Skip to main content

Монгол залуугийн оюун ухаан дэлхийд манлайллаа

Хүн бүр математикч байх албагүй ч харин бүгд эцэг эх болдог. Энэ үг л хамгийн амьдралд ойр #үнэн гэж би боддог. 

Сургуулийн бага ангийн хүүхэд бүр л тооны хичээлдээ сайн байдаг гэж би боддог. Харин дунд анги, Ахлах ангид шилжих үед хүсэл тэмүүлэл,сонирхлын ялгаатай байдлаасаа болж өөр өөрсдийнхөө дуртай хичээлээ илүү түлхүү анхаарч үздэг. Би спортоос бусад юм юманд л хутгалдаж байсан юм. Урлаг уран сайхан.. Аймгийнхаа 1-р цэцэрлэгт байхын Галшарын магтаал    /Сонсох/ уншдаг хүүхэд байсан юм. Бас Агсал хул гээд бүжгийг найзуудтайгаа хөнгөхөөн бүждэг байлаа. 1-р ангидаа сургуулийн нэгдсэн үсэглэлийн баярын "А" болж байснаа саналаг ч ямар үг хэлж байснаа мартаж дээ. 2-р ангидаа Мөрөн сумын харъяат хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн /Жигмэд Тогмидын эзэн/ нэрэмжит уран уншлагын тэмцээнд тэргүүн байр эзэлж, Үлгэрийн зурагт номоор шагнуулж байсан. Харин тэр ном одоо хүүгийн маань номын шүүгээнд байгаа.  3/4-р ангидаа Хэнтийн Алтанцэцэг /Одоо 1-р сургуулийн захирал/ гэж тооны сонгонд ангиасаа сонгогдон явж байсан. 5/6/7-р ангидаа Математик, Англи хэлний олимпиадуудад оролцож байснаас түрүүлж байсангүй. Гэхдээ манай ангийнхан дандаа түрүүлдэг байсан нь гайхалтай. 

Ахлах ангидаа физик,мате зэрэг хичээлээ өөрийнхөө хэмжээнд л гүйцэтгэж, Нийгмийн ухааны талын хичээлээ түлхүү анхаарч, олимпиад энэ тэрээс байр зулгааж эхэлсэн юм. Гэвч уралдаант шалгалтанд өнөөх л мате аа өгч хоолоо олж байгаа мэргэжлээ сонгосондоо. Сүүлийн үед Монгол залуусын оюуны авъяас Дэлхийн тавцанд мандаж байгаа нь сайн хэрэг. 6-н настай хүү Шатрын аварга боллоо. Даамын Азийн аварга боллоо, Олон улсын Математикийн 2 дахь аварга төрлөө гээд л ...  

Доорхи мэдээллийг сонирхоорой... 

Монголын залуусын №1 сонголт, шинэ бүхний эхлэл Ве брэндийн хэрэглэгчид эх орон, үеийн залуусынхаа төлөөлөл болж нэр алдраа цуурайтуулсаар байна. 


Дэлхийн 100 гаруй улсын 550 гаруй сурагч оролцсон олон улсын математикийн 53-р олимпиадад амжилттай оролцож Монгол Улсынхаа нэрийг өндөр өргөн эх орондоо оюун ухаан, эрдэм мэдлэгийнхээ хүчээр аваргын алтан медалийг авчирсан Сэлэнгэ аймгийн харьяат Монгол-Туркийн хамтарсан УЛААНБААТАР сургуулийн 11-р ангийн сурагч Э.Төрбатад залуусын оролцоог дэмжигч Ве брэндээс дэлхийн сая сая хэрэглэгчийг байлдан дагуулж байгаа технологийн дэвшилтэд бүтээгдэхүүн GALAXY SIII гар утас, амжилтын түүхээ бичих “Есөөр дэгжиж дөрвөөр батажсан 94**3333 АЛТАН дугаарын хамт гардууллаа.

Мобиком корпораци Эх орныхоо мянга мянган залуусын үлгэр дуурайл болж, хүсэл тэмүүллээ биелүүлэн улсынхаа нэрийг өндөрт өргөсөн 2008 оны олимпийн медальтнууд, Монгол Улсын хамгийн залуу аварга, шинжлэх ухааны залуу эрдэмтэн зэрэг алдартнуудад хүндэтгэл үзүүлэн бүтээгдэхүүний дээжээ өргөн барьдаг уламжлалтай.

Олон улсын математикийн олимпиадад дунд сургуулийн математикийн мэдлэгийн хүрээнд алгебр, комбинаторик, геометр, тооны онол гэсэн 4 төрлийн салбараас сонгосон бодлогууд ирдэг бөгөөд тэмцээн 2 өдөр үргэлжилж, өдөр бүр 4 цаг 30 минутанд 3 бодлого бодож, бодлого бүрээс 7, нийт 42 оноо цуглуулах дүрэмтэй байдаг юм байна. Харин Э.Төрбат 94,15 хувийн үнэлгээтэйгээр хамгийн өндөр оноо цуглуулж алтан медаль хүртсэн юм байна.

Олон улсын математикийн олимпиад нь анх 1959 онд Румын улсын нийслэл Бухарест хотод болж  долоон улсын баг оролцож байжээ.

Таны тэмүүлэл биднийг хөтөлнө.



Comments

Popular posts from this blog

“Манжин” Орос ардын үлгэр

Аавуудын үлгэрийн цаг эхэллээ... Та бяцхан хүүдээ охиндоо үдэш амтат зүүдэндээ аялахад нь та тусалж өөрийнхөө багадаа сонсдог байсан сайхан үлгэрүүдээ заавал уншиж, яриж өгч байдаг гэдэгт би итгэлтэй байна.  Ингээд цэцэрлэгт байхдаа сонсдог, дүрд нь хүртэл хувирч байсан үлгэрийг хүргэж байна. Хүүхэд бол бидний тусгал тул өөрөөрөө үлгэрлэцгээе. Найзуудаа... Залуус аа  ОРОС АРДЫН ҮЛГЭР {МАНЖИН} Өвгөн нэг удаа манжин тарьжээ. Томоос том манжин ургажээ. Өвгөн манжингаа хураахаар татаад татаад дийлсэнгүй. Өвгөн эмгэнээ дуудав.   Эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад бас л дийлсэнгүй гэнэ. Эмгэн ач охиноо дуудав. Ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад дийлсэнгүй. Ач охин нь нохойгоо дууджээ. Нохой ач охиноос, ач охин эмээгээсээ, эмгэн өвгөнөөсөө, өвгөн манжингаасаа татаад татаад манжингаа сугалж чадсангүй. Нохой нь муураа дууджээ. Муур нь нохойноос, нохой ач охиноос, ач охин эмээгээс, эмгэн өвгөнөөсөө, харин ...

Босс гарын үсэгтэй болох ЖОР

Би 8-р ангид байхаасаа л гарын үсгээ төрөл төрлөөр нь эрээчдэг хүүхэд байлаа. Харин одоо бол дажгүй хэвшсэн гэж боддог юм. Та бүхэн доорхи мэдээллийг сонирхон гарын үсэгээ шинжээрэй. Паркер бариад л чухал баримтанд үзэглэж байх тийм цаг үе өнөөдрийн залуусын ирээдүйн тэмүүлэл байгаасай гэж би боддог. Өнөөдрөөрөө өөдрөг амьдарцгаая.  Хүмүүс гарын үсэг биш нэрээ бичдэг бол чадваргүйн шинж хэмээн үздэг. Хэрвээ гарын үсэг нь жигд дээшээ явах зураасаар эхлээд мөн жигд дээшээ, өөдөө явах зураасаар төгсөж байвал тэр хүндээ их хөрөнгө мөнгө, амжилтыг авчирдаг. Та өөрийн таних мэдэх бүх амжилттай байсан бөгөөд амжилтын оройд яваа хүмүүсийн гарын үсгийг шалгаарай. Тэгээд хэрвээ та үүнийг үнэн болохыг олж харвал өөрийн гарын үсгээ иймэрхүү ээлтэй зураасаар эхлүүлж, төгсгөх дадлага хий. Доор үзүүлсэн гарын үсгүүдээс хамгийн ээлтэй нь А ба С юм. Гарын үсэг С: Энэ нь хамгийн сайн Фэнг Шүйг агуулсан бас нэгэн гарын үсэг юм. Эхлэл ба төгсгөл нь өөдөө явсан зураастай байхыг...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ дуурийн зохиол...

УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ ТАЙЗНЫ ЗАСЛАЛ Хөдөө газар зүүн, баруун хоёр хажууд нэжгээд уул, зүүн талынх нь /ногоон гэрэл туссан/ хадтай уудам, баруун талынх нь /цэнхэр гэрэл туссан/ модтой бэрх, баруун талын уулын бэлд нэг хайлаас мод, түүний хажууд бараг тайзны гол чигт нэг том чулуу, тайзны ар талд нэг урт уул, түүний дор нэгэн бяцхан нуур ба нуурт нэг булаг урсан байна. ХӨГЖИМ НЬ Хуур, лимбэ, хуучир, шанз энэ дөрөв ээлжилнэ. Хөгжимч уулын хөндий дотор нуугдан суух бөгөөд ая нь Алим гэдэг амттай, Аргагүй амраг, Гунан хар, Торой банди, Юндэн Гөөгөө, Хаврын сар зэрэг хуучны ая болно. ДУУ НЬ Шүлэг бүгдийг дуулах тул наадагчид сайнаар зэрэг дэвийг алдахгүй цээжилсэн байваас зохино. Хэрэв цээжилж чадахгүйд хүрвэл өөр дууч хүмүүс нуун сууж уншин зүгээр буюу радиогоор дуулсугай. Яаралгүй бөгөөд тод дуулбал зохино. Дуулах шүлэг бүрийд хөдөлгөөн янзыг зөөлнөөр гаргах хэрэгтэй. НЭГДҮГЭЭР ҮЗЭГДЭЛ Жүжиг эхлэхэд хуурын уянгат дуу /Алиа ...