохижуулалтад өнгө будгийн зохицол, агуулга хэлбэрийн нэгдэл, орон зайн харьцаа зэргийг сайн анхаарах шаардлагатай.

Засвар хийсэн хийсэн орон сууцанд тавилга сонгох вэ ?
Тохижуулсан өрөөнийхөө хэмжээ дамжаа, хана шалны өнгэ, засвар хийсэн дизайн зэргийг тэмдэглээд эсвэл бvдvvвч план зураг гаргаж ирээд тавилгаа сонгож болно. Тавилга худалдаалдаг дэлгүүрүүдийн дизайнеруудыг гэртээ аваачиж зөвлөгөө авсан ч болно.
Монголд ямар загварын мебель голлон зарагддаг вэ ? 
Европын, АНУ, Тайваны классик болон модерн загварын тавилгыг голлон худалдаалдаг. Классик загварын мебель тавьсан бол дан классик маягийн тохижилт, дэглэлттэй байх учиртай. Тэнд модерн ч юм уу, vндэсний маягийн ганц зvйл харагдахад л биш болоод явчихна. Ний нуугvй хэлэхэд сvvлийн vеийн классик болон модерн тавилгын хажууд морин хуур, хадаг энэ тэр огт зохидоггvй. Өөрөөр хэлбэл модерн тавилга тавьсан бол тэр өрөөний хана, цонхны хөшиг, гэрлийн бvрхvvл, хивс, ханын зураг, чимэглэл бvгд л модерн стилийн байж л гоё харагдана гэсэн vг.

Тавилга болон түүнтэй зохицсон чимэглэл
-Зарим тавилгын дэлгүүрийн тавилгууд нь тvvнтэйгээ зохицсон хивс, хөшиг, чийдэнгийн бvрхvvл, ханын зураг, цэцэг, төрөл бvрийн чимэглэл зэргийг бас худалдаалдаг. Донж маяг нь таарсан аливаа чимэглэл тухайн тавилгыг төгс төгөлдөр харагдуулдаг.
Цэцэг, даавуу, хоолны хэрэгсэл нийлээд нөгөө гоё тавилгануудынхаа өнгө vзэмжийг улам товойлгодог гэж vзэж болно. Энд төрөл бvрийн чимэглэл, зурагнууд ч мөн адил. Зураг гэхэд л даавуун, шилэн, тосон, хөөмөл гээд олон янз бий.
Мөн унтраалга, залгуурыг хvртэл бодолцох ёстой. Хивсэнцэр, гишгvvр, vнсний сав, лааны суурийг ч орхилгvй анхаарах нь чухал. Зарим тавилгын дэлгүүрүүд иж бvрэн vйлчилгээ vзvvлэх явдал байдаг. Чамин хээнцэр тавилгатай айлын унтраалга, хаалганы бариул мэт нь энгийн байвал утгагvй.

Та эдгээр интерьерийн аль нэгээр өрөөгөө засахаар шийдсэн бол санаа авахаар зарим зүйлийг хэлье.

Өвлийн зочны өрөө. Цас шиг цагаан хөшиг, буйдан, хөх саарал шал, гэгээтэй хул өнгийн хана. Мөн тод цэнхэр өнгийн зураг, оюу, номин өнгөтэй буйдан, ногоон ургамал, улбар шар, улаан дэлбээтэй цэцэгээр чимэглэвэл чамин харагдах болно.

Намрын зочны өрөө. Хана - хүрэн улаан, тааз -тоор жимсний өнгөтэй, шал - улаан хүрэн өнгөтэй байх нь содон харагддаг. Шилмүүст мод, оливын ногоон өнгөтэй хөшиг. Харин кофены өнгөтэй мебель тавилга зохимжтой.

Зуны унтлагын өрөө. Хул шар өнгийн тавилга, шалтай, цагаан хана, бүдэг хөх өнгийн хөшиг, орны бүтээлэг цагаан цэнхэр өнгөтэй байвал зүгээр. Ургамал их байх тусам тансаг байх болно.

Хаврын унтлагын өрөө. Хана - цайвар ногоон, шал - хул шар, тавилга - элсний өнгөтэй байна. Харин ягаан өнгийн гэрлийн бүрхүүл, сарнай цэцгийн баглаагаар өрөөгөө чимээрэй. Орны бүтээлэг, хөшигний хувьд шар ногоон, элсний өнгө хосолсон эрээн байх нь этгээд содон төрхийг бүрдүүлнэ.

Хаврын галын өрөө. Голлох өнгө - шар, хөх өнгийн хослол. Хана - тосон шар, шаргал паркет, сандал дээрх дэр, гал тогооны алчуур цэнхэр толботой материал байх ба зуухны ханыг хөх, цэнхэр босоо судалтай хавтангаар хийгээрэй. Мебель эдлэлийн хувьд хүрэн судалтай тод улаан өнгөтэй байх нь илүү тохиромжтой.

Зуны галын өрөө. Шал, зуух, тааз-мөнгөлөг саарал өнгөтэй байна. Тод хөх, ягаан, шар өнгийн тавилга, цэцгийн сав илүү зохимжтой.


УЛИРЛЫГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ?
Юуны өмнө аль өрөөг, тэнд хэр удаан хугацаагаар байдгаас хамаарч тохижуулах хэрэгтэй. Жишээ нь, галын өрөөнд гэр бүлээрээ цуглаж, ихэнх цагаа тэнд өнгөрүүлдэг, мөн таныг хоол хийж байхад хүүхдүүд тань энэ л өрөөнд тоглодог бол хавар, намрыг сонгоорой. Эдгээр улирал өрөөг уужим, цэлгэр болгоод зогсохгүй сэтгэл санааг тайвшруулж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг. Хэрэв та галын өрөөнд зөвхөн хоол хийх, хооллох гэж л ордог бол зун, өвлийг сонго.

Үүдний өрөө. Энэ өрөөнд бид багахан цагийг л өнгөрүүлдэг тул улирлын чанартай интерьер хийх шаардлагагүй. Ерөнхийдөө дулаан өнгийг /улаан, шар/ сонгох нь тохиромжтой байдаг.

Зочны өрөө. Бүх улирал тохиромжтой.

Угаалгын өрөө. Ямар ч төрлөөр засч болох ч бага талбайтай өрөөний хана, таазыг бараан өнгөөр будах хэрэггүй. Ийм өнгө өрөөг жижиг харагдуулдаг. Гэгээлэг өнгийг сонговол өрөө улам том, цэлгэр харагддаг.

Ажлын өрөө. Ажлын өрөөнд хүн ажил хэргээ явуулж, анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай байдаг. Шинэлэг санаа байнга төрж байх өрөөг хүсч байвал намар, хаврыг, харин анхаарлаа төвлөрүүлэхэд тохиромжтой гэвэл зун, өвлийг сонгоорой. Мөн хоорондоо хэтэрхий авцалдаагүй өнгөний хослолоос зайлсхий.

Хүүхдийн өрөө. Өвлийн улирал энэ өрөөнд тохиромжгүй. Хүүхдийн өрөөнд бүдэг ягаан, цэнхэр, ногоон, эсвэл шар өнгө илүү тохиромжтой. Харин хүрэн, хар, хар саарал, хар хөх өнгийг огт хэрэглэж болохгүй. Хоёр нас хүртэлх хүүхдэд хөнгөхөн, нэг төрлийн өнгө хэрэгтэй. Хэтэрхий олон зураг, хээ хуартай байх хэрэггүй. Энэ нь хүүхдийг ядраадаг. Хоёроос дээш насны хүүхдийн өрөөнд тод, олон өнгийг сонгож болно. Сургуульд орох үед өнгийг бүдэгрүүлэх хэрэгтэй.


Унтлагын өрөө. Гол зарчим хэтэрхий тод, хүнд өнгө сонгох хэрэггүй. Энэ өрөөнд голдуу хөх, ногоон өнгө тохиромжтой. Харин эрч хүч, хүсэл тачаал ихтэй хүмүүс улаан хүрэн, тод ягаан өнгийг сонгох нь бий.


ТАНД Л ГЭЖ ХЭЛЭХЭД
Хэрвээ та ойрын хэдэн жил гэртээ засвар хийхгүй, мөн байраа солихгүй гэж шийдсэн бол хана, мебель, шалны өнгийг гэгээтэй саарал, элсний өнгө, цагаан, сүүтэй кофены өнгөтэй байхаар тохижуулаарай. Дараа нь өрөөгөө улирлын чанартай засахад тохирох хөшиг, бүтээлэг, хивс, зураг, цэцэг зэргийг солих болно гэж айх хэрэггүй. Энэ асуудал биш. Мөн нэг өрөөнд олон өнгийг багтаах хэрэггүй. Хоёроос гурав, их байлаа гэхэд таван өнгө хангалттай.

Бүх өрөөг нэг янзаар засч болох уу? Нэг талаас, нэгэн хэвийн орчин гуниг төрүүлнэ. Нөгөөтэйгүүр хүссэн улирлаараа өрөө бүрийг засч тохижуулах нь энд амьдарч буй хүмүүст өөрийн тааламжтай өрөөгөө сонгох боломж олдоно гэсэн үг юм. Хэрвээ өвлийн интерьерээр угаалгын өрөөгөө тохижуулсан бол та үүнээс эрч хүчийг авч, харин намрын интерьерээр зассан зочны өрөө сэтгэлийг тань тайвшруулж амраах жишээтэй.


Эх сурвалж: 

Comments

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...