Skip to main content

Ланд Круйзер загварын түүхэн хөгжил

Дэлхийд нэр хүнд сайтай жийп автомашинуудын нэг бөгөөд тэртээ 1954 оноос одоо болтол брэнд нэрээ солихгүйгээр үйлдвэрлэгдэж байгаа урт түүхтэй японы автомашин юм. 4 хаалгатай зорчигчийн зориулалттай ба ажлын зориулалттай, мөн 70 гэсэн хөнгөн мөртлөө хүнд хэцүү нөхцөлд зориулсан Landcruiser II гэсэн загварууд байдаг. Мөн энэ загвараас үүсэлтэй энгийн хэрэглээнд зориулсан 3 эгнээ суудал бүхий Landcruiser Prado загвар үйлдвэрлэгддэг.

Өнөөгийн 200 загварт нь LX570-тай нэг суурьтай, V8 хөдөлгүүртэй хувилбар байдаг ба түүнийг Европт Landcruiser V8 гэж нэрлэдэг. (100 загварыг Landcruiser Amazon гэж нэрлэдэг байсан.)

100 загварын LX470-тай адил хувилбар нь Японд Landcruiser Cignus гарч байсан бөгөөд Lexus брэнд албан ёсоор япондоо борлогдох болсноор 200 загварт Cignus брэнд гараагүй хасагдаж хэрэглэгдэхээ больсон байна.

Landcruiser брэндийн онцгой хүнд нөхцөлд зориулсан 70 загвар нь япон жийпүүдийн хувьд анхны V8 дизель хөдөлгүүртэй 78, 79 гэсэн загвар гарах болсон юм. Гэвч 2004 оны 7 сараас ялгаруулах хорт утаан хэмжээ шинэ стандартыг хангахгүй гэсэн үүднээс борлуулалтыг зогсоосон байна.

Харин Landcruiser Prado нь Tacoma/Hilux Surf-тай хөдөлгүүр ба үндсэн суурь, явах ангиуд нь олон зүйлээр ижил юм. Мөн Wagon гэсэн суудлын, Van гэсэн ажлын зориулалттай хувилбарууд бий. Европ, африкт Прадо биш Landcruiser гэгддэг ба Хойд америкт Lexus GX470 нэрээр худалдаалагдаж байгаа юм.
FJ25 1955-1960 
FJ40 1960-1980 Хойд Америк 
FJ40 Европ 
FJ50 1967-1980
FJ60 1980-1989
FJ81 1987-1990
FJ60 1980-1987 
1989 онд Landcruiser 60-ыг шинэчлэн Landcruiser 80-г бүтээсэн. Хэлбэр хэмжээ нь илүү томорсон ба гол зах зээл нь америк, европ байсан. Өмнөх загвараасаа ялгарах хамгийн том өөрчлөлт нь хүчин чадлын өөрчлөлт бөгөөд Landcruiser 60 нь байнгын 4 дугуйгаараа хөтөлдөггүй байсан бол Landcruiser 80 нь 4 дугуй нь байнгын хөтлөгчтэй болсон. Гэхдээ STD болон GX загвар нь хойд 2 дугуйгаараa хөтөлөхөөр салгадаг байсан. Тэнхлэг нь пүрштэй чулак болсон. 8 хүний суудалтай вагон, 5 хүний суудалтай хагас ачааны гэсэн загвар байсан ба вагон нь бензин хөдөлгүүртэй, хагас ачааны загвар нь дизель хөдөлгүүртэй байсан. Landcruiser 80 нь дээд зэргийн спорт тэрэг юм. 5 хүний хагас ачааны Van аялал зугаалганд унах хүмүүс ч их байдаг. STD-д байхгүй байсан боловч GX–д крылоны хөмсөг хийж өгсөн. Мөн GX-ын сүүлийн үеийн загваруудад вагон, хагас ачааны аль аль нь дизель турбо хөдөлгүүртэй болсон.

Тоёота Ланд Круйзер 80 автомашины тоймыг үзэх бол энд дарна уу...

Landcruiser 80 (1989-1998он)

1998 онд өмнөх хуучин загварыг сайжруулан бүтээсэн. 1999 оны 1 сард дээд зэргийн Lexus LX470 буюу Lexus худалдаанд гарсан. Гаднаасаа ялгарах онцлог нь Cignus 4 их гэрэлтэй, никель обoдтай ба вагон загварын хөдөлгүүр нь V хэлбэрийн 8 цилиндртэй DOHC 4.7 литрийн багтаамжтай бол, багааж нь том ачааны зориулалттай landcruiser нь 4.2 литрийн дизель турбо хөдөлгүүртэй байна. Ерөнхийдөө бух загварууд нь 4 араатай, автомат хурдны хайрцагтай боловч, ачааны зориулалттай landcruiser нь 5 араатай механик хурдны хайрцагтай байдаг. Бусад өрсөлдөгчид болох Nissan Patrol, Mitsubishi Pajero зэрэг машинаас зарагдсан тоогоороо тэргүүлсэн юм. 2002 оны 8 сард шинэчлэгдэн автомат 5 араатай болж, хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдэн салон нь өөрчлөгдсөн байна. VX Limited G selection, VX Limited загваруудад стандартаар том хайлшин обoд тавьдаг болсон. Landcruiser 80 нь урд тэнхлэгтээ пүрш, 3 татуурга бүхий хамаарах тэнхлэгтэй /чулактай/ байсан бол Landcruiser 100 нь төмөр гол савааг мушгихад үүсэх буцах хүч (torsion bar) болон хос гарыг ашигладаг тэнхлэгтэй болсноор илүү ая тухтай болсон юм. Өмнө нь бөндгөр хэлбэртэй байсан жолооны механизм нь хэвтээ рулийн аппараттай болсноор урд дугуйны эвдрэл их хэмжээгээр буурч, замгүй газраар явах үеийн дугуй хий эргэхээс хамгаалах систем, хийн өргөгч тэнхлэгтэй болгосон. Гоёмсог салон, V8 хэлбэрийн хөдөлгүүрээрээ алдартай байсан ба АНУ-д хамгийн өндөр зэрэглэлийн үнэтэй машинд тооцогддог. 2003 оны хэсэгчилсэн шинэчлэлтээр 4 араатай автомат хурдны хайрцагаас 5 араатай автомат хурдны хайрцагтай болсон.

Тоёота Ланд Круйзер 100/105 автомашины тоймыг үзэх бол энд дарна уу... 
Landcruiser 100 (1998-2007он)

Landcruiser 105

Гадны худалдан авагч тэр дундаа Австралийн хэрэглэгчдийн хүсэлтээр Landcruiser 80-ын урд тэнхлэгийг Landcruiser 100-д тавьж шинэ Landcruiser 105-г бүтээсэн байна. Голчлон НҮБ, Австралийн хэрэглэгчдэд зориулсан ба 5 араатай механик хурдны хайрцаг, бензин болон дизель цуваа 6 цилиндртэй хөдөлгүүртэй.


Landcruiser 200 (2007оноос)2007 оны 4 сард Landcruiser 200 буюу LX570 нь Нью-Йорк-д зохиогдсон автомашины үзэсгэлэн дээр анх дэлгэгдсэн ба тухайн оныхоо 9 сараас худалдаанд гарч эхэлсэн юм. Lexus LX570 нь автомат 6 араатай, V8 бензин хөдөлгүүртэй ба 2007 оны Toyota Tundra-тай адилхан 5.7 литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй /2UR-FE/. Япондоо зарагддаг Landcruiser 200 нь өмнөх landcruiser 100-д хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг сайжруулан тавьсан бөгөөд автомат 5 араатай HID гэрэл болон шилэн люк тавигдаагүй. 2008 оны байдлаар дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж байна. 2009 оны 4 сард шинэчлэгдэн өмнө нь хэрэглэж байсан 2UZ-FE хөдөлгүүрийг халж Crown Majesta, lexus LS460 зэрэгтэй адилхан орчин үеийн хөдөлгүүр болох 1UR-г тавьсан. 318 морины хүчин чадалтай болж буурсан боловч тахир голын эргүүлэх хүч нь 46.9н.м болж нэмэгдсэн ба 6 араатай болж бензин зарцуулалт багассан. Ингэснээр 100-д 14 иддэг болсон байна. Хэрэглэгчдийн хүсэлтээр автомат шилэн люкыг суурилуулах боломжтой болсон. Харин энгийн хямд загваруудад Toyota FJ Cruiser-ийн V6 4 литрийн хөдөлгүүрийг тавьжээ. Мөн дизель хөдөлгүүртэй хувилбар бий бөгөөд V8 цилиндртэй болсон байна. Үүний шинэчлэгдсэн загвар нь ZX бөгөөд ZX нь 20 инчийн хайлшин обoдтай /LX570 тай адил/ , агаарын эсэргүүцлийг багасгахад зориулагдсан хэлбэртэй, автомат шилэн люктэй, гадаад үзэмж нь илүү спортлог болж ирсэн. Дотоод эд анги нь LX570 тай адилхан, ZX-ийн 4 дугуйгаараа хөтөлдөг систем болон туулах чадварыг илүү нэмэгдүүлж өгсөн. 2010 оны 7 сард Landcruiser-ийн 60 жилийн ойд зориулж хаалганы самбар, суудал нь арьсан сонголт нэмэгдэж, хойд багана дээрээ эмблемтэй болсон төдийгүй түлхүүргүй асaах электрон системтэй болсон.

Тоёота Ланд Круйзер 200 автомашины тоймыг үзэх бол энд дарна уу...

Ланд Круйзер 200

Comments

TG said…
Sxn medeelel oruulsand bayrlalaa
MrNyak said…
Баярлалаа танд

Popular posts from this blog

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...

ЧИНГИС ХААНЫ ЭШ ХӨРӨГ 2 хувилбараар хадгалагдан иржээ.

Тайваний нийслэл Тайбей хотын музейд эх хувилбар нь хадгалагддаг энэхүү зургийн талаарх цөөн мэдээллийг нэгтгэв. Санамсаргүйгээр и-монголиа сайтаар үйлчилгээ авахаар хайж явтал байдаг юм байна. танд ч гэсэн хэзээ нэг цагт хэрэг болвол татаад аваарай.  1949 онд Дундад Иргэн Улсын Ерөнхийлөгч Чан Кайши Хятадаас дүрвэн Тайвань арал руу гарахдаа, лавтайяа сүүлийн мянга орчим жилийн туршид Хятад орныг эрхшээсэн үе үеийн зүрчид, монгол, хятад хаад төрж барьсаар ирсэн Бээжин дэх Хааны ордонд тэдгээр үе үеийн хаад, дээдэс эдэлж хэрэглэж, хадгалж хамгаалж ирсэн хэдэн мянган эд өлгийн зүйлс, хаадын эрдэнэсийн санг зөөж авчирсны дотор энэ хөрөг хүндтэй байр эзэлдэг хосгүй үнэт өв дурсгал юм.  (Оюутан байхад музейд дэлгэгдэх боломж гарч мөн очиж үзэж байсан юм. хэзээ нэг цагт манай Чингис хааны музейд дэлгэгдээсэй билээ гэж бодож сууна. УБ 2024 12 10. 10.42мин) Эх сурвалж №1  Юань улсын үед (XIV зуун) бүтээгдсэн Чингис хааны хөрөг. Үндэсний Ордон Музей, Тайбэй, Тайвань. Анхны хувилба...